Цагдаагийн ерөнхий газрын эмэгтэй албан хаагчид туршлага солилцжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас “Харилцаа-Хандлага” аяны хүрээнд “Мөрдэст бүсгүйчүүд” сургалт, зөвлөгөөнийг пүрэв гарагт зохион байгуулав.

Тус сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 17.1 хувийг эзэлдэг эмэгтэй алба хаагчдынхаа төлөөлөл болсон 42 офицер, 18 цагдаа, нийт 60 алба хаагч хамрагдсан байна. Энэхүү сургалтаар эмэгтэй алба хаагчдаас хамт олны дунд эерэг харилцаа, хандлагыг түгээх, үлгэрлэн манлайлах чиглэлээр өөрсдийн туршлага, мэдлэг оюун, амжилт бүтээл, санал сэтгэгдлээ хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн нь үр дүнтэй болжээ.

Сургалт, зөвлөлгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Гэр бүл, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар, “Позитив Монголиа” төслийг үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн, “UA consulting”, “UA properties” ХХК-ыг үүсгэн байгуулагч А.Урангоо, дуучин С.Гантогоо нар оролцжээ.


Сэтгэгдэл

Zochin [64.119.22.65] 2020-07-05 02:10:51

Boh duuchin nart tsagdaagiin tsol ogohoo bolih heregrei

Ирэн [66.181.184.183] 2020-07-03 22:50:19

Хурандаа цол арай хэтэрч бнаа.ямарч нэр хүндгүй болгож бна даа.дээр үёд өдрийн од шиг их нэр хүндэтэй аймагт гэхэд 1 . 2.хүнд л байж их л хүндэлдэг байлаа.эсвэл хурадаагаас өөр цолгүй болцгооё бүгд хурандаа болцгооё.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.