Б.Ариун-Эрдэнэд жүдо бөхийн зургадугаар даны бүсийг гардууллаа

Н.Баярмаа / Спорт

Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батбаярын Ариун-Эрдэнэд жүдо бөхийн зургадугаар даны бүсийг өргөмжлөлийн хамт, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ шүүгч нарын зөвлөлийн гишүүн М. Бөхбат гардууллаа.

image

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат ОУХМ Б.Ариун-Эрдэнэ нь жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 8-н удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, зүүн азийн наадмын хүрэл, зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай, 2003аас 2013 оны хооронд жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн гишүүн байжээ. Мөн самбо бөхийн төрлөөр бахдам амжилт гаргаж дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, дэлхийн тулааны спортын наадмын хошой алт, ази тивийн 5-н удаагийн аварга, хошой хүрэл медальтай, Самбо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 13 удаагийн аварга билээ.

image

МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ЖҮДО АКАДЕМИ


Сэтгэгдэл

Zochin [64.119.22.181] 2020-07-05 22:30:15

Dan gedeg ni yu gesen ug yum bol

Зочин [202.126.88.210] 2020-07-06 09:34:02

зэрэг эрэмбэ гэсэн үг байх

Зочин [59.153.112.19] 2020-07-05 19:43:56

Olimpiin avraga ymar dantai baidgiin

Зочин [202.126.88.210] 2020-07-06 09:35:11

тусгайлан дан олгодоггүй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.