ТАНИЛЦ: Олон нийтийн анхаарлын төвд байгаа эрүүгийн хэргүүд

Б.Лхамаа / Хууль

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал /2020.7.9/ боллоо. Хурлаар Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээ болон олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийн талаар мэдээлэл өгөв.

З.БАЯН-СЭЛЭНГЭ НАРТ ХОЛБОГДОХ ГУРВАН ОРОЛЦОГЧТОЙ ХЭРЭГ

Нийслэлийн Прокурорын газраас Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, мөн тус яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Мөн М.Болортуяа 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 зүйлийн 22.5.3 хэсэг буюу хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээж авсан байна. Гэм буруугийн шүүх хурал 2020 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд болж нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан. Одоогийн байдлаар нэмэлт мөрдөн байцаалт шалгах шатанд явж байгаа бөгөөд шүүхэд буцаж ирээгүй байгаа аж.

З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсын төсөвт 14.9 тэрбум төгрөгийн хор уршиг учруулсан хэрэгт холбогдон шалгагдаад явж байна.

Б.БАТСАЙХАН НАРТ ХОЛБОГДОХ ГУРВАН ОРОЛЦОГЧТОЙ ХЭРЭГ

Нийслэлийн Прокурорын газраас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Балдан-Очир, Зэвсэгт хүчний 017 ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Н.Сугар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйл буюу 2 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээж авсан байна. 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Б.Батсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хорих ялаар, Л.Балдан-Очирыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая 500 мянган төгрөгөөр торгох ялаар, Н.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Б.Батсайхан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Зэвсэгт хүчний 017 ангид 109 сая 415 мянган төгрөгийн их хэмжээнй хохирол учруулсан гэж үзсэн байна. Батсайхан нь хувийн ажлаа дээрх ангийн албан хаагчдаар гүйцэлдүүлж ийнхүү дээрх хохирлыг учруулсан гэж үзжээ.

Б.ӨСӨХБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХОЁР ОРОЛЦОГЧТОЙ ХЭРЭГ

Нийслэлийн Прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулах, мөн хуулийн 11.4-ийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт, тус аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр товлосон. Харамсалтай нь гурван удаа хойшлогдоод дараагийн шүүх хуралдаан энэ оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу маргааш 13.30 цагт товлогдсон байна.

Мөнхсайхан нь Б.Өсөхбаяртай бүлэглэн хийх ёсгүй үйлдэл хийж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багийн нутагт орших “Шоронгийн ам” нэртэй газраас 5 га талбайд 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг “Тунгалаг Тамир-Ар”нөхөрлөлд эзэмшүүлэхээр давуу байдал бий болгосон. Мөн н.Батсүхтэй эрхэлж буй албан тушаалын байдалтай нь холбогдуулан маргалдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан,дараа нь Б. Өсөхбаярыг ганцааранг нь аймгийн засаг даргатай бүлэглэн хийх ёсгүй үйлдэл хийж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх нэр бүхий нөхөрлөлд давуу байдал олгосон гэсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Э.ОЮУНЧИМЭГТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ

Э.Оюунчимэг нь нь Казахстан улсын иргэн М.Мараттай “Жи-Тайм” корпорейшн компаниар дамжуулан сүлжээний бизнес эрхлэх замаар 11 398 иргэнд нийт 25.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан залилангийн хэрэгт холбогдож уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 5-р сарын 13-ны өдөр хэрэг нь ирсэн байна. Гэм буруугийн шүүх хурлыг 7-р сарын 2-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан боловч шүүгдэгч нэмэлтээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгчид нь хэргийн хавтаст материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн үндэслэлээр хойшлуулахаар болсон. Нийт хэргийн хавтаст материал 586 ширхэг байгаа. Шүүхээс 7-р сарын 8-нд хуралдуулахаар шинэ тов зарласан боловч нийт хавтаст хэрэгтэй танилцаж амжихгүй байна гэсэн үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргаснаар 7 дугаар сарын 17-ны өдөр шүүх хурлыг шинээр товлон зарласан байна.

Энэ хэрэг олон тооны хохирогчтой, хавтаст хэргийн тоо их учраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулаад нийт хохирогчдыг шүүх танхимд оруулах аль эсвэл хохирогчдын төлөөллийг шүүх танхимд оролцуулах боломжгүй байгаа учраас live хэлбэрээр шүүх хуралдааныг явуулахаар ажиллаж байгаа.

С.БЯМБААХҮҮГИЙН ХЭРЭГ

“Дулааны цахилгаан станц-2”-ын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, тус байгууллагын ерөнхий нягтлан Б.Даваадуламд хуурамч бичиг баримт ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. С.Бямбаахүүг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн АТГ-аас шалгалт явуулахад С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг олдсон бөгөөд энэ мөнгийг хурааж улсын орлого болгосон байна. Б.Даваадуламд 5.8 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн сая төгрөгийг хураажээ.

Ш.БАТХҮҮ НАРЫН 6 ОРОЛЦОГЧТОЙ ХЭРЭГ

“Жаст”-ын Ш.Батхүүг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах ашиглах, хуурамч бичиг баримт ашиглах, нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх, устгах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэрбээр хуурамч бичиг баримтаар Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч улсад онц их хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа яваа бөгөөд шүүх хурал товлогдоогүй байна.

ЖДҮ-ТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ

Б.УНДАРМААГИЙН ХЭРЭГ

Улс төрд нөлөө бүхий этгээд нь бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Ундармаад хэрэг үүсгэсэн. Тухайлбал, тэрбээр УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглан ХХААХҮЯ-ны сайд байсан Б.Батзоригт нөлөөлж, өөрийн хамаарал бүхий компанид 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан нь тогтоогдсон. Одоогоор түүнд хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Г.СОЛТАНЫ ХЭРЭГ

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг мөн дээрх үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх хурлыг долдугаар сарын 20-нд товложээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгожээ. Түүнд мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Д.ДАМБА-ОЧИРЫН ХЭРЭГ

ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

С.БАЯРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРААГҮЙ БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт яллах дүгнэлт ирүүлжээ. Шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш шүүх хурлыг дөрвөн удаа хойшилсон. Улмаар долдугаар сарын 6-нд шүүх хурлыг товлосон ч С.Баяр, Ч.Давааням нарын өмгөөлөгч хуралд ирээгүй тул тэдний шүүх хурлыг жич товлон хуралдахаар болсон. Харин С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.

Э.БАТ-ҮҮЛИЙН ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ УДААГАА ХОЙШИЛЛОО

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хурал зургаан удаа хойшлоод байна. Э.Бат-Үүл, Б.Чулаадай нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл шүүх хурал хойшиллоо. Шүүх хурлын тов одоогоор зарлагдаагүй байна.

Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЗУРГААН ЖИЛ ХОРИХООР БОЛОВ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зэрэг таван хүнд холбогдох шүүх хурлын шийдвэр энэ сарын 6-нд гарсан. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг өөртөө, өөрийн төрсөн дүүд давуу байдал бий болгож, Өмнөговь аймагт 020922 дугаарын газрыг таван сая төгрөгөөр худалдан авсан. Энэ мэт 10 гаруй лицензийг өөрийн нэр дээр шилжүүлж, зарсан гэх хэрэгт холбогдсон. Ингээд түүний нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оноосон.

Н.НОМТОЙБАЯРЫГ 5.5 ЖИЛ ХОРИХООР БОЛОВ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 төсөлд давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт холбогдсон. Улмаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 5.5 жил хорих ял оноосон.

ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 53632 ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Энэ оны эхний хагас жил Монгол Улсын шүүх 53632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 7404 хэрэг, иргэний 29396 хэрэг, захиргааны 780 хэрэг, зөрчлийн 10909 нийт 48489 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Дээрх хэрэгт 7422 хүн, гурван хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10640 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 721 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө суллажээ. Мөн 1085 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн шүүхээс 11.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл

ИРГЭН [202.180.220.172] 2020-07-23 08:43:19

ХЭРЭГ ЗАМХРАХГҮЙ ШИЙДЭГДДЭГ БОЛОНД ТУЙЛЫН ТАЛАРХАЛТАЙ БАЙНА. УДАХГҮЙ МУ АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ БАГАСАЖ ХӨГЖЛИЙН ЗӨВ ЗАМДАА ОРНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГАА ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙДАА

Зочин [203.98.77.180] 2020-07-21 19:36:33

Battulgad bayarlah neg yumegdorjiin bn, gadaadaar zugaalahgui,

Зочин [203.98.77.180] 2020-07-21 19:34:44

Elbegdorjiin eelj n hezee ve

Зочин [66.181.187.57] 2020-07-20 14:34:53

хорих яах вэ. ганц2 жил амраад гарна. Эд хөрнгийг нь хуу хамж улсыг хохиролгүй болго.

бид [66.181.182.111] 2020-07-17 21:53:24

Хятадын монгол гэж бичиж солиорч байсан С.Баярцогтод арван жилийн ял өгсөн нь чухамдаа нүдээ олсон шийдвэр мөн,шүүхэд олон түмэн баярлаж байна

иргэд олон түмэн [66.181.182.111] 2020-07-17 21:51:34

Монголд чинь төр засаг хууль ёс шүүх байгаа нь саяханаас мэдрэгдэж эхэллээ,одоо энд зураг нь тавигдсан С.Баяр нарын луйварчид ял завшигчидад зохих ялыг нь үүрүүлвэл монголд шудрага ёс тогтохын эхлэл болно

ЗОЧИН [103.26.195.197] 2020-07-17 17:13:48

УНДАРМААГИЙН ГОЛ ХЭРЭГ БОЛ ЖДҮХС-ИЙН 800 САЯЫН ХУЛГАЙ БИШ, ЭМД-ИЙН 136 ТЭРБУМ, НДШ-ИЙН 104 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЙД САРАНГЭРЭЛ, ЧИНЗОРИГ НАРТАЙ ХУЙВАЛДАН ТӨРИЙН БАНКНААС ӨӨРИЙН КАПИТАЛ БАНКИЙН 2017-2018 ОНД ЗОРИУД БАЙРШУУЛААД НИЙЛЭЭД ХУСЧИХААД БАНКАА ЗОРИУД ДАМПУУРУУЛЧИХСАН ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАГДАХ ЁСТОЙ ХҮМҮҮС, ҮҮНИЙГ ЯАГААД ЯРИХГҮЙ БНА, ЭНЭ 240 ТЭРБУМЫГ ДЭЭРХ 2 САЙД УНДАРМАА НАРААР ЗААВАЛ ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ, БАТХҮҮГЭЭС 40 САЯ ДОЛЛАРАА ТӨР ТӨЛҮҮЛЖ АВАХ ЁСТОЙ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ТЭГЭЭД БҮГД 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВАХ ЁСТОЙ ХЭРЭГ ШҮҮ.

D [66.181.184.134] 2020-07-16 12:55:32

Сүүлийн 30 жилд төрөөс маш олон тэрбумтан төрсөн. Бүгдийг нь шалгаж шүүх хэрэгтэй!

ккк [192.82.75.81] 2020-07-13 13:23:02

Энд байгаа хүмүүс бараг бүгд МАН-ынхан байгааг харж байгаа биз дээ. Ухаанд нь ухна үхчихсэн ард түмэн гэвэл Монголчууд л байна даа. МАН-ыг сонгож л байдаг. МАН сайхан амьдруулна гэж бодож байгаа бол санасны гарз. Харин ирэх 4 жилд үймээн, хувьсгал энэ тэргүй л байвал дээдийн заяа.

Зочин [66.181.179.67] 2020-07-12 10:21:38

fkttyig

Зочин [66.181.179.67] 2020-07-12 10:21:30

zarim ni alga bgan bishu

Зочин [66.181.179.67] 2020-07-12 10:20:47

saihanbileg bayartsogt jdu-chid haa bgan

bold [202.131.243.190] 2020-07-11 17:51:16

bugdiin tsaazal. hyatad Erdenebatiig nasaar l hori.

Tserendorj tugjin Ganbayr [202.126.88.52] 2020-07-11 08:02:54

1206 ond chingis haan zun naadam hiisen hvniig zaazalj aldag bolgocon!!!

Tserendirj tugjin Ganbayr [202.126.88.52] 2020-07-11 07:48:31

tsaatsaar alah yaliig sergeeye!!!!.1206 ond Chingis haan zun naadam hiiiisen hvniig alah yalaar shiitgedeg bolson.!

Зочин [202.126.89.129] 2020-07-12 20:32:08

чамайг хамгийн түрүүнд цаазлая.

Эрдэнээ [73.225.155.92] 2020-07-11 00:18:23

Прокурор асан дорл гжавийн хэрэг хаана байна юу болж байна

zochin [150.129.141.108] 2020-07-10 23:08:29

zov bna Tor odoo l ajillaj exelj bna

Zochin [66.181.176.162] 2020-07-10 21:55:39

Yasan udaan y, hurdan shiid, ard tumen mash gyarhai nuhatstai harj bga shu

Зочин [172.58.140.128] 2020-07-10 20:53:02

Tortei uls yum bna ene Mongol chini hulgaichuudad nasaaraa eleg bariulahnuu gej sanaa zovj blaa!!!

ххх [202.126.90.157] 2020-07-10 20:06:06

Баярцогт хужаагийн хэрэг засхарсан уу кк?

Зочин [122.201.21.196] 2020-07-10 19:45:40

Irgenii niseh MIAT-iin darga byambasuren hezee soligdoh ve Erunhii saidaa???? butekui garyyd bas neg ongots beejind balarch evdelsen bainshtee yaj hun amitan uhcheeguin? hudulguur ni shatjee odoo buun dollar tatvar tulugchdiin munguur tulnu deerees ni guren geed elbegdorjiin uls turiin bolovsroliin akademtei niilj 1.0 terbum tugrug ygaasan hereg tsaash ni shalgaval zunduu tender myy gahaig shalgaj nisehiig nar uzuuleech ee Erunhii saidaa

Зочин [31.13.145.52] 2020-07-10 19:10:17

Нуурснии мэргэжлиин хулгаич ханаж цададгуи ажнаи хулгаич их хулгаич нарын гишуун болжээ омноговиин нуурсииг ганцаараа цуслаад ханаж цадахгуи 5 толгоигоос ,360 мянган тонн нуурс хулгаилсан их гарын хулгаичаа хурэлсух очдог газар луу нь явуулаачээ

tusa [66.181.168.81] 2020-07-10 17:29:57

Хүний амьдрал өөр шүү дээ. Та ч гэсэн . Их баяр наадмаар Содномдорж түрүүлнэ.

зочин [122.201.19.99] 2020-07-10 17:01:03

МАНГаруудын 60 тэрбум ЖДҮ яасан вэ

Зочин [103.57.92.242] 2020-07-10 14:54:59

ТӨСВИЙН, БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ИДЭЖ УУСАН ЛАЛРУУДАД, УЛСААСАА УРВАСАН, УЛСАА ХОРЛОСОН ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ЯЛ ӨГДӨГ БОЛМООР БАЙНАА.

Зочин [202.179.24.248] 2020-07-10 14:37:32

шийтгэлийг нь өгөхгүй л бол замаа алдаж гүйцлээ

Зочин [202.21.108.211] 2020-07-10 14:20:27

+ su batbold

Зочин [103.111.68.3] 2020-07-10 14:07:39

ТА НАР ИНЕГ-ЫН ДАРГА БЯМБАСҮРЭНГИЙН ХЭРГИЙГ АТГ ӨДИЙ ХҮРТЭЛ НУУН ДАРАГДУУЛСАН Ч ГЭСЭН БУЛАВЧ БУЛТАЙНА ДАРАВЧ ДАЛДАЙНА ГЭДГИЙН ҮЛГЭРЭЭР ШУДАРГА ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ӨМНӨ СӨХРӨН УНАЖ УДАХГҮЙ АЧИГДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ. ИШШ МУУ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЭНЭ 60 ТЭРБУМЫХАН ИХ ГАЛЗУУРЧ БАЙСАН БАЙГААМ ШҮҮ

Зочин [66.181.161.58] 2020-07-10 11:17:53

Bvgdiig ni buud

зочин [103.229.121.246] 2020-07-10 10:36:47

хоое тэр Содномдаржаа Чимэгээ хоер яасан бэ хурдан хэлмэгдуулэлтээ зогсоо тэд шоронд ухвэл пиздануудаа тануустаа ард тумэн нударгаараа харьцана шуу

зочин [202.179.24.30] 2020-07-14 05:28:10

юм хоёр талтай. тэд үнэхээр хэрэг хийгээгүй бол тэднийг шоронд хийж хохриоосон гурван шатны шүүгч прокурор нарыг оронд нь шоронд хийх ёстойдоо . Нийт хорь гаруй хүн байгаа. Бүгд шоронд орно доо хө

Зочин [172.58.140.128] 2020-07-10 20:54:41

Ene 2 zovson amtniig sullaachee

Зочин [66.181.187.147] 2020-07-10 10:32:08

Хамгийн их хохиролтрй хэрэг Жаст Батхүү, Капитал банк Ундармаа нарын хэрэг,

зочин [183.177.99.230] 2020-07-10 10:17:26

Бас болоогүй Өмнөговь аймгаас угшилтай Дашдэмбэрэлийн Батэрдэнэ гэж 365 мянган тонн Нүүрсний хулгайч нүүрс хулгайлсны шанд УИХ ын зөөлөн сандалаар шагнуулсан байх юм Өмнөговийн иргэд нь мулгуу тэнэг мангар юмтэй байхаас зайлахгүй Өмнөговийнхон дандаа цус ойртсон мангаруудыг далимдуулан Д Батэрдэнэ сиймхийг ашигласан

мандах [119.40.100.154] 2020-07-22 13:25:14

говийнхон цус ойртсон

Зочин [217.138.213.6] 2020-07-10 10:30:54

Gahai Baterdene

Зочин [126.194.87.133] 2020-07-10 10:16:44

Баянсэлэнгэтэй цуг хэрэгт холбогдоод байгаа Ж.Бурмаа нь Идэр дээд сургуулийн дэд захирал байгаа юм. Аймаар авгай даа. Дүү нь Ж.Болормаа гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал хүүхэн бий.

ЗОЧИН [202.179.24.30] 2020-07-14 05:29:11

АЙМААР АВГАЙ НАР Л ИЙМ ЮМ ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ. ИЙ, ИЙ

Irgen [202.9.40.110] 2020-07-11 08:36:01

Ider deed syrgyyli gej oyutnyydad oligtoi medleg ugdugyi mungnii syrgyyli iim yl bytex lyivarchid iig bolovsroliin salbraar tiglyylaxaa boliochee shine saidaa anxaaraldaa avaach bolovsroliin salbart uurchlult xiix tsag bolson xereggyi chanargyi xooson diplomiin biznes xiigchidiin tod jishee iim xylgai lyivartai bolovsrol xugjix yy

Зочин [172.58.140.128] 2020-07-10 20:55:37

Shulmasnuud shuu dee

Зочин [67.168.135.57] 2020-07-10 10:12:09

Дандаа дээгүүр албан тушаалтнууд байх юм ертөнцийн шившиг. Тэгээд шийддэггүй ээ! Өөр ЖДҮ авсан луйварчдын хэрэг нь хэрэг биш юм уу? Содбаатар ч ЖДҮ чин тэгтэл бүр сайд болоод дэвшчихдэг. Алнаа та нарыг.

ЗОЧИН [202.179.24.30] 2020-07-14 05:29:59

АЛ АЛ, ТЭГ ТЭГ. ЧАДАХ УУ ЧИ ААН.

Зочин [103.229.123.220] 2020-07-10 10:09:44

bidnii ur huuhed ireeduin toloo ene hulgaich nart huuliig medruul huuligui yum shig aarhuu sehuun muuhai deerengui bidnees oor torol yum shig aygaldag mutacad orson hun hognuud jigshij baina

ЗОЧИН [202.126.90.11] 2020-07-10 09:55:12

ШҮҮХ НЬ НЭГ ЮМ АРД ТҮНИЙ ШАХАЛТААР ЯЛ ӨГСӨН БОЛЛОО ГЭТЭЛ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ГЭЖ ЭЛГИЙГ НЬ АВНА ХАРЖ БАЙГААРАЙ ЭНЭ УЛСЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ШОРОНГ ТУСД НЬ БАРЬЖ ГАРГАХГҮЙ ЭРГЭЛТ БАЙДАГГҮЙ ШОРОН БАЙВАЛ ТААРНА ААВЫН ХҮҮХДҮҮДТЭЙ АДИЛ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭЭРЭЙ ШШГГ-ЫГ ХАРЖ Л БАЙЯ ДАА. ҮНЭН ПЯЛДАГАДАНА НӨГӨӨДҮҮЛ НЬ МӨНГӨӨР ЗОДООД ЯЛЫГ Ч ХАРИН Ч НЭГ ЭДЭЛЖ ХАРАГДААЧ

Зочин [202.126.90.159] 2020-07-10 09:41:59

Хамгийн ноцтой хэргүүд болох жастийн Батхүү түүний хамсаатнууд Дубайн гэрээ хүүхэн Сайханбилэг Оюу толгойн гэрээ хужаа Баярцогт гээл ххбанк 49хувь манан мафи сахал Эрдэнэбилэг хүзүү Элбэгдорж ,энэ хүний хувийн генерал өргөмжлөлт хурц гэх мэт

Зочин [172.58.140.128] 2020-07-10 21:15:08

Udahgui araas ni shorond ilgeeh bolno

Зочин [172.58.140.114] 2020-07-10 09:13:19

Сүүлийн үед цочисон мэт шуурхайлж баына. Зөвөө , зөв. Мөн ч их олон зуун хулгай , луйвар байгаа даа. Шүүх бас овоо л доо.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [203.23.49.6] 2020-07-10 09:10:18

ХАМГИЙН НОЦТОЙ НЬ БОЛ УНДАРМАА, БАТХҮҮ, БАЛДАН ОЧИР, БАЯРЦОГТ, ЦАГААН, СОЛТАН НАРЫН ХЭРЭГ ШҮҮ. УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА.

Зочин [64.119.16.201] 2020-07-10 09:03:39

P.TSAGAAN XAANA BNA?

ЗОЧИН [202.179.24.30] 2020-07-14 05:30:52

ЦАГАНН АРИУН ЦАГААНААР ХӨДӨЛМӨРЛӨӨД ГРТЭЭ БАЙГАА.

zochin [222.97.77.11] 2020-07-10 08:57:17

ULSAD ONTS NOTSTOI KHOKHIROL UCHRUULSAN geed yallaj baina. Ulsad uchruulsan khokhiroliig yaj baragduulj baigaa jm be? Onogduulj baigaa jil ni UCHRUULSAN KHOKHIROLTOI ni dvistuulkhed unkheer baga khogiin baina. torgoj baigaa torguuli ni " naad narii chin " ineed ni khur ch baigaa sh dee! Ter bym, ter bumaar ni idsen khumuus shuu dee???

Зочин [139.5.217.253] 2020-07-10 08:21:26

ЮУН Ч БАЯСГАЛАНТАЙ ЦАРАЙТАЙ БАЙЦГААХЫН

Зочин [192.82.67.185] 2020-07-10 08:13:18

Манайд маш удаан хэргийг шийдэж байна шүү

enh [66.181.187.228] 2020-07-10 08:07:26

i ngej idej uusan nuhudiin hurungiig huraah heregtei neg ih yl zem ugsun ner zuugeed jil hurehguin daraa 100 jiliin urshuul nereer bugdiig tsagaatgah bodlogo ybaad bnaaaaaaaaaaaa

Зочин [202.179.27.27] 2020-07-10 08:00:48

БАЯРЦОГТ УРВАГЧ ХУЛГАЙЧИД ЯАГААД ЯЛ ӨГДӨГГҮЙ ЮМ БЭ. ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ЦААЗААР АВ

Зочин [172.58.140.128] 2020-07-10 21:17:39

Tsaazaar avah yaliig elbegdorj hulgailsan!


57 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
57 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.