Д.Нямхүү: Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл эхэллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр дэлхий дахинд 231 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Энэ нь коронавирус анх дэгдсэнээс хойших хамгийн олон хүн нэг өдрийн дотор халдвар авсан өдөр болсон байна.
ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн дарга хэлэхдээ, дэлхийн улс, орнууд коронавирусээс тийм ч амархан салах боломжгүй.
Халдварын тохиолдлын бууруулсан орнуудад ч эргээд халдвар гарч эхэлж байна. Олон хүн бөөгнөрч халдвар тарсан тохиолдолд цаашид халдвар тархах эрсдэл их байна гэдгийг онцолсон. Өчигдөр шуурхай 119 дугаарын утсанд 142 дуудлага ирж, иргэд зөвлөгөө авсан” гэлээ.
ӨНӨӨДӨР ХӨСҮТ-ЭЭС ДАХИН ГУРВАН ХҮН ЭДГЭРЧ, ДАРААГИЙН СУВИЛАЛ РУУ ШИЛЖЛЭЭ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр вирус судлалын лабораториудад нийт 681 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэнгүй.
Мөн өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа.Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.






































.jpg)







.jpg)


.jpg)




















Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан
М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ