БАЙР СУУРЬ:Ард иргэд шинэ Засгийн газраас юу хүлээж байна вэ?

Б.Лхамаа / Улстөр

Энэ жил “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор Үндэсний баяр наадмын бүхий л үйл ажиллагааг телевиз болон цахимаар шууд дамжуулсныг иргэд олон нийт үзэж наадамлалаа. Ийнхүү анх удаа үзэгчгүй наадам зохион байгуулсныг эдийн засагт хэмнэлттэй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлсэн зөв шийдвэр байлаа гэлцэх хүмүүс байхад ямар ч баяр наадмын уур амьсгал мэдрэхгүй өнгөрлөө гэсэн хүмүүс ч байх. Хэдийгээр коронавирусын халдвар эрчимтэй байгаа ч Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өндөрлөлөө. Харин наадмын дараа намар гэсэн үг байдаг.

Нийгэмд шийдвэрлэх ёстой олон чухал асуудлууд шийдлээ хүлээж байна

Үндэсний баяр наадмын өмнө Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан. Ингэснээр шинэ Засгийн газар 14 яам, нийт 17 сайдтай үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байх юм.

У.Хүрэлсүхийн хоёр дахь удаагаа тэргүүлэх шинэ Засгийн газарт улс төр болоод нийгэмд шийдвэрлэх ёстой олон чухал асуудлууд шийдлээ хүлээж байна. Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь Ерөнхий сайдаар 2017 оны намар томилогдон гурван жил гаруй ажилласан бол энэ удаагийн парламентын сонгуулийн үр дүнгээр 31 дэх Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Тэгвэл Ерөнхий сайд ирэх дөрвөн жил эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ өмнөхөөс хэр өөрчлөлт шинэчлэлт хийх вэ, нийтийн эрх ашигт нийцсэн бодлого шийдвэр гаргаж чадах уу гэдгийг ард түмэн чих тавин хүлээж байна.

Сонгуулийн өмнө иргэдэд ойр байдаг шигээ сонгогдсоныхоо дараа ч ард түмнийхээ дуу хоолойг сонсч ажиллаасай

image

Б.Дамдинсүрэн-У.Хүрэлсүхийн Засгийн газарт ард түмэн маш том итгэл хариуцлага хүлээлгэж гаргасан. Иймд иргэдийн итгэл найдварыг алдахгүй шулуун шударга ажиллаж ажлаа сайн хийх хэрэгтэй.Ажилгүй, орлогогүй хүмүүс их байна. Энэ хэрээр архидалт хавтгайрсан. Иймээс ажлын байр бий болгоход анхаарах хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өсч байгаад хяналт тавьж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллахыг хүсч байна.Сонгуулийн өмнө иргэдэд их ойр байдаг шигээ сонгогдсоныхоо дараа ч ард түмнийхээ дуу хоолойг сонсч ажиллаасай гэж хэлэх байна.

image

Д.Онон-Хүн хүний бодол өөр байдаг. Гэхдээ ихэнх нь юм хийгээсэй гэж л сонгосон байх гэж бодож байна. Би Сэлэнгэ, Дарханд амьдарч байсан хүн. Тиймээс юуны өмнө Дарханы замаа хурдан засаж ашиглалтанд оруулах хэрэгтэй . Өнгөрсөн хугацаанд олон хүн энэ зам дээр амь нас, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэ бүгдийг хийнэ гэж итгэж л сонголтоо хийсэн байх. Мөн боловсролын салбарт анхаарлаа хандуулаасай гэж хүсэх байна. Ялангуяа хүүхдүүдэд багаас нь харилцааны соёлыг бий болгож төлөвшүүлэхгүй бол хэцүү болж байна. Наад зах нь ахмад настнаа хүндэлж сурах хэрэгтэй. Бидний үг үг биш болсон. Бага насны хүүхдүүд тамхи татаж байхтай их таардаг.Бүр өвөө, аав шигээ хүнээс гал гуйж байх жишээтэй. Бидний ирээдүй зөв хүмүүжилтэй, зөв ёс суртахуунтай байвал улс орон маань тэр хэрээр хөгжиж дэвжинэ.

image

Т.Норов-Би хувиараа телевиз засварын газар ажиллуулдаг. Коронавирус гарснаас хойш үйлчлүүлэгчид багассан. Түрээсэнд 550 мянган төгрөг төлдөг. Орлого муутай л байна.Тэтгэвэрийн зээл өндөр хүүтэй байна. Эхлээд зээлэх мөнгийг бөөнд нь өгчихөөд түүнээсээ нэг мөсөн хүүгээ авчихдаг.Аргагүйн эрхэнд ямар ч хүүтэй байсан хэдэн төгрөгний хэрэг болохоор зээл авдаг. Байрны лизинг ч ялгаагүй маш өндөр хүүтэй байгаа. Найман хувийг багасгаж таван хувь болгоно гэж ярьдаг. Амьдрал дээр энэ нь огт хэрэгжихгүй байна. Ер нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид санхүүгийн хүндрэлд орж байгаа. Ажлын байраа хадгалж үлдэж байгаа аж ахуйн нэгж, компаниудыг дэмжих бодлого барьж тэр нь хөрсөн дээрээ бууж хурдан түргэн хэрэгжээсэй гэсэн бодолтой байна.

image

С.Уранчимэг-Шинэ Засгийн газар хариуцлагатай шударга ажиллаасай гэж хүсч байна. Мөн хот доторх зам, ялангуяа хороолол дундах зам засварт анхаарал хандуулах хэрэгтэй байна. Манайхан ажил их голж бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг. Ажлыг голохгүй хийвэл хүнээс гуйхгүй амьдрах боломж бий. Иймээс бэлэнчлэх сэтгэлгээ бий болгож төрөөс халамж харж суудаг байдлыг бодлогоор зохицуулах хэрэгтэй гэж бодож байна.

Д.Баяржаргал-Шинэ Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хамгийн түрүүнд хангаж өгөөч гэж хүсэх байна. Ажлын байртай, эрүүл саруул аюулгүй орчинд амьдармаар байна. Иргэдэд амалсан амлалтаа Засгийн газар биелүүлээсэй.Ард түмэн үүнийг л хүсэн хүлээж итгэж найдаж сонголт хийсэн гэдгийг мартаж болохгүй гэдгийг хэлье.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.172] 2020-07-17 05:21:11

юаны ханш гэж галзуурч байна.удахгүй 500 хүрэх байхаа .төр засаг энэ тал дээр анхаарч арга хэмжээ аваачээ.

зочин [124.44.156.207] 2020-07-16 15:10:28

Эрүүл хүчирхэг монгол хүн, Ажилтай орлоготой сэтгэл хангалуун монгол хүн, Оюуны хомсдолгүй-хоосролгүй, оюунлаг монголчууд, Архидалтгүй, агаар орчны бохирдолгүй, хулгайчгүй, амар тайван Монгол орон

зочин [202.126.89.148] 2020-07-16 09:27:05

Хүрэлсүхийн хийх ажил: 1.Мөнгөний зөв бодлого явуулж ханшийг тогтвортой барихын тулд импортыг үлэмж багасгаж дотооддоо үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортыг хорих.ялангуяа амтатан,архи,ус,жимс хүнсний ногооноос эхлэх хэрэгтэй. 2.Хүнсний импортыг орлох бүтээгдэхүүний ЖДҮ-г олноор бий болгох,Төр бодлогоор дэмжих.Эхлээд сайн биш байж болно.2 жил болоход импортын өрсөлдөгч болно.3. Малын түүхий эд боловсруулах ЖДҮ-г бодлогоор бий болгох(төр,хувийн хэвшлийн хамтарсан.) Дэд бүтэц хэцүү учир төр оролцох хэрэгтэй.!! 4.Амbдралын өртөгийг өртөгийг багасгах бодлогыг Үнийн бодлогоор дамжуулан хийх хэрэгтэй!!! Гэхдээ Хүрлээ бол чадахгүй!!! Ялангуяа шатахууны өртөгд эзлэх хувийг багасгах. 5.Орлогын эх үүсвэр ГХО-гтатах,түүхий эдийн эkоспортоо нэмэгдүүлэхэд гадаад худалдааг дэлхийн төвшинд хийх багийг маш сайн ажлуулж мэргэшүүлэх.Ялангуяа дундын ченж нар Монголын түүхий эдийг борлуулан чавчаа хийдгийг болиулж өндөр үнээр зарж Орлогоо нэмэгдүүлэх. гэх мэт ажлуудаас эхэлж ажилламаар байна.???

Зочин [202.9.46.148] 2020-07-16 08:34:01

2020.6.25 -би ингэж бичиж байж: МАН -ч сурсан зангаараа хойшид хийх бузар луйвар, балай завхралуудаа АН -ын цөөнх рүү чихсээр ирэх 4 жилийг хоосон сүржигнэж, хоорондоо алалцаж, уурхайгаа булаацалдан, зөрчлийн хуулиа улам чангалж, гадаад зээлээ олон арван тэрбум доллараар нэмж, татварын төрөл хэмжээг бүр ихээр өсгөж, хүнс, барааны үнэ тэнгэрт тулж, ард олон нь талхаа зүсмээр, махаа хэрчимээр, гурил будаагаа атга, чимхээр ядан чадан худалдаж авдаг болох биз дээ. Таньсан Тайчууд байна гэдэг шиг түүнд эргэлзэх юм алга.

иргэн [59.153.113.92] 2020-07-16 06:56:58

НӨАТ ыг багасгах, оюу толгойг зөв замд нь оруулахыг, гишүүдийг эргүүлж хусдаг, улсын мөнгөнд гар хүрч чаддагүй болгох,шударга шүүхтэй болох өөө олон юм мөрөөдөжийнэ

Зочин [203.91.115.54] 2020-07-16 06:04:43

Ядаж хогоо ачихсан.

Зочин [202.9.46.130] 2020-07-16 05:11:08

Хүрэлсүхийн засгийн газар хийх ёстой хамгийн чухал ажил бол төгрөгийн ханшийг тогтворжуулах

Зочин [202.131.225.197] 2020-07-16 07:18:37

тийм ээ, төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцыг барихгүй л бол юу ч хийгээд нэмэргүй.

Зочин [66.181.187.109] 2020-07-16 04:57:58

SHINESEED BH YU BGAAN HUUCHIN LUIVARCHIDAARAA L BGAA BIZ DEE

Зочин [112.96.109.213] 2020-07-16 04:14:59

Ireedui ur hoichiin humuujil bolovsrol gedegtei holbootoi yum manai erguu dagz ovoo emee nariin amnaas unahgui shu gaihaltai. Niigem yagaad husseneer chin bish baigaagiin suuri ujig ni ta nar daraaa uyee hundlehgyi, horongo oruulahgui, hun shig hun bolgohgyi bainaa erguu ovoo naraa, ongorson uyiinheen! Erhluulh tordohoos oor yumgui osson, tolgoi hooson, biye tooson, uraldaj temtseldeh gej yum medehgui belen yum harsan aimshgiin uye chin odoo 30 nastai humuus bn. Termees aimar archaagui uyiinhen alhaj yavna naasha.

Зочин [202.179.21.220] 2020-07-16 03:49:03

Амьдралын үнэнийг 100 эрхэм нэвтрүүлэгт оролцсон Нам,Төрийн өндөр алба хашиж байсан П.Дамдин гэдэг өвгөн нүцгэн үнэнийг ямарч хачиргүйгээр ёстой сайхан сургамжтайгаар ярилаа.Дүгнэлтүүд нь ч тун бодууштай зөв зүйтэй санаанууд байсан.Ийм эх орныхоо аж үйлдвэрийн төлөө амь бие хайрлалгүй зүтгэж явсан сайдын үгийг сонсоход маш их юм бодогдож байлаа.Хэлсэн үг бүр нь асар их үнэ цэнэтэй байлаа.Үнэхээр 30 жид бид байсныгаа нурааж байхгүй болгосон "ГАВЬЯАТАЙ"улс юм.Түүнийг түүчээлэгч нь Д.Бямбасүрэн,Да.Ганболд ,Элбэгдорж,Зи.Энхболд,Э.Батүүл мэтийн Ардчлалын арьс нөмөрсөн гадаадынханы гар хөл утсан хүүхэлдэйнүүд байсан тэд 70 жилийн Монголчууд бүтээсэнбүтээн байгуулалтыг өөрсдийн гараар устгаж чадсан луйварчид л гэж хэлэхээр ,үзэж болохоор эх оронч сэтгэлгүй,өөрийн гэх толгойгүй нөхөд мөнч их баллаж дээ гэж бодож суулаа.Одоо тэр хүний захиасыг ард түмэн түүний дотор төрийн түшээд үлгэр авдагч болоосой.Тэр олон жил сайд хийхдээ төрсөн нутагтаа очиж чаддаггүй,төрийн машинаар амины алба амжуулах ё

ЗОЧИН [202.126.89.4] 2020-07-16 03:20:28

БАНКНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАЛТАЙ ХИЙ, ТӨР ӨӨРИЙНХӨӨ МӨНГИЙГ ЗӨВХӨН ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛ БУСАД БАНКУУД ОДОО АРД ТҮМНИЙГ ШУЛААД ХӨЛ ДЭЭРЭЭ БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЧИХСОН БҮХ ЗЭЭЛ ЦАЛИН ТЭТЭГЭВЭР, ЭМД, НДШ ЗЭРГИЙГ ТӨРИЙН БАНКАНД АВЧ БҮХ ЗЭЭЛЭЭ ХҮҮ БАГАТАЙ ЭНЭ БАНКААР ДАМЖУУЛЖ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРИЙГ НЭМЭГДҮҮЛ

zochin [202.9.46.33] 2020-07-16 04:04:05

Turiin mungu gej baihgui. Tatvar tulugchduus tsugluulsun munguug l turiin mungu geed nerledeg yum. Ter mungu ni tsalin tetgevertee arai yadan hurdeg yum aa hu.

Зочин [202.131.227.82] 2020-07-16 02:20:25

эрүүл аюулгүй орчинд амьдармаар л байна,

Зочин [103.68.107.106] 2020-07-16 02:11:20

Yu huleehev dee ed naraas kkk

Зочин [112.96.109.213] 2020-07-16 04:15:43

Tiimdee ugasaa baigaa ni chamtai adilhj yum chin zov hellee

Маш яаралтай шүү [202.179.13.130] 2020-07-16 02:06:03

Шудрага ёс шуурхай хэрэгтэй байна

мөн их юм горидвоо [202.126.88.197] 2020-07-16 01:21:10

Эднүүсээс юу хүлээдэг юм бэ ёстой өнөө бухын доотохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болно дараагийн сонгууль хүртэл хилээ нээхгүй байх магадлал өндөр байна. Тэгээд заавал америкаас өндөр үнэтэй чиптэй вакцин авч иргэддээ тарих гэж суугаа. Одоо энэ гаднаас иргэдээ татаж авч байна гээд эдэнд бөөн олз болж байгаа. Үхэрнүүд нь бяруу болоогүй бухандаа мордуулчихаад мөөрөөд яах вэ

Зочин [103.212.118.179] 2020-07-16 01:20:55

Dollariig togtvortoi bailgaj, mongol tugrugiig unetei bolgoh....

Зочин [208.180.184.130] 2020-07-16 00:58:38

Гадаадад гацсан хүмүүсээ юун түрүүн аваач

Архангайхүү [139.5.218.192] 2020-07-16 00:47:00

Шударга, шуурхай шүүх !!!!


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.