Гадаадад гар утсаараа төлбөр тооцоо хийдэг боллоо
Олон улсад, тэр дундаа Хятад улсад бүх төлбөр тооцоог ухаалаг утас ашиглан хийдэг болж, бэлэн мөнгөний хэрэглээ байхгүй болсныг тус улсад аялал жуулчлал, ажил хэргээр зорчдог монголчууд андахгүй болжээ. Бэлэн мөнгө төдийгүй картаар ч төлбөр тооцоо хийдэг үе хоцрогдож, ухаалаг утсаараа гүйлгээг бүрэн шийддэг болсноор нь төлбөр тооцооны шийдэл тус улсад ямар өндөр түвшинд хөгжсөнийг нь харж болохоор. Тиймээс Хятад улсад зорчихдоо хэдэн жилийн өмнөх шигээ бэлэн валют солиулаад төлбөр тооцоо хийнэ гэвэл ихээхэн хүндрэлтэй учрах болно. Харин олон улсын карт уншуулах тухайд карт уншигч төхөөрөмж олдохгүй гэхэд бараг л хилсдэхгүй ба хаа сайгүй ухаалаг утсаараа уншуулах төлбөр хүлээн авах QR код байршуулсантай тааралдах төлбөр тооцооны үсрэнгүй хөгжил таныг угтана.
Гэвч нөгөө талдаа тус улсад зорчиж буй гадаадын иргэдэд энэ хөгжил нь худалдан авалт, үйлчилгээний төлбөрөө хэрхэн хийх вэ гэдэг асуудлыг үүсгэх болжээ. Харин “Дэлхийн жишиг Монголын банк” хэмээн алсын хараагаа тодорхойлсон Голомт банк технологийн ээлжит дэвшлийг салбартаа нэвтрүүлж, Хятадад зорчиж буй монголчууд ухаалаг утсаараа төлбөр тооцоогоо хийх боломжийг танилцуулаад байна. Тодруулбал, Хятад төдийгүй, бусад улс оронд ч ухаалаг утастайгаа байхад л SocialPay дижитал хэтэвчдээ картаа холбон QR код уншуулаад л төлбөр тооцоогоо хийх боломжийг харилцагчдадаа санал болгож байна.
SocialPay дижитал хэтэвч
Таны цагийг хэмнэж, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийднэ.



























































.jpg)






Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол "Оюу Толгой" ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
"БНСУ-ын виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг залилсан этгээдэд 5 жилийн хорих ял оноолоо
Д.Баясгалан та дэлгэцийн цаанаас ярих биш, эх орондоо ирээд шалгуул, үнэн мөнөө нотол хэмээх мэдээллүүд хөвөрч эхэллээ
Дональд Трамп: Ирантай “Маш сайн, үр дүнтэй хэлэлцээ” өрнөж байгаа
“Машин бохирдууллаа“ хэмээн хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн залууд холбогдох шүүх хурал болно
Өнөөдөр АН чуулганд оролцохгүй бол Засгийн газрын хувь заяа бүрхэг болно
“Монгол хүн-Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулгад 1570 иргэнийг оролцуулна