Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болно

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нар нь үерийн аюулаас бага насны хоёр хүүхдийг хамгаалсан гавьяа байгуулжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын хоёрны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны улмаас малчин Л.Батжаргалын гэр үерт автсан байна. Л.Батжаргалынд амрахаар очоод байсан 15 настай Гурвансайхан, 13 настай Галбадрах нар нь гэрийг нураахгүй байх арга хэмжээ авч, гэрт байсан 2, 3 насны хүүхдүүдийг уснаас хамгаалж, үерт автсан гэрээс эсэн мэнд гаргажээ.

“Шударга журам” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сайхан сэтгэлт, чин зоригт хөвгүүд Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

45 минутын турш үргэлжилсэн хүчтэй аадар бороо, үерийн урсгалтай тэмцэлдэн бусдын амь насыг аюулаас зайлуулахын төлөө чармайн зүтгэсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарт эр зориг, шударга зан чанарынх нь төлөө, хүүхдүүдийн амь насыг аюулаас аварсных нь төлөө талархал илэрхийлж, “Шударга журам” медаль гардуулж байгаа юм.

Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, үерийн аюултай амь насаа үл хайхран тэмцсэн Та хоёрын эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болж, хүндлэл төрүүлэх болно. Эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, эрдэмт багш нараасаа их зүйлийг сурч мэдэж аваарай. Эцэг эхдээ тустай, эх орондоо ачтай сайн хүмүүс болж хүмүүжээрэй. Баяр хүргэе!” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.


Сэтгэгдэл

Нараа [202.72.245.125] 2020-09-29 04:24:50

Мундаг хүүхдүүд байна. Бахархаж байна. Бүх Монгол хүн ийм байгаасай. Шударга журам гэж нэр нь хүртэл сайхан энэ иргэний өндөр ухамсартай, шулуун шударга, хүний дайтай хүнд олгодог шагналыг хүртсэнд БАЯР ХҮРГЭЕ ! Ирээдүйн амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе !

Зочин [31.13.191.171] 2020-09-28 17:42:48

Алуурчин батлага Батхүү агсныг Зикагаар Төрийн ордонд дуудуулж авчирч алсан. 17 чингэлэг спиртийг нь илрүүлсэн цагдааг Батлага Махбалтай хамжиж алсан

Буянтай сайн хөвгүүд байна. [202.131.225.53] 2020-09-28 08:46:33

Дайчин, самбаатай, ёс журамтай сайн хөвгүүд байна. Амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Zochin [202.126.88.217] 2020-09-28 07:19:01

Mundag xvvxdvvd baina aa bjyn xiij baxarxmaar yum aa

иргэн [103.57.92.34] 2020-09-28 04:03:21

Чи одоо худлаа шагнал өгөөд нэр төрөө хамгаалаад тэнэгтээд явахаар ард түмэн ээ өөд татаад.өрөнөөсөө гаргаач.!!!!!!"хийрхээд л бх юм.

Иргэн [122.201.19.99] 2020-09-28 03:39:52

Мөн түүнчлэн өөййнхөө хйих ёстой ажилаа л хйи

Алтанцэцэг [122.201.19.99] 2020-09-28 03:38:18

Ерөнхйилөгч хүн нам бус байх ёстой атал хөдөөгүүр чи дэмйи тэнэхдээ ардчилсан намтайгаа нийлчээд сөрөг хүчинйи ажил хйигээд байх шаардлага байх ёсгүй энэ чин чамайг маш муухай харагдуулж байна

Монгол улсын иргэн [202.9.46.223] 2020-09-27 14:51:42

Хүний сэтгэгдлийг нийтлэхгүй тагнаад байгаа юм уу

Зочин [66.181.161.104] 2020-09-27 14:47:01

Баяр хүргэе ээ. Ямар сэргэлэн сайн хүүхдүүд вэ.

Зочин [66.181.160.115] 2020-09-27 13:21:36

Mundag 2 xvvd amjilt xusie. Amidral n urgelj az jargalaar duuren baig.

зочин [66.181.190.37] 2020-09-27 08:12:01

Зоригтой ,авхаалжтай хоёр хүүд сайн сайхныг хүсэн ерөөе.Үйлс нь дэлгэрч яваарай.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.