Олон улсын ахмад настны өдөр тохиож байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр Олон улсын ахмад настны өдөр тохиож байна. 1990 оноос эхлэн НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ жилийн тухайд дэлхий даяар тархаад буй "COVID-19"-ийн цар тахал өндөр настнуудад илүү хүндээр тусаж байгаа тул "2020-2030 он: Эрүүл хөгшрөх 10 жил" хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж байна.

Манай улсын хүн амын 7.3 хувь буюу 232 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 31 хувь нь сумын төв болон хөдөө орон нутагт амьдарч байна. Нийт ахмадын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.


Сэтгэгдэл

зочин [59.153.113.49] 2020-10-01 09:27:16

энд нэг зүйлийг анхаарахад боловсрол мэдлэгээс гадна,техиKум,,тмс төгсөж жинхэнэ цэргийн албаа хааж мэргэжил эзэмшиж эх орныхоо бүтээн байгуулалтад50-60оныхон хал үзэж халуун чулуу долоож алдар нэр гавияа шагналын төлөө биш эх орондоо мэргэжилээрээ барилга,уул уурхай,газар тариалан,хөнгөн ба хүнсний үйлдвэрийн бүх салбаруудад хүч чадал ухаанаа зориулж ажилласан юм шүү.60оноос хойш монголын хүн ам өсөж 1,5саяд хүрсэн.энэ ни тэр үеийн хүн ам өсөхөд том хуви нэмэр болж ,соц үеийн бүтээн байгуулалтанд маш том хуви нэмэрээ оруулсан гэдэгээр онцлог юм.өмнөх үеийн ахмадуудаа мартаж болохгүй тэдний туулсан зам хөдөлмөр дайны дараах үед хүндхэн байсан ни мэдээж юм шүү дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.