Нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийлээ

Aдмин / Хууль

Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын 2020 оны эхний хагас жилийн тайлангийн нэгтгэлд үндэслэн нийт хөрөнгийн 80-аас дээш хувь нь бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан нэр бүхий 4 ББСБ-д газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалтыг явууллаа.

Шалгалтаар Хороонд бүртгэлтэй ажлын байранд үйл ажиллагаа эрхлээгүй, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зориулагдах мөнгөн хөрөнгө буюу хувь нийлүүлсэн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй, санхүүгийн программгүй, 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд дутуу мэдээлсэн зэрэг зөрчил тус тус илэрлээ.

Иймээс дээрх байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, нэр бүхий 1 ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.65.103] 2020-10-20 18:03:57

Томоохон үйлдвэрлэг компаниуд ББСБ болон Хоршоо байгуулан ажиллаж байгааг шалгадаггүй юм уу Татвар төлөхөөс зугатсан ЛУЙВАР шүү дээ

irgen [202.179.21.205] 2020-10-20 17:54:31

ter Mongol banknii 14 terbumtangaa shalgasan umuu ajlaas ne garga .

Ганболд [202.21.108.144] 2020-10-20 12:21:09

ББСБ гэдэг чинь Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдэлтэнгүүдийн өөрсдийнх нь үүсгэн байгуулсан мөнгө угаас орчин. Тэд чухал юуг нь шалгаж юуг илрүүлэх бол...

Эх оронч [202.9.46.42] 2020-10-19 14:54:33

ББСБ луйварчид байна аа .

Зочин [202.21.98.10] 2020-10-19 14:06:37

ББСБ гэж улаан луйварчид.Ядарсан аргагүй яаралтай байдалд орсон хүмүүсийг үнэн аймаар шулдаг.50 сая төгрөгийг сарын 3 хувийн хүүтнй аваад 14 сарын дараа нийт 21 сая төгрөг төлөөд нэмээд 50 сая төгрөг төлсөн. Зүгээр сууж байгаад ядарсан хүмүүсийг шулж баяждаг арай хэтэрхий болиулмаар юмаа.Үндсэн зээлээс 1 ч төгрөг хасахгүй зүгээр хүүгээ аваад суудаг бодохоос дургүй хүрмээр тэгж олсон мөнгө нь яаж юм болдог юм болоо

зочин [202.179.27.77] 2020-10-20 10:55:18

ипотекийн зээл ямар байдгийг мэднэ биз дээ

Юу гэж болиулдаг юм [148.252.128.146] 2020-10-20 00:02:03

Авахаа л больчих л доо...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.