АН-ын бүлэг Хот байгуулалтын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Aдмин / Нүүр

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит хэлэлцүүлгийг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд салбарын яам болон нийслэлийн мэргэжилтэн, судлаачид оролцлоо. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удирдав.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Манай улсын эдийн засгийн гол цөм нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Нийт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 64.2 хувь нь нийслэл хотод төвлөрч, нийт ДНБ-ий 64.7 хувийг энд бүрдүүлж байгаа.

Сүүлийн жилүүдэд хотжих явц эрчимтэй өрнөж байна. Бүсийн төвийн тулгуур төвүүд болох Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хотуудын хүн ам үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нь нийгэм эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг бий болгож, хүрээлэн буй орчин, хөрс, ус, агаарын бохирдлыг аюултай төвшинд хүргэж байна.

Энэхүү өөрчлөлт шинэчлэлттэй холбоотой хот байгуулалтын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийг олон улсын төвшинд хүргэх, нийцүүлэн боловсронгуй болгох, төрөөс хот байгуулалтын талаар баримтлах бодлого тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай явган хүний зам зэрэг үзүүлэлтүүд энэ хуульд тун хангалтгүй байна. Нийслэл, аймаг, сум, дүүрэг, хорооны цахим засаглал мэдээллийн нээлттэй байдал сул, түүнийг даган төрийн үйл ажиллагааны хүртээмж сайнгүй байна.Иргэдийн өмнө төсвийн удирдлага хаалттай, иргэдийн төсвийн эрх мэдэл сул хэвээр байгаа зэрэг засаж залруулах ажил их бий.

Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай иргэн бүрд хамаатай энэхүү хуулийг засаж сайжруулах анхаарах асуудалд та бүхний дуу хоолойг хүргэх зорилгоор УИХ дахь АН-ын гишүүд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа" гэж онцлов.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.115] 2020-10-29 01:57:24

энэ нам л хотыг хот биш овоолсон баас болгосон байж юугаа хэлэцдэг юм татан буулгавал таарна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.