Малын хөлийн татвар жилд 70-141 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Aдмин / Хууль

Малаа өсгөх сайхан ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол асуудал дагуулах боллоо. Уул уурхай, цөлжилтөөс шалтгаалан малын бэлчээрийн талбай жил ирэх тусам хумигдаж буйг эрдэмтэн, судлаачид тэмдэглэх болов. Учир нь малд татвар ногдуулахаа больсонтой зэрэгцээд таван хошуу сүргийн тоо толгой гэрлийн хурдаар өсч, хамар хатгах бэлчээрийн даац хэрээс хэтэрсэн. 70.9 сая хэмээн бидний цээжээ дэлддэг мал сүргийн тоо эргээд экологийн тэнцвэрт заналхийлж, нүүдлийн соёл иргэншлийн нэг сорилт болсон нь үнэн.

Малын хөлийн татвар бол манай нийгэмд шинэ, содон зүйл огт биш. 20-оод жилийн өмнөөс эхэлсэн танил хураамж. Мал сүргийг хонин толгойд шилжүүлж, татвар авдаг байсан түүх бий. Тухайлбал, нэг адууг таван хоньтой дүйцүүлж, татвар авдаг байсныг малчид хэлдэг. Ингэхдээ татварын хувь хэмжээг бүсчилж, ялгаатай тогтоодог байсан аж. Тодруулбал, алс хязгаар нутгуудад нэг хониноос 50 төгрөгийн хураамж авдаг байв. Харин төвийн бүс нутагт 75, нийслэл орчимд 100 төгрөгийн татвар ногдуулдаг байсан аж. Нэг суманд дунджаар энэ төрлийн татвараас жилд 5-6 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг байжээ.

“Малын хөлийн татвар байх уу”, “бэлчээрийн төлбөр байх уу”

Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол үүсгэх болжээ. Иймд орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж гэсэн тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг 2021 оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх аж. Хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын ИТХ-аас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан юм байна. Бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудлаар зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзаж, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэжээ. Албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн долдугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны дотор өмчилсөн малаа хаана бүртгүүлсэн тэр сум, дүүргийн төсөвтөө татвараа төлөх юм байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг “малын хөлийн татвар байх уу”, “бэлчээрийн төлбөр байх уу” гэсэн нэр томъёон дээр төвлөрч байсан юм. УИХ хуулийг эцэслэн батлах юм.

Хэрэв малын хөлийн татвар авах хуулийн төсөл батлагдвал төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлөөд зогсохгүй, хамгийн их ашиг тусыг нь хүртэх хүмүүс бол малчид өөрсдөө. Малчдын амьжиргааны эх үүсвэр бэлчээрийг хамгаалах, орон нутаг, улс орны хөгжилд ч чухал нөлөөтэй. Харин үүний тулд дээр үеийнх шиг малын хөлийн татвараас зайлсхийн, бусдын нэр дээр малаа тоолуулдаг, тэмээг үхэр гэж бичүүлдэг заль гаргахгүй байх талаас нь хяналт тавих нь чухал.

Монголын өргөн уудам нутгийг бүрхэн налайсан 70.9 сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000-2000 төгрөг авлаа гэхэд жилд 70-141 тэрбум төгрөг төвлөрөх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Архангайхүү [59.153.114.38] 2020-11-01 22:01:57

Татвар заавал байх ёстой ! Гэхдээ бүр 100, 200, 500, 1000 хүртэл түүнээс дээш гээд шаталсан бөгөөд ялгаатай байвал зохистой ! Их малтай бол илүү төлнө гэдэг нь зах зээлийн зарчим !!!

Зоч [66.181.189.230] 2020-11-01 21:06:12

Малын хөлийн татвар нилээн өндөр байж ач холбогдлоо өгнө. Мал бүхий өрх ч нэмэгдэнэ. Одоо бол баячууд нь хэдэн мянгаар нь суурилаад замбараагаа адлсан.

zochin [122.201.24.34] 2020-11-01 10:05:45

Undur unetei mahand ocherlood zogsohooroo hodoodooroo oilgoh bhdaa,

санжаа [192.82.75.165] 2020-11-01 12:24:06

энэ мал чинэ ихэнх нь авилагчдын мал эсэргүүцэгчид нь авилагчид

zochin [122.201.24.34] 2020-11-01 09:56:08

UB.iin irgediig muusain malchid hyamd mahaar dailah shaardlagagui bolloo, zah zeeliin zarchimaar erelt niiluuleltee dagaad mahnii uniig chuluutei bailgah ni zuv bha, exportiig nemehguigeer ene ih tatvariin araas malchid yaj garahav dee. HAA-n said mahnii uniig barina gj erguuteed bsan bolioroi, hunii amidral tsaana ni bga shu

иргэн [103.26.193.60] 2020-11-01 09:24:32

Монголчуудад короновирус хөнгөн тусаад тайван амгалан байгаад атаархагчдын зэвсэггүй дайны сумны үзүүрт өлгөгдөн Монголоор нь монголчуудыг дарах арганд автагчид энэ хуулийг санначилжээ гэж

иргэн [103.26.193.60] 2020-11-01 09:18:12

Монголчууд короновирусээр харьцангуй бага өвдөж, өвдсөн хэсэг нь хурдан бүрэн эдгэрсэн нь дархлаа сайн, вирус эсэргүүцэх чадвар сайх байсных гэж байгаа. Энэ нь юутай холбоотой байсан бэ гэхээр сүүний хүчлийн бактер буюу хөгцөрсөн ааруулын хөгц \дээр үед түүнээс пенциллин гэдэг антибиотик гарган авдаг байсан\ байсан гэж байгаа. Тэгэхээр малын гаралтай цагаан идээний хөгц нь л биднийг хамгаалж байхад бусад нь юу байж таарах вэ? Эртний эцэг өвгөд маань үүнийг мэддэг байсан учир мал малчин хоёрыг хайрлаж хүндэлж ирсэн. Өнөөгийн нөхөд нүдэндээ зөвхөн мөнгө хараад мөн чанараа харахаа байж дээ хөөрхий, толгой нь ч хүрэхгүй байгаа биз. Тэд нэг удаа ч хонь хариулж үзээгүй амьтан шүү дээ. Орон нутгаас сонгогдогчид сонгуулиа бодоод байгам бтш малчдын зовлон жаргалыг монгол ахуйгаа мэддэг учраас эсэргүүцэж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ хууль батлагдвал мал малчин 2 алга болох зам замуугаа орно, монголчууд дархлаагаа алдана. Ирээдүйг жаахан өргөн хүрээгээр харж сураач. Эцэг дээдэс 1000 жилийг харжэ

Зочин [202.126.88.185] 2020-11-01 18:18:10

Тэртээ тэргүй мал маллах залуу хүнгүй болчихоод байна. Дээрээс нь ингэж дарамталвал билчээрийн мал аж ахуй дороо устана. Түүний оронд малаас гарах бүтээгдэхүүн арьс шир. Ноос ноолуур сүү махыг төрөөс бодлогоор дэмжиж орлогыг нэмэгдүүлбэл иргэд эргээд мал аж ахуйгаа эрхэлэх сонирхолтой болж амьжиргаа нь дээшилж хотын төвлөрөл саарна .

Зочин [64.119.23.151] 2020-11-01 17:21:52

Хуцаад бай малаа. Эх орон чинь цөлжиж дууслаа. Чиний хэдэн мал надад хэрэггүй, эх орон минь хэрэгтэй

Иргэн [59.153.112.32] 2020-11-01 09:11:20

Орон нутгийн оодорсон дарга нарт олз , малчдад дарамт болох юм биш үү.

Монгол хvн [202.9.46.32] 2020-11-01 09:08:34

МАН засрахгуй ээ. 7 татвар нэмсэн. Зерчлийн хууль гаргаж ард тумний кармааг сэгсэрсэн. Одоо бас малын татвар. Малчид дахиж битгий МАН сонгоорой.

иргэн [103.26.193.60] 2020-11-01 09:03:29

Мал бол улсын үнэт эрдэнэ. Малчид бол байгалийн шалгарлыг даван туулж байгаа эрэлхэг баатарууд, биднийг эрүүл хоол хүнсээр хангаж байгаа буянтнууд. Соц нийгмийн үед оросуудын бодлогоор монголчуудыг үндсний бүхнээс нь салгах гэж татвар ноогдуулж байсан. Хэрэд малд татвар тогтоох энэ хууль батлагдвал одоо эмзэг байгаа мал малчидгүй болсноор Монголчууд эрүүл байгалийн эм бүхий махнаасаа хагацаж зүүн урд зүгийнхэн шиг хорхой шувуу юу таарлдсанаа иддэг чиглэлд явна. Тэгээд "шим тэжээлтэй хоол"-оо гаднаас импортолж өндөр үнээр химийн хор зооглох болно. ҮҮнээс үүдэн өвчин эмгэг тасрахгүй болж дархлаа суларч хүнсний хараат болох зам руу сажилна. Энэ хуулийг санаачлагчийн дэмжигчдийн овог нэр намтар удам угсаа нутаг орныг нь тодорхой бичиж үлдээгээрэй. Хожмын үрс хэн ийм юм хийснийг шүүхэд амар гэлцэж байна шүү

Зочин [66.181.191.148] 2020-11-01 00:52:39

Малчид бол нэг талаараа сүрхий шантаажчид шдээ. Татвар төлөх үү, айн? Төлөхгүй ямар нэгэн арга чарга байгаа даа. Төлөхгүй дээ, төлөхгүй. Дээр нь хэдэн поп гишүүд юу юу гэж миний малчид, сонгогчид гэж попрох бол.

Зочин [172.58.140.48] 2020-11-01 03:02:17

Tolohgui bol belcheerees ni avch toldogt ni ogdog yum!

Mash зөв [202.21.124.22] 2020-10-31 22:55:36

Адилхан байж.үнэгүй газар хэрэглэж болохгүй...бүх бизнесмэн.төрөөс тусламж авдгүй...үнэгүй газар хэрэглэдгүй.

зочин [59.153.112.33] 2020-10-31 19:31:45

мал,мачин хоёр алга болно.гови,хангай,хээрийн бүсэд хохимой толгойтой хоёр хөлтэй амитан үгүй,дөрвөн хөлтэй идэштэн үгүй болох нигууртай.

цог [103.10.22.66] 2020-10-31 17:50:48

ардчилалын буянд малчид малаа хувьчилж авсан зарж борлуулах эрх нь өөрсдөд нь байгаа .энэ олон жил сонгуульд санал өгдгийн буянаар элдэв татвараас чөлөөлөгдөж улсаас харин ямааны мөнгө ноосны урамшуулал энэ тэрийн дотац зөндөө хүртсэн. татвар төлөгчдийн мөнгийг хөдөө орон нутагт чамгүй ихийг зарцуулж байгаа .одоо үед хүн бүр татвар төлөгч байх нь шудрага ёсонд нийцнэ:

Зочин [202.126.88.185] 2020-11-01 19:16:31

Малчид: бидэнд ноос ноолуурын урамшуулал хэрэггүй,зүгээр л улс худалдаж авдаг бол боллоо гэдэг юм билээ. Энэ урамшуулалын ихэнх нь малчиндаа очихгүй түшмэдүүд хүртчихдэг байхаа.

Зочин [103.212.118.81] 2020-10-31 15:59:29

10 talh abahad tatbar barag 1000 tugrug blj bga bh 10 talhnii vnetei honi gj bdg blob uu

zochin [202.9.46.101] 2020-10-31 15:40:38

turiin khulgaichuudiinkhaa khuuli bis khirungii ni yaraltai khuraaj ulsiinkhaa uriig khaadag ch boloosoi ni...

Зочин [202.126.89.80] 2020-10-31 14:55:36

Малын тоо толгой өссөнөөс болж бэлчээргүй болж байгаа нь үнэнч гэсэн уул уурхайгаас их хамааралтай гол горхи ширгэж дууслаа яана да африкийн араас орох байхаа

Говь хээрийн малчид [153.151.251.171] 2020-10-31 14:55:08

Малчин гэхээрээ бүгд баян байдаг гэж бодоо юу? малтай нь малтай малгүй нь малгүй... Малчин хүний амьдралыг туулж үзээгүй байж бас малчдынхаа нуруун дээр ахиад л ачаа овоолох гэж байна... батлагдвал тэгээл монгол малгүй болох нь тэр... арай өөр зүйлээс татвар авахаа бодвол зүгээр байна... 76 нохойнуудаа

Зочин [172.58.140.48] 2020-11-01 03:17:25

Malgui malchnaas maliin holiin tatvar avahgui! maltai malchnaas maliin too belcheeriin hemjeenees hamaaruulan maliin holiin tatvar avna. Oilgoo?

Зочин [103.26.194.226] 2020-10-31 14:04:58

Малын тоо 25 саяаас хэтрэхгүй болох нь ээ! 1000 малтай айл 200 малтай л гэж тоолуулна! Яс тоолох гэвэл хахуулиар аргална! Тэгээд хахууль өгсөөр байгаад малчид турж үхлээ ,АТГ ажлаа хийхгүй бн! гээд баахан гонгиносон юмнууд шүлсээ гоожуулаад ярьж суудаг ажилтай болно доо!!

Кса [202.126.88.154] 2020-10-31 13:32:33

Энэ жилийн мал тооллогоор 70 сая гэдэг тоо 40-45 сая гэж гарна. Малчид нарийн горгор, үнэгүй юманд нугасгүй. Татвар өгөхгүй тулд тоогоо багасгаж тоолуулна. Танай малын тоо яагаад ийм бага гарав? гэхээр мэдэхгүй гээд л ширэн царайлаад зогсоно. Малын тоо жинхэнэ бодит тоондоо дөхөж гарна. Малчид 1-рт: банкнаас хэрэггүй ч байсан зээл авахад хэрэг болж магад гээд малаа өсгөж тоолуулдаг, 2-рт: мянгат малчин гэдэг цол авахын тулд аав ээж, хүүхэд, ах дүүсийнхээ малыг 2 талдаа давхар тоолуулдаг, 3-рт: өсөхийн билэгдэл гэж бас өсгөж тоолуулдаг. Тооллогын комисс найзан дундаа хариуцлагагүй тоолдог нь үнэн. Манай улсын малын тоо бодитоор бол 45-55 сая л байгаа. Бэлчээрийн даац хэтрээгүй. 70 сая малтай юм бол 1 кг мах 12.000-18.000 төгрөгөөр авч идэхгүй байх аа.

Зочин [202.126.88.185] 2020-11-01 20:06:40

Амьдрал дээр ийм л байгаа. Бүгдээрээ мэднэ.

Зочин [66.181.191.148] 2020-11-01 00:49:16

Бүүр яааг үнэн хэллээээ

Зочин [103.10.21.48] 2020-10-31 13:25:46

Маш буруу татвар. Малаа гаднаас тэжээл оруулж тэжээсэн хүн бас татвар төлөх үү? Түүний оронд бэлчээрийг богино хугацаагаар эзэмшүүлээд, тухайн бэлчээрийн онцлогт тохирсон татвар авах хэрэгтэй.

Зочин [172.58.140.48] 2020-11-01 03:19:54

Herev tegdeg bol mash baga belcheeretei baih estoi baga belcheeriinhee tatvariig tolno!

бат [66.181.161.51] 2020-10-31 12:23:01

МАл цөөрөн маханд очерлохдоо л наад татвараа ойлгоно доо

Зочин [139.5.217.240] 2020-10-31 13:14:03

Belcheeriin daats hetreed bna. Belcheeree bulaatsaldaad biye biyeniigee alj bna.

Зочин [64.119.27.131] 2020-10-31 11:55:06

amjirgaa zalguulax 200 tolgoigoos dooshxod tatvar xeregguidee. deeshixed nishatalsan tatvar nogduulj bolno

зочин [49.0.191.250] 2020-10-31 10:34:16

Зөв. Татварын ачааг зөвхөн ажил эрхлэгч нар л үүрч ирсэн нь буруу ш дээ. 1000 малтай малчин жилд 10 хоньтой тэнцэх мөнгө л татварт өгөхөөр байна. Нөгөө талаас малчид хэт олон малтай болохгүйгээр үүлдэр угсаа, ашиг шимтэй мал сонирхож өсгөхийг хичээх болно.

Зочин [202.126.88.185] 2020-11-01 20:28:55

Үйлдвэрийн ажилчин цаг нартай ажилладаг. Малчин хүн цаггүй ажилтай. Өдөржин гадаа. Шөнө хонь хургалахад ажлын цаг болоогүйээ гээд унтаж байхгүйшүүдээ. Үнэндээ хэцүү ажил. Одоо дэлхий билчээрийн малын махыг эрүүл эко хүнс гэж үнэлж хандаж эхэлж байхад, энэ хүртэл чирч аваад ирсэн аж ахуйгаа зөв удирдаж орчин үеийн техник технологи нэвтэрүүлж хөгжүүлвэл ирээдүй байнадаа. Олон мянган жил ажиллуулсан баялаг технолог,ажлын байр шүүдээ. Малаа ад үзэж зүхээд байгаа хүмүүс хэд хоног мах идэхгүй байж чадах бол. Тархины тураал гэгчид нэрвэгдэх аюул байгаа шүү

Зочин [66.181.185.48] 2020-11-01 13:31:26

Үнэн

Зочин [139.5.217.240] 2020-10-31 13:13:02

Yag unen.

Зочин [202.126.89.173] 2020-10-31 10:33:28

250.0 myangaas dooshd baga tatvar onogduulah heregtei.

Зочин [66.181.191.205] 2020-10-31 10:16:18

Татварыг шатлах нь зөв. 500-с доош малтайд бага, дээш бол арай их

иргэн [103.229.123.243] 2020-10-31 10:10:59

удахгүй малчингүй малгүй болно

Зочин [66.181.185.48] 2020-11-01 13:33:43

Монгол хэзээ ч малгүй болохгүй.

Зочин [192.82.76.113] 2020-10-31 11:31:39

Зуданд мал алдаж байхаар зараад малаа багсагаад олсон мөнгөнөөсөө татвараа төл чанаргүй баахан малтай болчоол өвөл болохоор өвс өгөөч лаа ,нэмнээ өгөөч туслаач гэдгээ болих хэрэгтэй 1000 дээш малтай нөхдүүд ээ

Зочин [66.181.161.37] 2020-10-31 11:03:49

Ттттллллл


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.