Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ хутгалан хөнөөжээ
Өнгөрөгч баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 25 настай эмэгтэй нөхрийнхөө гарт хэрцгийгээр амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарлаа.
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн ... гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байна.
Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй амь насаа алдахаасаа өмнө өөрөө өгсөн гэх ба “Хүн хутгалаад байна” хэмээн цагдаад мэдэгджээ. Гэвч хохирогч олон тооны хутганы шарх авсан байсан тул өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. Цагдаа нар хэргийн газрын үзлэгээр хоёр ширхэг хутга илрүүлэн хурааж, амь хохирогчийн нөхрийг сэжигтнээр саатуулан, шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач нь өөрийн амь насыг хамгаалахын тулд тэмцэж байсан ул мөр цогцсоос илэрсэн бөгөөд хүзүү, хэвлий, гарын хэсэгт нийт найман удаа хутгалуулсан байжээ. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас амь насаа алдсан гэж албаныхан үзэж байгаа аж.
Хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

























































З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо
Д.Цогтбаатар: Цахим залилан, хүний наймаа зэрэг хэргүүдэд нэг улсын прокурор, мөрдөгч дангаараа ажиллах боломжгүй болсон
Хэт халалт дата төвүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна
Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байна
“ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор барих санаачилгыг хотын дарга дэмжжээ
Э.Батшугар: Монгол Улс эрүүл мэндийн цахим шилжилтийн туршлагаа олон улсын түвшинд танилцууллаа
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээ