Буриадад "COVID-19"-ийн тохиолдол 281-ээр нэмэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад "COVID-19"-ийн халдварын тохиолдол нийт 17293 болж бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тоо хамгийн их хэмжээнд хүрч 281 тохиолдлоор нэмэгдлээ.

Нийслэл Улаан-Үд хотод нийт 9767 буюу өчигдрийн байдлаар 98 хүн халдвар авчээ. Эмчлэгдэн гарсан нийт 11806 хүн, үүнээс 241 хүн эдгэрч өчигдөр гэртээ гараад байна. Өнгөрсөн хоногт халдварын улмаас эндэлт дээд цэгтээ хүрч 11 хүн нас барсан бөгөөд тус улсад халдварын тархалт эхэлснээс хойш нийт 365 хүн энэ өвчнөөр эндээд байна.

Тус улсад бямба гарагт батлагдсан коронавирус халдварын тохиолдол 17012 хүн, үүнээс өнгөрсөн баасан гарагт 272 хүн халдвар аваад байв. Улаан-Үд хотод 9669 хүнийг халдвараар бүртгэснээр баасан гарагт 123 хүн шинээр халдвар аваад байв. Эмчлэгдэн эмнэлгээс гарсан нийт 11565 хүн, үүнээс баасан гарагт 360 хүн эдгэрэн гарчээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [83.187.160.222] 2020-11-24 08:39:19

Delhiin buh hund haldah ym shig bnlee, tegeed hun amiin 60 hunii 1 ni uhne gesen ug.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.