З.БАЛДАНДУГАР: Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тохиолдлууд тусгаарлалтад байгаа иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас илэрсэн, голомтлон үүсээгүй
Баянгол дүүрэгт “COVID-19” халдварын батлагдсан 24 тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэдээс “КОВИД-19” халдварын тохиолдлууд хаанаас илэрч байгаа вэ гэх асуултад Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугар хариуллаа.
Тэрбээр,Баянгол дүүргийн хэмжээнд ЭМЯ болон НЭМГ-аас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “COVID-19” халдварын тандалт, шинжилгээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран дүүргийнхээ 20000 орчим иргэнийг хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн найман хорооноос нийт 24 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол нь голомтлон үүссэн тохиолдол биш бөгөөд тусгаарлалтад байгаа ойрын болон дам хавьтлуудаас илэрсэн. Дүүргийн хэмжээнд сайн дурын шинжилгээг 11 өрхийн эрүүл мэндийн төв, зорилтот бүлгийн шинжилгээг “Эмүжин” төв, 20, 46 дугаар сургууль дээрх цэгүүдэд авч илрүүлэг болон тандалт хийж байна. Мөн зорилтот бүлгийн тандалтын хүрээг өргөтгөж 13 дугаар сургууль, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг хоёр цэгийг нэмж, нийт таван цэгт “COVID-19” халдварын шинжилгээ тандалтын ажлыг үргэлжлүүлж байна. Иймд иргэд тандалт, шинжилгээндээ идэвхтэй хамрагдан, шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе” гэлээ.





















































.jpg)







.jpg)


.jpg)






Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
Эдийн засагч Д.Ангар: Монголд ямар ч рекламгүй зарагддаг хоёрхон зүйлийн нэг нь малын мах
С.Амарсайхан: Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад ажлын амжилт хүсье
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа