Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.01.14) Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ “ гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж тус тус хуульчилсан байдаг.

Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д “Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ”, 3.1.4.9-т “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан байдаг.

Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.


Сэтгэгдэл

Zob sh de [202.9.40.3] 2021-01-17 03:50:41

Shashinaa demjij es zyitei bolno. Shashingyi hyn yaj ch medne

Surguuli [125.30.92.20] 2021-01-17 02:04:04

Naad tatvariin munguur Surguuli TSetserleg bariya.

TUVD [125.30.92.20] 2021-01-17 02:03:31

TUVD uud Mongold yaasan huchtei bainaa, Tatvariin munguur SUM hiidee zasuulah ni. Orond ni surguuli bariyaa.

иргэн [66.181.161.3] 2021-01-17 14:17:57

солонгос пастор л ингэж хэлнэ юүн төвд мөвд харин солонгос пасторуудад хяналт тавих хэрэгтэй сүм нэртэй тэр газар юү болж байдын монгол улсыг сөнөөх л юм хийж байгаа

Монголд бурханы шашин соёл хоёр салшгүй зүйл дэ. [202.9.40.40] 2021-01-15 15:04:46

Монгол улсад өөр дархлаа алга шүү дэ. Шашин соёлоор нийтийн ёс суртахууныг чиглүүлнээ. УИХ нь дэмжээсэй.

TUVD [125.30.92.20] 2021-01-17 02:06:33

chi TUVD uu?

Zub shyy demjij bainaa [202.9.40.40] 2021-01-15 15:02:05

Odoo l demjihgyi bol gadaaduud shahaad. Mongol geh ymgyi bolno demjine

TUVD [125.30.92.20] 2021-01-17 02:06:14

Chi TUVD uu?

зочин [202.131.227.30] 2021-01-15 09:56:03

Бөх хүнээс энэнээс илүү ухаан гарахгүй л дээ арчаагүй тэгээд Монголчууд дээр үеийнхээ бүх эрчүүд лам хүн амын тоо 5-6 дахин буурч бүгдээрээ тэмбүү тусаж нүүр гараа ч угаадаггүй харанхуй бүдүүлэг үеээ санаад буцаж очмоор байгаад байна л даа Арчаагүйдээ Төвдөөс шарын шашин оруулж ирсэн шүү Монголд нутагшаад юу болголоо Монголчууд мартаагүй байгаа шүү

Эгэл [202.9.46.58] 2021-01-15 06:13:57

Бурхны шашин гэгч нь: шар малгай духдуулж, улаан орхимж нөмөрсөн лам гэх хар хувалзуудын АРД ОЛНЫГ МУХАР СҮСЭГ, ӨВЧИН ЗОВЛОН, ҮХЛЭЭР НЬ ДАЛИМДУУЛЖ ЭЛДВЭЭР ШУЛДАГ ХАР БИЗНЕС болсон доо. Одоо дээр нь төрийн мөнгө давхар цуслаж, түмний оюуныг мухар сүсгээр боомилон дарлагч хар Мангас болохоор улайрсан малууд хуулиар хамгаалагдсан, АРД ОЛНЫГ ДУРААРАА МӨЛЖИН ЦУСЛАГЧ хувалзууд болох нь дээ. ТУЙЛЫН ХАРАМСАТАЙ!

Зочин [66.181.160.11] 2021-01-15 09:43:37

Yumnii uchir oilgohgui gadnii shashinii hool gordlogsod uhaan hurehgui BUDIIN SHASHIN MONGOL GAZAR NUTAGT DASAN ZOHISON MONGOLCHUUD GAZARIIN HORSON BUULGAJ CHADSAN DEEDIIN NOM YUMAA

Зочин [202.9.47.15] 2021-01-15 06:04:02

Үхсэн нүхэн жорлонгоосоо салаж чадахгүй байж

Зочин [59.153.115.238] 2021-01-15 05:37:25

Одоо шарын шашин бол зүгээрэл мөнгө шдээ.лам нарнь ядаж барих ёстой ёсооч бариж чадахгүй.махан хоол идэнэ авгай аваж хүүхэд гаргана архи ууж лам ламига ална.хараалыг бол маниасаа илүү хэрэглэнэ п лалар гээл эхэлнэ.шарын шашин Монгол шашин биш.Бид уул ус өвөг дээдсэл шүдэж ирсэн хүчээр оруул ирсэн харин шашин шлээ.дээрнь одоо дотроо хэд хубаагдсан.

Зочин [66.181.161.85] 2021-01-15 04:51:33

Төвөдүүдийн бол үндэсний ӨВ - СОЁЛ мөн л дөө , Бямбацогт , Адьшаа , Цэрэнпунцаг зэрэг нөхөд Төвөд угшилтай бол буруутгах арга алга ...

Зочин [66.181.176.235] 2021-01-15 04:35:57

Төвдүүд

ЯАНА ДАА ЯАНА [103.206.195.230] 2021-01-15 04:33:35

МОНГОЛЧУУД МИНЬ ЯАНА ДАА ЯАНА ЗАВХАНЧУУДАА ЭНЭ ХҮНЭЭ АВААЧЭЭ

Зочин [202.126.89.52] 2021-01-15 04:15:17

Дэмжиж байна зөв зөв. Улс орон эв найртай нэг зүгт харахын үндэс бол нэг итгэл үнэмшил шашин шүтлэгтэй байх юм. Энэ талаар төрийн бодлого алдагдаад өнөөдөр Монголчууд хэдэн тийшээ харсан салж тарж явахад бэлэн улс болчихоод байна.

TUVD [125.30.92.20] 2021-01-17 02:05:22

chi TUVD uu??? LAM uu??? yamarch baisan Mongol hun bish

Зочин [66.181.160.11] 2021-01-15 09:45:24

Yag zov GUN UHAAN BAIGAA

ЗОЧИН [202.126.89.67] 2021-01-15 02:39:52

1937 ОНД ХАРИН Ч ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ МУУХАЙ ШАШИНААС САЛГАСАН ЮМ, АЛИВАА ЮМ 2 ТАЛТАЙ ШҮҮ

ЗОЧИН [202.126.89.67] 2021-01-15 02:37:39

ШАШИНД ЮУН МӨНГӨ ӨГӨХ ВЭ ТЭР ПАРЗИТУУДАД НӨХӨН ОЛГОВОР ХЭРЭГГҮЙ

Эгэл [202.9.46.58] 2021-01-15 02:31:54

Бурхны шашин гэгч нь: шар малгай духдуулж, улаан орхимж нөмөрсөн лам гэх хар хувалзуудын АРД ОЛНЫГ МУХАР СҮСЭГ, ӨВЧИН ЗОВЛОН, ҮХЛЭЭР НЬ ДАЛИМДУУЛЖ ЭЛДВЭЭР ШУЛДАГ ХАР БИЗНЕС болсон доо. Одоо дээр нь төрийн мөнгө давхар цуслаж, түмний оюуныг мухар сүсгээр боомилон дарлагч хар Мангас болохоор улайрсан малууд хуулиар хамгаалагдсан, АРД ОЛНЫГ ДУРААРАА МӨЛЖИН ЦУСЛАГЧ хувалзууд болох нь дээ. ТУЙЛЫН ХАРАМСАТАЙ!

TUVD [125.30.92.20] 2021-01-17 02:04:33

harin tiim.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.