Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг нээнэ

Aдмин / Хууль

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. Үүнд, цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна.

Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

1.

Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2.

Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3.

Бүх төрлийн баар

4.

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5.

Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6.

Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7.

Саун, бассейн

8.

Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9.

Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10.

Үсчин, гоо сайхан, хумс засал

11.

Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12.

Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13.

Нийтийн халуун ус

14.

5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт


Сэтгэгдэл

Tavlaad [153.230.28.194] 2021-01-18 12:03:18

Muu avilgach Tavlaad bna uu? Tsirk butsaaj ug

Sumyabuzar [153.230.28.194] 2021-01-18 11:43:17

Sumyabuzar aa TSIRK ee uls ni avyaa

Зочин [192.82.77.101] 2021-01-18 00:58:20

Эд нар дарга болохоороо ардын амьдралыг огт мэдрэхээ байчих юмаа. Үхсэндээ малиытал инээгээд вэ. Хэдэн наймаачид үсчингүүд хүн биш юмуу. Хүнсний дэлгүүр ресторанд халдваргүй , хэдэн наймаачид эрсдэлтэй болж бна уу.

Иргэн [66.181.178.220] 2021-01-17 19:52:24

Арайл эрт нээлээ болоогүй байсан юм.бууж өгөөюу.тахал бол тахал шүү дээ.байдал хүнд байгааг мэдсээр байж.цагаан сар дөхөөд 0 зогсолт хий.

Зочин [192.82.77.101] 2021-01-18 00:55:37

Хуцаад элийрээд бай чи. Маш олон хүн орлогогүй идэх хоолгүй ажилгүй боллоо. Чинийхээр тэд турж үхэх болж бна уу. Ямар баян пяхлуу вэ чи. Ийм ацнуудыг дэлбэ алгадмаар санагдах юм. Амьдрал мэдэхгүй муу псдаанууд

яяяяя [202.126.90.160] 2021-01-17 18:55:26

Бараа, гоо сайхны дэлгүүрээ нээгээчээ. Эргүй юмуу. Архиа зарахыг зөвшөөрөөд байх юм. Архиа хаагаад барааны дэлгүүрээ нээгээчээ

zzzz [202.126.90.160] 2021-01-17 18:53:46

Барааны дэлгүүрүүдээ нээгээчээ. Барааны дэлгүүрээс короно тарна гэсэн ямар үндэслэл байна. Харин тэр архиа хаагаач. 13 хүртлэх градустай зүйлээ л зарна биз.

Зочин [202.21.98.238] 2021-01-17 17:50:05

ОГЦОР!!!

Зочин [202.126.89.37] 2021-01-17 17:45:24

Нарантуул захаа нээгээч ээ. Бараа материалаа авмаар байна.. Дулаан хувцас хунараа авах хэрэгтэй байна

Зочин [66.181.179.95] 2021-01-17 17:07:42

Барааны дэлгүүр захуудаа нээгээчээ хувцас хунаррр авмаар байхын яасан хэцүү юм бэ.Түцээр яадаг юм бэ хөлдүү түцээр хамаг байдаг нь хөлдөал эрүүл ахуйн шаардлага хангахгүй новшийг түц

Уул үүл [139.5.217.128] 2021-01-17 15:28:35

Бандааш оймсоо нээгээч балай түц ээр яадгийн

Zochin [64.119.17.219] 2021-01-17 13:54:14

Baraanii hudaldaa neegeechee

Зочин [66.181.185.88] 2021-01-17 12:39:19

Мангар бөхөө гулгаа массажаа нээ

Zochin [202.126.89.131] 2021-01-17 12:19:20

Хотын дарга гэж нэг л зурөг тавиулсан нөхөр байх юм. Ард түмний өмнө гардаггүй ийм хотын дарга байх ч гэж

зочин [202.126.90.128] 2021-01-17 12:07:20

Сайн хүн болох гэж байж өвчнөө улам тараачихав даа!!!

зочин [192.82.75.170] 2021-01-17 12:00:20

мангар бөх минь номын дэлгүүрээ нээгээчээ

Зочин [66.181.176.77] 2021-01-17 11:30:18

k[

Зочин [66.181.176.77] 2021-01-17 11:30:00

ahmaduudiin tetgeveree tsagaam saraas omno nemj ogoochee

Зочин [43.242.243.242] 2021-01-17 10:57:26

ard irgediin darxlaag demjmeer bval bux irgediig vitamin oruulj irexiig zuvshuur. ali ch kargo vitamin avaxgui bna. zuvxun monsiin erdenechimegiin avtekaas unetei av gej tulgaj bna

Зочин [150.129.143.65] 2021-01-17 10:53:04

Ард түмнээ алагчилж байгаа нөхдүүд дээ хөөрхийс


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.