Авто тээврийн товчоодоор 7367 хүн нэвтэрснээс СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ

Aдмин / Хууль

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7367 хүн нэвтэрчээ.

Тухайлбал, 1694 тээврийн хэрэгслээр 3725 зорчигч хот руу нэвтэрч, 1945 тээврийн хэрэгслээр 3642 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 31 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 175.257 автомашины 423.244 иргэнд эрүүл мэндийн хяналт хийж байна гэж нийслэлийн онцгой коммисоос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.215] 2021-01-18 17:03:32

Одоо худал сүржигнэж бгаад иргэдээс мөнгө авч аймагруу хүргэж өгдөг цагдаа онцгойн гарууд бдаг байх тэр тал дээрээ анхаарсан дээр дээ

Зочин [66.181.177.98] 2021-01-18 13:37:46

tovchoon deer holdoltei bish dee. bugd nuugaad l nevterehee bodno shuu dee. haluunaa daraad irchdeg yum bgaaz dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.