Аун Сан Су Чи төрийн эргэлтийг эсэргүүцэхийг ард түмэндээ уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Мьянмарын эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи төрийн эргэлтийг эсэргүүцэхийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан ард түмэндээ уриаллаа.

“Цэргийнхний үйлдэл бол улс орныг дарангуйллын дэглэм рүү буцаах ажиллагаа юм. Би хүмүүсээс үүнийг хүлээж авахгүй байхыг хүсэж, хариу арга хэмжээ авч, цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авахыг чин сэтгэлээсээ эсэргүүцэхийг уриалж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чиг баривчилсан тухай “Reuters”, “France-Presse” агентлагууд өмнө нь эрх баригч намын хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээллээс иш татан уламжилсан юм.

Үүний дараа цэргийнхэн нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж байгаагаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч Мьин Свег Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үүний зэрэгцээ цэргийнхний мэдэлд байдаг телевизийн "Мьявадди" сувгаар эрх мэдэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Ааун Хлаинд шилжсэнийг мэдэгдсэн юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн онц байдал зарлах шийдвэрээ саяхан явуулсан парламентын сонгуулийн дүнг луйвардсантай холбоотой гэж тайлбарласан байна.

"Myanmar Times" сонинд мэдээлснээр, цэргийнхэн мөн сонгууль явуулахаа зарлажээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.144] 2021-02-03 08:38:14

эмгэн шулам, эх орноо гадныханд худалдсан хүн гэдэг нь үнэн

Зочин [203.23.199.205] 2021-02-03 02:49:16

bagtai ardchilagch avgai

Зочин [150.129.142.43] 2021-02-02 14:03:33

Манай Хошгоруулагчыг ид мандан бадарч байх үед ирээд дүр эсгэсэн ардчилагч нарыг шууд ганц удаа хараад л нэвт шувт мэдчихээд улаан нүүрэн дээр нь хэлчихээд нисээд явчихсан Эмээ дээ!!

Itgeh bolomjgui [202.126.90.105] 2021-02-02 02:12:52

Ene oron yaavch ardchilsan uls bishee, bnga uimeen samuun tsergiin diktatur ardchilalin durd toglogsod, uursdiiguu ardchilsan geed ene tend zarlaad yavdag

Зочин [202.9.40.43] 2021-02-01 23:15:10

Ардчилал бол ардчилал. Энэ юунаас чүнэтэ зүйл, үзэл бодол, итгэл бишрэл. Амёрикд ч ,Японд ч, европд ч.. мулгуй, чадалгүй зальжин хүмүүс нэрийг нь барьж, халхавч болгож шунахай, дармнгуйлахын сэдлээр ардчилалын нэрээр зорилгодоо хүрэхийг санаархадаг. Хөлцөнгүй аймхай ард түмэнтэй улс орнууд автагддаг. Боол хүнийг чөлөөлөхөд амархан, харин тархинаас нь боолыг нь гаргарад хэцүү гэдэг шиг. Мьянмарын энэ эмэгтэй америк нахөртэй болоод ардчилагч гэж явсаар авилгал цэцэглүүлж өөрөө уналаа. Цэргийнхэнд том сонирхол байгаа, эд нар садахгуй бас ард түмнээ зовоох л байх. Ау Су Чин худлаа байсан юм аа. Чадахгуй. Энэ загвараар манай Оюунгэрэл явах санаа байгаа болов уу.

Зочин [103.57.95.164] 2021-02-01 19:51:14

Rohinja nariig an agnaj bgaam shig alj bsan daa hoorhii adilhan huuhed emegteichuud bsan.

Зочин [202.9.47.24] 2021-02-02 02:26:54

Nutag guij irsen laliin shashintai bangladeshuud yum. Bangaldeshiin uuguuluudiig butsaaj yavuulsan. Ugaas laliin shashintanuud busad undestentei zohitsohgui, bainga uimeen degdeedeg utgaar ni huusen um.

Зочин [202.126.90.49] 2021-02-01 15:52:09

Эмгэн гээч. Ардчилагчийн дүр эсгэгч

зочин [139.5.218.51] 2021-02-01 13:14:34

Дүр эсгэсэн ардчилалтай орон бна

Зочин [122.201.24.138] 2021-02-01 12:36:49

Bolj

Зочин [66.181.160.120] 2021-02-01 12:11:36

INgeh GEED BAISAN YUM daaa ...zamaaraaa l yvj b.gaa yum b.a daaa

Зочин [202.126.88.233] 2021-02-01 11:23:36

Ashgui ardchilal gej neg luivrin sistem end tendgui nurh ehlehnee bayartai bn.

zochin [66.181.177.213] 2021-02-01 09:44:46

Baritsgui avgai Goxi gedeg yum

Хр [64.119.19.84] 2021-02-01 09:33:19

2 нүүртэй авгай. Барууны гар хөл болсон амьтан. Улсын иргэдийн шашны үзлээр нь алж бхад энэ хүн эсэргүйцээгүй. Одоо нэг их ардчилагч болсон. Өнөөгийн АРДЧИЛАЛ бол өөр орныг сүйтгэх хэрэгсэл болсон. Монгл бол тод жишээ.

Иргэн [103.57.95.195] 2021-02-02 10:28:34

Амьдралынхаа олон арван жилийг гэрийн хорионд өнгөрөөж өөрийгөө золиослож,цэргийн дараггуйллын эсрэг насаараа тэмцсэн дайчин эмэгтэй.Зүгээр нэг тохиолдлын хүнд нобелийн энх тайвны шагнал өгдөггүй юм.

Зочин [66.181.176.178] 2021-02-01 09:28:56

Undesnii tsuunhiig hargis argaar darhiig oroldson hertsgii emegtei de

цог [103.10.22.67] 2021-02-01 09:24:20

энэ авгай өөрт нь гай аюул нүүрлээд ирэхээр ардчилал энэ тэрийг аварая гэх юм .рохинжа нарыг цэргийнхэн алж устгаж байхад цэргийнхэний үйл ажиллагаа улсын эрх ашгийн төлөө хийж байгаа ажиллагаа гэж зөвтгөх агууллагатай санааг дэвшүүлээд байсан .рохинжа нар ч бас амьд амар амгалан байх эрхтэй хүн юм байгаа биз дээ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000