“Alibaba”-д торгууль ногдуулсны дараа Жек Магийн хөрөнгө өсжээ

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хятадын эрх баригчид үүсгэн байгуулсан “Alibaba” компанид нь 2 тэрбум 78 сая ам.долларын торгууль ногдуулсны дараа Жек Магийн хөрөнгө 2 тэрбум 3 сая ам.доллароор өссөн байна.

“Alibaba”-д торгууль ногдуулсны дараа АНУ-д тус компанийн хувьцаа сүүлийн дөрвөн жилд өсөж байгаагүйгээр буюу 9.3 хувиар өсжээ.

Одоо Жек Ма “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтад 52 тэрбум 1 сая ам.долларын хөрөнгөөрөө 25 дугаарт бичигдэж байна.

“Alibaba” компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж, 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум орчим ам.долларын торгууль ногдуулснаа Хятадын эрх баригчид дөрөвдүгээр сарын 10-нд мэдэгдсэн юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:27

IRGEN [66.181.191.126] 2021-04-13 17:56:24

HORONGIIN ZAH ZEEL BOL ODOOO MOMGOO OSGOG SAIHAN ZAH ZEEL SHUU DEEE IIM L TOMCHUUDIIG DAGAJ HORONGOO OSGOJH HERGTEI TIIIMEES HORONGIIN ZAH ZEELIIG SAIN SUDLAAARAI ZALUUSAA. MEDLEG CHUHAL SHUU.

ррр [66.181.180.203] 2021-04-13 16:25:39

Хөөрхий Жек Ма-г хятадын төр засгийн эсрэг дуугарахгүй болтол хашраасан байгаа даа

Зочин [150.129.142.22] 2021-04-15 14:32:55

хятад хүн мөнгөгүй бол үхнэ. хөрөнгийг нь хураана л гэсэн биз.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.