Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сар хорих ялыг хэвээр үлдээжээ

Aдмин / Хууль

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э. Аззаяа нарыг хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сар хорих, Э.Аззаяад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Харин Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Элдэв-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох, С.Бүрэнтөгст нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тэгванданг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 000 төгрөгөөр торгох, Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Аззаяад холбогдох заалт, хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.167] 2021-04-17 12:44:52

Нэмэхгүй яасан юм бэ? !

зочин [202.179.24.195] 2021-04-15 10:15:31

Толгойг нь илж давраасан байна гарч ирээд илүү ихийг олж ялгүй үлдэх эрдэмд сургаж байна Иймэрхүү байхаар авилагч хулгайч луйварчин цэцэглэн дэлгэрхээ яахав дээ Нөгөө шүүгчид нь бас энэний олсноос нь долоосон бололтой

Зочин [150.129.143.158] 2021-04-15 07:49:39

Тв-ээр гарсаны маргааш нэр төр унагалаа гэж гомдол гаргасан буяан чинь энэ биз дээ

erka [192.82.78.64] 2021-04-15 02:27:09

araich de mongoliin tor ingej dooshoo buur dooshoo oroh gej hulgai hiisni buur zuragtaar garaad barimtaar notlogdood baihad ogson ylaa ih bna gej dabj zaaldaj baidag estoi tsagaandaa garsan hulgaichuud umaa ogson ylna yl bish 2.8 jil shuu de araich de ard tumen tor zasgaa doromjilj bna shuu de eo estoi heleh muu ug algaa

Иргэн [192.82.81.162] 2021-04-15 00:12:01

Төрийн албанд орох эрхийг нь хугацаагүйгээр хасмаар юмаа оймсондоо нэг хийсэн нөхөр дахин тэр амтыг амтлах гээд дахидаг л байхгүй юу яг хулгайч шиг

Зочин [172.58.143.181] 2021-04-14 22:13:59

Нөгөө "оймс" хулгайч шив дээ.

зочин [192.82.80.25] 2021-04-15 01:34:16

оймс ер нь хэрэгтэй юм бн шүү

Баяр [202.179.27.99] 2021-04-14 20:11:47

Дахиж битгии иим заваан хог шаарнууд төрд битгии авааарай болж л өгвөл доош н сайн дарж байх хэргтэй бүр үр хүүхэдиин хүртэл төрд ажиллуулахгүй байх төрийн бодлого байх хэрэгтэй

kkk [192.82.76.1] 2021-04-14 13:05:26

Baga baina.Ydaj 10jil suulgadag bol ahij iim horon uildel hiih hun oldohgui bolov uu

Раднаасэд [66.181.184.177] 2021-04-14 13:01:55

Заримыг нь энэ өвөл одонгоор шагнасан

Hairan ylas oron mini byryygaar ydirdsanaas bolj ene ylas oron dampyyrch ee!! [148.60.92.227] 2021-04-14 12:02:29

erseeleer syllahgyi bol soron bagtahaan bolij baigaa biz dee!!heterch bna s dee!!!tom heregtenyydiig tag baidag ni gaihaltai?....elbegdorj Saihanbileg,Bat-yyl,Dorligjab,geed zybrana biz dee!!!Mongol ylas boltloo ch edii hebten ee!!!

Зочин [202.9.46.150] 2021-04-14 10:15:09

Хэдэн сар сууж байгаад суллагдаад гараад ирэх байхөө. Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар хэдэн сар суугаад суллагдаад гараад ирсэн шүү дээ. Коммунизмийн үед хуулийн өмнө мөнгө хүчин мөхөсддөг байсан. Ардчиллын үед мөнгөний өмнө хууль хүчин мөхөсдөж байна.

Уншигч [103.212.119.39] 2021-04-15 00:09:41

Коммунизмын үед дарга нар л мөнгөтэй байсан, тэд болон тэдний хүүхдүүд шоронд ордоггүй, хэргээр мултардаг л байсан. Шоронд орсон нэг нь даргын хүүхэд биш болохоор мөнгөгүй байсын бол уу

Зочин [183.177.100.234] 2021-04-14 09:59:42

УДАХГҮЙ ДЭЭД ШҮҮХЭЭС ДУТУУ ЗҮЙЛ БАЙНА ГЭЖ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААГААД АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ӨРШӨӨЛ ГАРАХААР ЗҮЙЛ АНГИЙН ӨӨРЧЛӨӨД ӨРШӨӨЛӨӨР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОН ОО. ЭХИЙН ЭЦЭЭХГҮЙ ТУГАЛЫН ТУРААХГҮЙ ГЭЖ ЭНЭ. АНХАН ШАТАНЫ ШҮҮХЭЭС ЯЛ ОНООЖ ХАРАГДААД ШАЛГАСАН АТГ, ХЯНАСАН ПРОКУРОР, ШҮҮСЭН ШҮҮХИЙН БҮГДИЙНХЭН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ САЙН АВИЛГАТАЙ САНЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДАНА. АВИЛГЫН ХЭРЭГТ ЯЛ ОНООЁОН ГЭЭД СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ ДЭЭР ӨСӨЖ ХАРАГДАНА. ДАРАА НЬ ДЭЭД ШҮҮХЭЭС БУЦААГААД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХОД ХЭН Ч ЭНЭ ХЭРГИЙГ САНАХГҮЙ БОЛСОН БАЙНА.

Зочин [202.9.46.46] 2021-04-14 14:15:57

Ер нь бол үнэн шүү, бүхнийг ингэж замхруулж сурсан

irgen [103.212.118.102] 2021-04-14 09:46:33

irgediig chiregduulj huwalz shig shimegchildeg awilgachdiig yawuulah heregtei. ushuu zunduu shimegchid uldsn araas in yawuulah heregtei. irged bguulaggiig zaaj zuwluhiin orond huuliin buland oruulj shantaajilj suudag uudgui shantaachid

Хаох [64.119.18.241] 2021-04-14 09:11:54

Хувалз хувиа эдлэх ёстой . Ийм юмнууд олон бий байхаа. Намын нэрээр албан тушаалд очигсод


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.