О.Цогтгэрэл: Монголын төр ковидын өмнө гараа өргөөд бууж өгснөө ил тод зарласан үйл явдлууд өрнөж байна

Aдмин / Улстөр

- ХҮН АМЫН 30 ХУВЬ НЬ ЯДУУРЛЫН БАЛЧИГТ УНАСАН БАЙХАД ЭРХБАРИГЧИД 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ НЭГНЭЭ ШАГНАЖ, ХӨӨРГӨЖ БАЙНА -

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Энэ долоо хоногт чуулган хуралдаагүй, байнгын хороод хуралдахгүй байхаар байна. Ямар шалтгаантай вэ. Ковидын нөхцөл байдал парламентын үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүртэл хүндэрчихэв үү?

-Эрх баригчид ковидын өмнө, өөрсдийнхөө явуулсан буруу бодлогынхоо үр дагаврын өмнө аль хэдийнэ гараа өргөөд бууж өгснөө ил тод зарласан үйл явдлууд өрнөж байна. бид бүгд санаж байгаачлан гурван сарын өмнө тухайн үеийн Ерөнхий сайд, намын дарга нь бууж өгснөө зарласан. гардаж байлдана, бүсэлж дайрна гэж ердөө хоёр, гурван сарын өмнө амлаж байсан ч эхний асуудалтайгаа тулгарангуут л шалтаглан “фронтоо” хаяад зугтчихсан шүү дээ. алх барьсан хүнд асуудал болгон хадаас болж харагддаг гэж нэг үг байдаг. яг түүн шиг сэлэм бариад дайрахаар асуудлын шалтгаантай нь биш, харагдах хэлбэртэй нь ноцолдож, хариуцсан хүмүүсийг нь л “цавчаад” дуусдгийг бид хангалттай харлаа. тушаал, шийдвэр биелүүлж байсан анхан, дунд шатны олон хүмүүсийг өнгөрсөн жилүүдэд "цавчих" шиг боллоо. бараг гурван жил хагасын турш камер бүрийн өмнө хүн загнаж, уулзалт, хурал болгон дээр хөмсгөө зангидан ширээ алгадаж, “сэлэм” эргүүлж, алга ташуулан уухай хашгируулсан ч нийгэмд бугшаад байсан олон асуудлаас алиныг нь ч эрх баригчид шийдэж чадаагүй. өмнөх Ерөнхий сайдаас одоогийн Ерөнхий сайдад төрөх эмнэлэг, эмнэлгүүд, цэрэг цагдаа, цэцэрлэг сургууль, түлш эрчим хүч гэх мэт салбар бүрийг тойрсон “хур асуудлууд” ямар ч шинэчлэл, ахицгүйгээр бараг улам дордоод өвлөгдөж үлдсэн.

-Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байна. Төр засгаас хэрэгжүүлж буй ковидын тархалтыг хумьж авах, эдийн засгаа сэргээх үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Аливаа асуудал оношоо олж тогтоож, түүнийг засаж, залруулснаар шийдэгдэнэ. Гэтэл эрх баригч нам аргалж, гал унтрааснаар ирлээ. Сүүлийн хэдэн жилд ямар ч асуудлын оношийг олж, эмчлэх чиглэлийн шинэчлэл, өөрчлөлт огт хийгдсэнгүй. Гал унтраах, нэг удаадаа аргалж өнгөрөөх байдлаар асуудлуудыг намжаасаар ирсэн нь одоо олон газарт бугшсан, асахад бэлэн галтай асуудлууд эрх баригчдыг, иргэдийг хүлээж байна.

Эхнээсээ бугшсан асуудлуудын зарим нь ил болон гарч ирж байна. Вакцинжуулалтын хурдаа нэмнэ гэж амлаж байсан Засгийн газар хоёр, гурван хоногийн дараа ямар ч нөөцгүйгээ мэдэж байх жишээний. МАН 20, 30 жилийн төлөвлөгөө, алсын хараа ярьдаг. Гэтэл үнэндээ хоёр, гурван хоногийн ч төлөвлөгөөгүй суудаг гэдгээ нийтэд зарлачихлаа.

Засгийн газар ковидын нөхцөл байдалд бэлдэж эхлээд, ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд, эргэж буцсан шийдвэрүүд, тодорхой төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй байгаа нь харагддаг. Хамгийн гол нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүний эрх, бизнесүүдийн эрх чөлөө маш их зөрчигдлөө.

Өнгөрсөн хавар, зунд дотооддоо цар тахлыг алдаагүй байхад хөл хорио тогтоож, иргэд, бизнесийнхний тамирыг аль эрт барчихсан. Бизнесүүдийг жилийн өмнөөс гадаад орчноос бүх харилцааг нь таслаад, дээрээс нь дотоодын эдийн засгийн урсгалыг нь ч хааж, үүнийг дагаад иргэдийн орлого бүтэн жил хорионд байлаа. Ямар ч тамиргүй, тэнхэлгүй болгож байгаад, бараг эргэж босох эрмэлзэлгүй болсных нь дараа л саяхнаас “амь тариа” хийх гэж оролдож байна.

Хөл хорио нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж байна. Гадаадад гацсан иргэдийн эрх жил хагасын турш зөрчигдөж байгааг та бид хангалттай харлаа. Иргэд төлбөрөө төлөөд эх орондоо ирье гэж бүтэн жилийн турш онцгой комиссынхноос гуйцгааж байна. Угтаа бол иргэдээ татаж авах нөөц бололцоо хангалттай байсан. Өнгөрсөн хавар, зуны турш зочид буудлууд нь хаагдчихсан, МИАТ нислэггүй, сул зогсонги байдалтай байхад иргэддээ сонголт, бизнесийнхэндээ боломж олгоод тусгаарлалтын байруудыг олноор нээгээд аль эрт иргэдээ бүрэн татаад авчих боломж байсан ч огт ашигласангүй. Иргэдээ авчиръя гэхээсээ илүүтэй айдсаар ард түмнийг барьчихья, айдас дээр нь тоглоод УИХ, орон нутгийн сонгуульд ялаад авъя гэсэн бодлого явсан. Одоо үргэлжлүүлээд ковидыг ашиглаж Ерөнхийлөгчийн сонгуульд яаж ялах вэ гэдэг бодлого нь үргэлжилж байна. Тод жишээ бол, сая хэд хоногт МАН 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ. Ковидыг хумьж авахад биш, баяраа тэмдэглэхэд л илүү анхаарлаа. Өдөр бүр 100, 100 -гаар нь хүмүүс цуглуулж, 100 жилийнхээ баярын батламж, бэлгийг гардуулж, вирус тарааж байна. Энэ хооронд коронавирусийн тохиолдол нэмэгдэж, өдөрт л 700, 800 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хүн амын 30 хувь нь ядуурлын балчигт унасан, өвчин тахлын энэ үед эрх баригчид 100 жилийн ойгоо тэмдэглэн нэгнээ хөөргөн байгаа нь зохимжгүй байна. Ерөнхий сайд нь “Энэ хөл хорио сүүлийнх байгаасай” гэж залбираад байгаа юм уу гэлтэй аргаа барсан үг хэлнэ лээ. Ямар ч төлөвлөгөө байхгүй хүний үг л ийм байдаг байх.

-Одоо хэрэгжиж буй эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадах эсэхэд юу хэлэх вэ?

-Оройтсон, бас оновчтой байсан уу гэдэг дээр тойрч яримаар санагдаж байна. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 10 их наядын хөтөлбөр ч, өнгөрсөн долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлсэн “хөл хорионы төлбөр” ч тэр, вакцинжуулалт, иргэдээ татан авчрах үйл ажиллагаа гээд энэ бүх асуудлын аль алинд нь нэг том дутагдал байгаад байна. Иргэдэд, бизнесүүдэд, хувийн хэвшлийнхэнд огт сонголт олгодоггүй. Яг л өнгөрсөн нийгмийн арга барилаар цор ганц хувилбартай шийдлээр асуудлыг шийдэх гэж үзээд байгаа юм. Тэр шийдлээ төр санал болгоно, төр өөрөө хэрэгжүүлэлтийг нь хийнэ. Бидний, иргэдийн хүсэх, хүсэхгүй энд огт хамаагүй.

Сая иргэн бүрд 300.000 төгрөг өгөхдөө ч бас олон нийт юу хүсч байгааг авч хэлэлцсэнгүй. “Хөл хорионы төлбөрт” тараасан мөнгө 1,2 их наядаар хэмжигдэнэ. Чанартай сайн вакциныг зах зээлийн үнээс нь багадаа гурав дахин өндөр үнээр насанд хүрсэн иргэдийнхээ тоогоор олоод авчих мөнгө. Эртнээс төсөвлөөд, энэ дүнгээр гэрээ хэлцэл хийсэн бол магадгүй олдоц одоогийнхоос арай дээр байж ч болох байлаа.

Дээр ярьсан тусгаарлалтын байранд ч энхүү асуудал адилхан. УОК-ын шилж сонгосон, шилсэн гэхээсээ илүүтэй шахсан, шаардлага хангах, хангахгүй янз бүрийн байранд хүчээр аваачаад 50,000 төгрөгийн ханштайгаар л байрлах ёстой гэсэн цор ганцхан сонголттой. Хэрэв хүсэхгүй бол, зөвшөөрөхгүй бол гэсэн ямар ч эргэлзээ, асуултгүйгээр эцэслэн шийдчихсэн.

Вакцины асуудал ч ялгаагүй. Эмийн компаниуд, бизнесийнхэн, хувийн хэвшлийнхнийг өөрсдийн шугамаар вакцин олж ирэхийг, иргэдийг өөрсдийн хүслээрээ үнийг нь төлөөд вакцинаа хийлгэх сонголтыг нь бас өгсөнгүй. Эрх баригчид ажлыг аргалж л хийж, азанд найддагаас биш, цэгцтэй бодлого байхгүй, чадвартай хүний нөөцгүй нам юм гэдэг нь тодорхой харагдаж байна. Лав л гамшгийн менежмэнтээр мэргэшсэн ганц ч боловсон хүчингүй л харагдаж байна.

-Манай улсад ковидын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор урд хөрш хилээ хаачихлаа. Удахгүй хомсдол үүсэх эрсдэл харагдаж байна. Улс орны нөхцөл байдал улам хүндрэх нь?

-Эрх баригчдын хувьд Гашуунсухайтаар гарах машин тоолж, нүүрснээс олсон орлогоо тэгшитгэн хуваарилж, хамгийн хурднаар, хэрхэн ард иргэддээ тараах вэ гэдэг ганцхан бодлоготой болоод удсан. Одоо бүр зэсийн үнэ өндөр байх юм чинь гээд урьдчилгаа татвар аваад тараадаг жишиг рүү явж байна. Урд хөрш хилээ битгий хаагаасай, нүүрс, зэсийн үнэ өсөөсэй гэдэг азанд найдсан бодлого л хэрэгжлээ.

Энэ хэвээрээ аргалаад яваад байвал болно гэж эрх баригчид бодоод байх шиг байгаа юм. Гэтэл төрийн эрх өсч, ордон тойрсон олон байшин, дарга нарт зориулсан конторыг төсвөөс барихын хэрээр ардчилал,иргэний эрх, эрх чөлөөнд аюул учирч байна. Эдийн засаг улам бүр хэврэгшиж, иргэд эрхгүй болж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Нэгтгээд дүгнэвэл, төрийн шийдвэрүүд мэдэхгүй мөртлөө мэдэмхий, чадахгүй мөртлөө дайрамтгай болоод байгаа. Мэдэх зүйл бага болох тусам мэдэхгүй зүйл багасч мэдэмхий болдог тухай танин мэдэхүйн тойргийн тухай ойлголт байдаг л санаанд орж байна. Яг түүн шиг л асуудлыг дагнан судлаагүй, мэргэшин төрөлжөөгүй хүмүүс салбаруудыг хариуцаж байгаа учраас асуудлуудад танин мэдэхүйн хэмжээнд хандаад мэдэхгүй зүйлгүй мэт бодогдоод байх шиг. Ийм учраас бүх л асуудалд цор ганцхан оновчтой шийдлийг санал болгоод байна уу.

-Ардчилсан нам тогоон доторх асуудлаа ч шийдэж чадахгүй, эрх баригчдыг царайчлан, Улсын дээд шүүхийн шийдвэрийг горьдож сууна гэх шүүмжлэл гарч байна. Намын дотоод асуудал юу болж байна вэ?

-Яах аргагүй үнэн. Гэхдээ асуудлаа ил яриад, шийдлээ хайгаад, хэдэн тал болж үзэлцэж байсан ч сүүлдээ эргээд нэгддэг, нэгдэхээрээ улам хүчтэй болдог нь Ардчилсан намын өөрийнх нь араншин шүү дээ. Ийм л ил тод, дотоод ардчилалтай нам. Өнөөдөр гаднаас нь харахад эвлэхгүй юм шиг харагдаж байгаа боловч талууд хооронд, ялангуяа надаас хамаарах хувийн зөрчил, өс, эвлэж нэгдэхгүй байх том шалтгаан байхгүй.

Дүрмээ дагаад, эрх зүйн чадамжтай үндсэн дүрмийн хороо, дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулсан сунгаанд оролцоод л явсан. Анхан, дунд шатнаас сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулж намын их хурал хуралдаад, шаардлагатай бүх материалын хамт дээд шүүхэд бүртгэлийн хүсэлтээ хүргүүлсэн. Монгол Улсын шударга шүүх хэн нэгэн бүлэг, намын нөлөөнд автаагүй, хууль журмын хүрээндээ асуудлыг авч үзээд ардчилсан намын гишүүд дэмжигчдийн сонголтыг хүндлээд асуудлыг шударга шийднэ гэдэгт итгээд хүлээж сууна.

-Таны хувьд намын дотоод эв нэгдлийг хангахад ямар алхам хийх вэ. Хоёр талдаа гараад, хоорондоо та нар хүрээд ирээч гэсэн бичгийг сошиалаар шидэлцэж байгаа харагдсан?

-Эв нэгдлийг эрхэмлэсэн уриалга, албан бичиг гэхээсээ илүүтэй өдөөн турхирсан маягийн өнгө аястай уриалга гэсэн бичиг байсныг сошиалаар харсан. Өнөөдрийн байдлаар бичгээр гарт ирсэн зүйл алга. Сошиалаар зөрчилдөх биш ажил хэрэгчээр уулзалдаж, ярилцаж ойлголцох нь АН-д ардчиллаа бүтэн болгоход хэрэгтэй болов уу гэж бодож сууна.

Миний хувьд эвлэрэл, эв нэгдлийн талд байгаа. Санаж байгаа бол УИХ дахь бүлгийн гишүүд бид С.Эрдэнэ даргатай уулзаад ажлын хэсэг байгуулах саналыг тавиад явж байсан шүү дээ. Талцаж, муудсан ах нарын аль нэгнийх нь талд ороод, нөгөөг нь буруутгаад, мушгин хэлэх зүйлс байхгүй ээ. Үйл явдлууд хурдацтай өрнөөд утасны хоёр үзүүр дээр гараад суучихаад л байгаагаас биш С.Эрдэнэ даргатай ч, М.Тулгаттай ч эртнээс харилцаатай, хувийн зөрчил байхгүй.

-АН дотоод асуудлаа цэгцлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй эрсдэл харагдаж байна. Нөгөө талаар ямар зарчмаар нэр дэвшигчээ тодруулах вэ. Одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэхээр таныг тохирсон гэх яриа явж байна?

-Ардын намын нэг хүнийг дэвшүүлэхээр тушааж гэвэл гишүүд нь ярсхийтэл гараа өргөцгөөж байж магадгүй юм. Харин Ардчилсан нам бол хэн нэгний тушаал, зааврыг дагадаг нам биш. Асуудлаа ил ярьдаг, өрсөлдөөнөөр буцалж байдаг нам. Нөгөө талаас намын хүчин төгөлдөр дүрмээр нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах ёстой. Сунгаанд минийхээр бол бүр олон хүн өрсөлдөх байх гэж харж байна. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Ц.Оюунгэрэл гээд өрсөлдөх боломжтой, өрсөлдөхөө илэрхийлсэн, өмнө нь хариуцлагатай алба хашиж явсан олон боломжит дэвшигчид манайд бий.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх эрсдэлийг хүмүүс ганц нэг ярьж байна. Ардчилсан намын олонхоор шүүгдээгүй, гишүүдийн дундах сунгаагаар гарч ирээгүй “тоглоомын” нэр дэвшигчтэй өрсөлдсөн, аль эсвэл Ардчилсан нам оролцоогүй сонгуулиас сонгогдсон Ерөнхийлөгчийг ард түмэн “жинхэнэ” Ерөнхийлөгч гэж үзэх үү. Муутай ч, сайнтай ч Ардчилсан нам Монголын улс төрийн тэргүүлэх хүчнүүдийн нэг. Ардчилсан намгүйгээр болох Ерөнхийлөгчийн сонгуулийг биднээс дутуугүйгээр эрх баригчид ч хүсэхгүй л байх.

ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:38

Зочин [66.181.186.226] 2021-04-19 07:36:38

Та нар гэж хэдэн унхиагүй, арчаагүй, хэл ярианы хөгжил муутай, хагаралдсан, гишүүд гэсэн нэр зүүсэн гишүүнцэрүүд батлагыг аллаа даа

Зочин [202.9.46.154] 2021-04-18 13:31:15

Ардчилагчдын толгойд зөвхөн хэрхэн сонгуулиар олуулаа ялах вэ, хэрхэн олуулаа идэж ууж цөлмөх вэ, хэрхэн халдашгүй дархан эрх мэдэлтэй болох вэ? сонгуулиар хэрхэн худал хэлж ялах вэ гэсэн бодол эргэлдэж байгааг мэдэж байна. Ардчилагчид бол хонины арьс нөмөрсөн чононууд. Ардчилагчид төр барьж байсан бол ард түмэн бүгд коронавирусийн халдвар тусаж үхэх байсан.

Зочин [202.9.46.154] 2021-04-18 13:08:16

Анх тэр улаанбаатар плаза дээр тоглолт үзэж байсан хүнийг халдвар тараахаас нь өмнө баривчилж тусгаарлах ёстой байсан юм даа.

ЗОЧИН [103.212.116.168] 2021-04-18 01:40:56

Женког дагаж өөрийг нь гишүүн болгосон намаа самарчаад хуцдаг гөлөг вэ.Чи хулхи сонгууль,хулхи хуралд зарсан мөнгөө хандивлахгүй яасан юм.Санал худалдаж авч 300 мянга тарааж хуралд ирүүлсэн гэсэн биз дээ.Ёстой их санасан газар хоосон гэдэг болно доо,чамайг дээд шүүх бүртгэхгүй за юу.

Zochin [202.126.89.123] 2021-04-18 00:53:37

AN-n gulugnvvd yu ch gej hutsaj chadna. Uursdud ni gavih zvil ogt baihgvi jogorhoinuud...

Зочин [148.60.92.227] 2021-04-17 15:44:27

Hereb chi baisan bol garaa ergehgyi yu?Byh delhii ene ebchinii door debhchej bna!chi hydal meden byrahaan boli?....

Зочин [103.229.121.51] 2021-04-17 12:58:44

Тиймээ үнэн үнэнээрээ байх хэрэгтэй. Монголчууд ямар э/з хөгжүүлээд байгаа юм. Юу ч хийдэггүй байж.

Сонгогч [103.212.116.241] 2021-04-17 20:32:24

Өнөөдөр дэлхийн олон зуун сая хүн зүдэрч олон улс орон э/з-хүнд байдалд байна. Энэ нэг дурак намын дарга болчихоод их мэдэгч болох гээд харина эсрэгээрэй эв нэгдэл нэг зорилго гэж энэ хүнд үед ярьж эхэлсэн бол хүмүүс сайнаар хүлээн авах байсан

BByambaa [64.119.23.74] 2021-04-17 07:52:35

Togloomin Hamin darga ta tiim ih sanaa zovood baivaj AN aa aytaihan bolgochihood Turiig shuumjil.Hagarsan togoogoo evluulj chadahgui baij TUR-n tom togooruu uscheed baih hereggui.Hiree medej byaraa gargaj bai !

Зочин [69.47.29.7] 2021-04-17 22:10:53

yag unen! heree medej byaraa tani dundukee

Зочин [66.181.161.82] 2021-04-17 02:02:38

Засгийн талаар үнэн хэлж. Харин өөрийн намаа их л өөдрөг сайнаар харж байнадаа гэнэн хонгор Чамайг хэрчээд нухашлаад хэд идчих хулгай луйварчидын цуглуулага хангалттай буй

Нямка [202.55.188.46] 2021-04-16 21:27:11

Үнэн л юм хэлжээ

МУ-ын иргэн [64.119.22.146] 2021-04-16 19:20:27

Дэлхий даяараа сүйрч бнаа нөхөх минь.... ганц монгоын төр ч биш. Та харин энийг худлаа улс төржүүлж ард иргэдийг улам бухимдуулахаа болино уу

зочин [202.9.40.149] 2021-04-16 18:45:15

юун төр, мөр вэ? монгол хүмүүс үхэж% үрэгдээд гараа өргөж байна. тэр женко, хүүк, оюунэрдэнэ мэт нь байдгаараа байж л байна.

1 [66.181.161.72] 2021-04-16 15:58:21

TOGLOOMIIN NAMIIN DARCAA ingej nohoid baridag mog shig busdiin togloom gar hul bolj uuriiguu gutaah doruljloh hereg bnauu. Uhaaraach zaluu min.

111 [202.126.92.99] 2021-04-16 14:42:41

Нэгэнт гар өргсөн юм бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бүгд огцорч эрдэмтэн, ШУ-ны доктор профессор, өндөр боловсрол, чадвартай, эх оронч үзэлтэй, шударга хүмүүсээр төрөө төвхнүүлье. Эх орон ард түмэн чинь туйлдлаа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ард [122.201.21.48] 2021-04-16 13:37:57

Ярихгүй дээ хө. УИХ-ын гишүүн хийх л хэрэгтэй

ах [192.82.76.163] 2021-04-16 11:40:39

чи өөрөө УИХын гишүүн байж төр засагтайгаа хамтарч ажиллаач дандаа шүүмжлэгчийн байрнаас хандах юм Залуу хүн байж зөв юмтай нь хамтарч ажиллаач

Зочин [202.21.105.186] 2021-04-16 11:37:31

Энэ тэнэг байсан бол бүр хэцүүдэх байсанаа мэдэхгүй юу вэ, бүр бууж өгөөд гадагшаа гараад цугтах байсан биз

Зочиин [202.126.89.33] 2021-04-16 11:14:26

Улс төржиж солиорч байхаар их баян хүн гэсэн /үхсэнийх баян байхав бас л нэг хулгайч ард түмнийг шулагч ,ЧИ ТЭР МАХНЫ үнээн хөөрөгдөхөөн боль /. Ядаж. Увсын ард түмэндээ туслаад вакцин аваад хийлггэчихээч!!! Ард түмэнд ганц удаач болов зөв үйлдэл хийж зөв энерги өгөөч гуйя!!! Дандаа хагалан бутархах үйлдэл хийж байх юм

зочин [202.9.46.229] 2021-04-16 09:34:22

АН цар тахалыг улс төржүүлж жагсаал цуглаан зохион байгуулж тахлын эсрэг авсан арга хэмжээг эмх цэгц дүрэм зааврийг алдагдуулж замраагүй байдалд оруулж өвчин тархах замыг нээж өгч дэвэргэж байгаагаа болио,

togtoh [66.181.177.71] 2021-04-16 05:49:09

Tsaasan baruudiin too olshirvol hamah hogiin mashin hureltseh uu? Sumiya darga aa???

Зочин [202.9.46.62] 2021-04-16 01:35:19

ҮНЭН ЯРЬЖЭЭ

Зочин966 [66.181.191.198] 2021-04-16 01:02:32

Энэ олон намууд монголд гай авчирнуу гэхээс аврал авчирахгуй тодорхой новшийн намууд тарж далд орно тэр цагт монгол ялан бадрах болноо монгол мандтугай

Зочин [122.201.21.235] 2021-04-16 01:26:20

АН ынхан төрийн санг хоослоод зугтаад алга болдог биздээ энгийн үед ч та нартай короног угтсан бол еэ больё бодохоос айж байна түй чоорт

Зочин [66.181.188.224] 2021-04-16 00:13:32

Халх Монголын төрийг доромжилсон өмхий увсын бага ястан этгээд давраад байгаа юм бишүү

тх [66.181.161.52] 2021-04-15 23:40:40

Битгий хуцаад бай.

Зочин [172.58.140.70] 2021-04-15 22:46:57

Ene lud chini dorligjav hulgaichtai yamar adilhan yum be?

Эрдэнэт [150.129.140.227] 2021-04-15 22:17:23

Амжилт хүсье, улам гялалзаж ард түмнээ Хүрэлсүг шиг хаяхгүй цугтаа урагшилцаая. Дэмжиж бнаа

Зочин [150.129.142.22] 2021-04-15 21:28:28

Малуудыг төхөөрөөд шөл хийж хүрт. Эсүүл хүүрийг нь хөсөр хая. Чингис хаан үзэж байгааг мэдтүгэй. Тэнгэр үз.

Зочин [192.82.70.142] 2021-04-15 21:03:36

Чи тэгээд мэдсээр байж яагаад тэмцэлд туслахгүй гуцахаас өөр юм хийхгүй суугаад байгаа юмб??!! Чи бас төрийн түшээ, энэ ард түмний өмнө үүрэг хүлээсэн хүн биз дээ?? Эсвэл чамайг гуцуулж улиулж байхын тулд сонгосон гэж ойлгоод байгаам уу??

Зочин [103.229.122.131] 2021-04-16 07:21:06

Chi bas uls torjuulj baihiin orond ajilaa hiigeed yavaachee tenegee

Иргэн [202.21.107.173] 2021-04-15 20:32:11

Энэ цаг үед болчимгүй ноён нуруу муу байж болохгүй л болов уу. Улс төржилт ийн цэцэрхэлээс урьдаар амьсгалын аппарадны асуудлаас шийдэлцсэн дээр байх, голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажиллагсдын хөдөлмөрийн үнэлгээг дараад байлгүй зөв шийдэлцэхэд уриалж өгөө. Фронтын сурвалжлагч,зохиолч, нам, санхүүгийн төлөөлөгчид, голомтонд оруулж ажиллуулахад анхаарах. Түүх бодитоор үлдэг.

Зочин [150.129.142.22] 2021-04-15 18:36:10

вакцин лөөлөө болов. шар тостой гандангий үрэлээ ахиухан хийгээд тараа.

ЗОЧИН [66.181.161.117] 2021-04-15 18:13:27

ЭНЭ УВСЫН НӨХДҮҮД ЯМАР ОЛОН ҮГТЭЙ ЮМ БЭ. МЭДЛЭГ НИМГЭН ЗАЛЬЖИН, МЭДЭХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ. ӨӨРИЙН НЬ ХЭРЭГ БҮТВЭЛ БУСДЫГ БОЛ ЯАЖ МЭДЭХ ХҮМҮҮС ШИГ БАЙХ ЮМ. УВСЫН АРД ТҮМЭН БҮГД ТИЙМ БИШ БАЙХ АА. ЛАВ Л АЛТАНХУЯГ ЭНЭ 2 Л ЛАВ ТИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС ЮМДАГ. СҮҮЛИЙН ҮЕД АЖИГЛААД БАЙХАД АЛТАНХУЯГ ЭНЭ 2 НЭГ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД БАЙНА ДАА

ЗОЧИН [66.181.161.117] 2021-04-15 18:09:00

ӨӨӨӨ ЗА ЗА ЭНЭ ХҮНИЙГ ЧИНЬ ГАЙГҮЙ НАМБА ТӨРХТЭЙ ХҮН ГЭЖ БОДСОН ЧИНЬ ЖИНХЭНЭ ПОП БАЙДАГ БАЙНА ШҮҮ. ЧИНИЙ НААД ЯРИАД БАЙГАА ЗАГВАР ЧИНЬ ХОЦРОГДСООН ХӨӨЕ АРД ИРГЭД МААНЬ ЮМНЫ УЧРЫГ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ.

Zochin [202.9.46.103] 2021-04-15 17:41:46

Ehleed AN 2 dargatai bolsonoo tsegtsel. Ali ni junhene, ali ni huuramch dulzenguud yum bol. Mundag yaridag neg shine totitoi bolj dee. AN-aa nam shig nam bolgochih daraa ni uls ornii asuudal yarih ni zov gologoo. Ugaadasiig ni ovoo ogood, uyag ni jaahan taviad ogvol ovoo hutsah golog shiv. Alban esnii batalgaatai namiin dargiin ug bish gej bodoj bna. Dur esgesen 2-dogch ardchilagch

Зочин [150.129.143.158] 2021-04-15 17:17:54

ЭНЭ МУУ ТЭЭМС НАМЫН ХУРАЛ МУРАЛ ГЭЖ ЗАВААРЧ БАЙГААД ХАЛДВАР ЗАДГАЙРАХАД ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ДУРАК ШҮҮ МУУ ӨМХИЙ ТЭЭМС

Urvagch hurelsuh [112.214.197.79] 2021-04-15 16:43:11

HUrelsuhees huvi iluu zaluu ban Enew O. Tsogt gerel gedeg chini. Hurelsuh Erunhii said bolood buutlaa neg ch iim logitoi yaria ogch baigaagui swhuu. urvagch hurelsuh

иргэн [192.82.88.210] 2021-04-15 17:15:49

харин тийм байна. Тулга тойрсон чавганцын үглэл байна

Зочин [202.126.88.134] 2021-04-15 16:36:55

МАН Хүрэлсүх цар тахлыг үед яагаад иргэдийг цуглуулж бөөгнөрөл үүсгэн шагнал өгсөн нэрээр өвчин тараахад түлхэц өгч долигоноод байнаа. Аж ахуйн нэгжийг вакцин оруулж ирэх эрхийг өгөхгүй байгаагийн учир юу вэ. Шүлсээр шинжилгээ авдаг монгол эрдэмтдийн ажлыг яагаад санхүүжүүлэхгүй бариад байгаагаа ард түмэнд яаралтай тайлбар өг !!!!!. Гаднаас үнэтэй авах ямар сонирхол бна. Энэ бол ард түмний татварын мөнгийг үрэн таран хийж завсраас нь өөрсөддөө хэрэгтэй мөнгө босгох гэсэн гэмт хэрэг бишүү.

Зочин [66.181.182.38] 2021-04-16 14:49:12

ЗӨВ ЯРИВ. ДЭМЖИНЭ. МАН ЗАЙЛ

зочин [122.201.24.187] 2021-04-15 20:30:09

Хуцалгүй МАН аа сонгох мөнгөө горьдоод хэвтэж бай муу гөлөгөө

Зочин [66.181.186.155] 2021-04-15 16:23:34

Мундаг сайхан ярилцлага байна. Удирдагч хүн нэг иймэрхүү л баймаарсан. АН-ын ирээдүй гэрэл гэгээ байгаа юм байна. Монголд ийм хүмүүс л дутаад байсан юм. Худлаа ярьж, хулгай хийж амьдардаг улсуудаас үнэн хөдөлмөрөөрөө амьдрал, аж ахуйгаа босгосон хүн гэсэндээ тэс өөрөөр харж, сэтгэж байна. Ажил, амьдралд нь амжилт хүсье...

ЗОЧИН [64.119.21.74] 2021-04-15 15:51:45

МАШ ЗӨВ, ЦЭГЦТЭЙ ЯРЬЛАА, МУНДАГ ЗАЛУУ, АН ИЙМ Л ТУЛХТАЙ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУДААР ДУТААД БН УУ ДАА, ДЭМЖИНЭ.

зочин [202.9.47.0] 2021-04-15 14:54:28

Ийм л үгийг хэлж чадах бас хийж ч чадах залуус хэрэгтэй байгаа юмаа, МАНгарууд аль эрт гараа өргөсөн нь бол үнэн шүү дээ.

zovhin [66.181.161.16] 2021-04-15 14:46:06

чи чадахын муу битгий өвчинөөр улс төр хийгээд байгаарай АН гишүүн

амгалан [66.181.178.164] 2021-04-15 14:34:42

Энэ өвчний үед сөрөг хүчин хүмүүст урам өгөх олон нийтийг сэтгэл санаагаар дэмжих нийгэмэд эерэг уур амьсгал оруулах юм чодож ярьж хэлж чадахгүй байна уу

Zochin [202.55.188.105] 2021-04-15 14:32:22

Ene xun uuruu xul xorionii ued Dunjingaraviin gadaa 1000 xun tsugluulj deglem zurchij. Tuunees ni bol uvsaas irsen 3 xun xaldvar avsan batkagdsan tuxai medeelel yavaad l bna da ... dara ni ingej yarixiimuu

hench bish [202.9.40.196] 2021-04-15 14:11:55

za zailaa erguu huree bid bish delhii dayaraa garaa urguj bna ene bol uvchin za harin lagaa mine ter dambuurah gej baigaa namiin asuudal aatsegtsel

Зочин [103.212.118.251] 2021-04-15 14:07:37

Ардчилсан нам энэ хүнд үед засаг барьж байсан бол яанаа гэж бодохоос л аймаар. Да. Ганболд ерөнхий сайд болцон ард түмнийг жинхэнэ элгээр нь мөлхүүлж бас С.Баярцогт нь сангийн сайд болцон 20н мянган хувьсагчтай бодлого яриал дээрээс нь Элбэгээ тарвага хошгируулаал, Сайханбалаг самраал. Жинхэнэ Венесуэл цаашаа болох байлаа.

zz [202.70.46.20] 2021-04-16 11:12:37

er ni bol toom shuu

Зочин [172.58.140.70] 2021-04-15 22:51:04

Wahaha tiim sejgiin bulai yym boloogui ni ih huvi zaya shuu

Зочин [103.57.94.161] 2021-04-15 14:01:43

Цогтгэрэл малаа овоо юм бол өарөө эдгээчих харий новшоо

Зочин [64.119.26.183] 2021-04-15 13:52:45

Өмхий дөрвөлжин хэлт хулгар бөхийн нохойд барьдаг мод минь чи лав манай намынэ дарга биш ээ

Зочин [202.179.21.241] 2021-04-15 13:44:21

Ene ooroo uy chaddag gej yngas aldaad bgaa uym uy ch xiij chadaxgvi baij

Зочин [172.58.140.70] 2021-04-15 22:52:08

Doroo ungas aldahaas oor chadah zuilgui

иргэн [192.82.88.1] 2021-04-15 13:31:33

Монгол хүн байж монгол хүнээ хөөж туух ямар шаардлагатай юм.Энэ өвчинг хэрүүлээр биш эв нэгдэл .эвтэй зорилготой зөв ухааралаар ухамсар өндөр байж л туульж гарна.Зөвхөн монгол биш дэлхийд авч гарахаад л тэмцээд байхад !!!!!!!!!!Монгол суудалын төлөө тэмцээд хэрэлдээд эх зах хязгээргүй нэг нэгээ доромжилж .энэ хэрүүл чинь их нүгэл болж .эрх мэдэлээрээ уралдаж ажил аа зөв хийж байгаа эрх мэдэлтэнгүүд алга !!!!!!!!!Бүгд сөнгө л харагдаг юм шиг.!!!!!!!эсвэл эрхээ бүлаалдаад .!!!!!"""эсвэл хүн бүхэн Ерөнхийлэгчид заларахгаад лллл!!!!!!!!!дэлхийн СОЛИОРОЛ!!!!!!!!!!!

Зочин [103.26.195.4] 2021-04-15 13:30:04

Эргүү минь зайл

Уба [64.119.24.104] 2021-04-15 13:27:33

Цогтгэрэлээ дэлхий энэ тахлын доор хэвтэж байна !!! Бидний дээдэлдэг АНУ Япон Англи эдийн засгийн уналтад ороод 1 жил боллоо !! Чи удирдаад ч амжихгуй !!! Энэ бол ухамсар хумуужил , нийгмийн тогтвортой сэтгэл зуй шалгасан шалгалт боллоо

ИРГЭН [202.126.92.99] 2021-04-15 13:24:08

хУЦАА,, ДЭЛХИЙН ТҮҮХЭНД МОНГОЛЧУУД ХЭНД Ч БУУЖ ӨГЧ БАЙГААГҮЙ, ХАРИН ХҮЧИН МӨХСДӨЖ ЯЛАГДАЖ БАЙСАН ГАШУУН ТҮҮХ БУЙ, ЭМЧ ,ЦАГДАА ГЭЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИД КОВИД-19 ВИРУСЫН ӨМНӨ БУУЖ ӨГЧ ШАНТРАЛГҮЙ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗҮТГЭЖ БАЙНА, ЦААШИД Ч ЗҮТГЭНЭ, ЭНЭ ХҮМҮҮСИЙН ЗҮТГЭЛИЙГ ҮГҮЙСГЭДЭГ МУУ БӨӨС БААС ЧИ ЮУ ВЭ, ГАЙГҮЙ ЮМ БАЙХ ГЭСЭН ТЭНЭГ МАЛ НЭГЭЭР НЭМЭГДЖЭЭ, ЯАХ ГЭЖ ИЙМ НОВШИЙГ СОНГОДОГ ЮМ БЭ

tusa [66.181.168.82] 2021-04-15 13:18:26

юун З.Энхболд вэ. Их хурлын сонгуульд намаа ялагдуулж, мөн өөрөө ялагдсан энэ түлээний тайрдас хаа явсан газраа дандаа балаг тарьдаг ш дээ. Нэртэйгээр одой нам байгуулаад түүнээсээ дэвшихгүй юу. Цагийн юм цагтаа.... Их хурлын дарга, гишүүн , намын дарга... З.Энхболд гуай болоо юм биш үү. Ерөнхийлөгч болчихоор мундаг залуучууд байна. Зайгаа тавьж өг дөө.

Зочин [139.5.219.9] 2021-04-15 12:49:52

УОК. НОК.т супер тэнэг хүмүүс ажиллаж байдаг шүү

АРД [202.9.47.112] 2021-04-15 12:37:10

МАН-ЫН ЗГ ХЯТАДЫН ТУСЛАМЖИЙН ВАКЦИНД ХӨӨРХӨН АРААРАА ТАВИУЛЛААДАА ӨВЧӨНГҮЙ БАЙСАН ИРГЭДДЭЭ ХЯТАД ВАКЦИНААР ТАРЬСАНААР ДАРХЛАА ТОГТООЖ ХАМГААЛАХ БУС ХАРИН Ч ӨВЧИН ТАРААЖ 1000 1000 ААРАА ӨВДӨЖ ҮХЭЖ ЭХЭЛЛЭЭ УРД ХИЛЭЭ ХААЛГАЛАА УДАХГҮЙ ТӨР НЬ ГУЙЛАГА ГУЙЖ ХЯТАДУУДААС ТУСЛАМЖ ЭРЭНЭ ХЯТАД ТУСЛАХ ТУСЛАХДАА ДЭНДҮҮ САЙН ТУСЛАНА ЭМЛЭГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ОРУУЛЖ МОНГОЛ УЛСЫГ ГАЗАР НУТАГТАЙ НЬ АВАХ ТАЛААР АЛЬ ХЭДИЙН ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА...

Зочин [192.82.72.107] 2021-04-15 12:33:49

Тэгээд хоорондоо хэрэлдээл байвал ялах хэрэг үү? ЗҮГЭЭР СОЛИОРОХЫНХОО ОРОНД ЗОРИЛТОД БҮЛЭГТ ХИЙХ ВАКЦИН ХААЧСАНЫ УЧРЫГ ОЛЧИХ,БАС ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ТҮРГЭСЭХ ШААРДЛАГЫГ ӨГЛӨӨ БҮР ЦАГ БҮРТ ХАТУУ ШААРД ЗОЛИГ МИНЬ

zochin [59.153.115.32] 2021-04-15 12:31:24

Энэ өвчний үед шийдэл гаргасан ухаалаг юм юу ч байхгүй хоосон л муухай хараад муулаад байх юм. Дэлхийн бүх орон л шийдэл хайж зөв буруу юу билээ гээд тэмцэж байна даа. Их л юм мэддэг юм бол олон улсад өөрийн тэр мундаг ухаанаа танилцуулж хүлээн зөвшөөрүүлмээр юм. Бидэн дээр туршилт хийх гэж байгаа бол уучлаараа.

зочин [202.9.46.206] 2021-04-15 12:25:39

Хүрэлсүх Эрдэнээг хэргээр нь барьцаалчихсан , чи Эрдэнээд туслаач, Хүрэлээтэй ярилцаад Эрдэнээг битгий шоронд хий гэж хэлж өгөөч

Зочин [192.82.65.225] 2021-04-15 12:22:02

Тийм ээ, зөв л хэлж, МАгарууд хааж, хорихоос өөр юу хйисэн юм бэ? тэгээд хэлээд үг авахгүй, шүүмжлэл авахгүй.

Иргэн [64.119.19.30] 2021-04-15 12:20:32

Чи ард түмний элч болж сонгогдсон гишүүн юм бол төр засагийн ажилд хамтарч оролцож байх бүрэн эрхтэй шүүмжилж болноо гэхдээ өөрийнхөө үүргийг битгий март харин дотоодод тархахыг танай увсын дуучин та хоёр тархах эх суурийг тавиа биз дээ хоосон улс төржиж хийрхэж цэцэрхэх их амархан одоо цагт л чи улс төрч юм даа тэрнээс чи хэн ч бишээ чамаас илүү залуучууд мөнгөгүйн улмаас улс төрд орж чадахгүй байгаа өөрийнхөө хэмжээг мэдэрч чалчиж байгаарай

Зочин [192.82.84.125] 2021-04-15 11:41:27

Баттулга та 2 баян юм гэсэн дуулсан чаддаг юм өөрсдөө мөнгө гаргаад ард түмнээ вакцинжуулаач тэгвэл цаад их шунаад байгаа нөхрийг чинь сонгож магадгүй

Зочин [103.57.94.222] 2021-04-15 12:01:38

Хурц чи хол очоод хуц

Зочин [202.131.243.186] 2021-04-15 11:30:44

Эргүүтэх юм. Гараа өргө нь гэж юу байхад ард иргэдээ яаж өвчлүүлэхгүй байхав гэж тэмцэж байхад улс төрийн өнцгөөс хуцах юм. Урдах урдах ажлаа л хиймээр байгаа юм даа

Зочин [66.181.161.69] 2021-04-15 11:28:32

Өөрөө Увс аймагт Ковид тараачиж байгаа юм бишүү. Бусдыг шүүмжлэхдээ сайн юм байна. Өөрөө иргэн хүний хувьд хариуцлагатай байгаач. УИХ н гишүүн гэдгийг чинь больё. Бацаан.

Зочин [192.82.68.131] 2021-04-15 11:24:35

Энэ үед АН төр барьж байсан бол Монгол улсын хүн ам бүгд коронагаар үхчихсэн байх байсан гэдэг бол харин баталгаатай үнэн шүү

Зочин [66.181.186.226] 2021-04-19 07:37:32

Яааг үнэн бурхан бас хархиймаа

Зочин [202.9.46.154] 2021-04-18 13:23:05

Ёстой голын олж үнэн хэллээ дээ. Ардчилсан нам төр барьж байсан бол тэд хоорондоо сандал суудал эрх мэдлийн төлөө алалцаад сууна уу гэхээс тэд ард түмэн нь коронавирусээр халдварлаж өвчилж нас барж байгааг огт тоохгүй. Ардчилагчдын толгойд зөвхөн хэрхэн олуулаа ялах вэ хэрхэн олуулаа идэж ууж цөлмөх вэ хэрхэн халдашгүй дархан эрх мэдэлтэй болох вэ хэрхэн ард түмэнд худал хэлж сонгуулиар ялах вэ гэсэн бодол тэдний толгойд эргэлдэж байдаг.

зочин [192.82.68.220] 2021-04-15 11:22:52

Под хийсэн дүгнэлт хийсэн байна. АН Ерөнхийлөгчид оролцохгүй бол МАН-аас хүн гарч чадахгүй болно гэдгийг одоо л ойлгож сэхээ авч байна. Болгоно оо.

Зочин [195.46.106.44] 2021-04-15 11:14:39

Ковидын өмнө ганцхан Монгол биш дэлхий нийтээрээ бөхийж байна. Гэхдээ МАН Содбаатар, Т.Гантулга, Ариунбуян гэсэн 3 хүнтэйгээ ковид эрчимтэй тархад гол нөлөө үзүүлж хариуцлага алдсаны төлөө одоо хүртэл арга хэмжээ авахгүй байгаад ард түмэн бухимдаж байна. Ан-ын хувьд бол та нар өнгөрсөөн. Элбэгдорж Зоригын хэргийн гол захиалагч гэдэг тодорхой болмогц АН тарж цугтацгаасан. Элбэгдоржийн хөлд улс сүйрсэн. Одоо олон хүн чирэгдэнэ. Амгаланбаатар гүтгэсэн гэдгээ хүлээчихээд байхад Хурц Эрдэнэбат нарт яахаараа ийм цөөхөн жил өгөв. Хуурамч хэргийг дэглэгч Элбэгийг яагаад сул явуулаад байна. Дээд шүүхийн Зоригт, Энхамгалан прокурооруудыг хорьж үгийг нь хэлүүлэх хэрэгтэй.Баттулга ч өөртөө ашиг хараад байгаа болохоос биш одоо яах ёстойг сайн мэдэж байгаа хүн шүү.

зочин [192.82.73.137] 2021-04-15 11:12:00

Тийм их баян, тэгээд ард түмний төлөө санаа зовоод байвал өөрөөсөө мөнгө гаргаад вакцин аваад хүмүүст тарчих чадал бхйна уу? худалаа бүү попор 4 жилийг зүгээр өнгөрөө дөө

Зочин [59.153.87.174] 2021-04-15 11:02:56

ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД АРДЧЛАЛЫНХАН ЗАСАГ БАРЬЖ БАЙСАН БОЛ ГЭЖ БОДОХООС ДОТОР ЗАРСХИЙЖ ТОЛГОЙН ҮС ӨРВӨСХИЙХ ЮМАА

Зочин [202.9.46.120] 2021-04-15 11:02:11

Цогтгэрэл чамд дахиад улс төрд орох зай байхгүй. Наад суудлаасаа буучихгүйг хичээгээд дуугай сууж байгаад хугацаагаа дуусгахыг хичээ.

zochin [66.181.191.144] 2021-04-15 10:58:37

taniig mongoliin mahnii uniig huuruduulj bgaa gej mahnii chenjuud yarij bna !! tanaih mahiig ih hemjeegeer nuutsulj une usguj huchit shonhor zah-d niiluuldeg ni zoriudaar uniin huurugdul uusgej ard tumniig shulj mungu huulj bgaa yum bishuu!

Зочин [66.181.161.49] 2021-04-15 10:49:25

hatuu arga hemjee avhaar horiloo hunii erh zorchloo gen choloolhoor mal shig belchin zarim negen uls tor hiij tohuurhan ene hulhi ardchilagchid zailaasaa

Иргэн [66.181.181.27] 2021-04-15 10:49:01

Ардчилсан нам ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй бол иргэд сонгуульд оролцохгүй нөхцөл байдал үүснэ шүү. Дарангуйллын гинж тасарсан, иргэд унтаа байдлаас ангижирсан гэдгийг МАН ойлгох ёстой.

Ardjillal [66.181.161.105] 2021-04-15 10:47:52

Монголоос зайл

иргэн [59.153.87.36] 2021-04-15 10:45:10

ЦОГТ ГЭРЭЛ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨӨЛӨЛИЙНХӨӨ ХУВЬД БУСАД ЗАЛУУ ГИШҮҮДТЭЙГЭЭ НЭГДЭЖ НИЙЛЭЭД ЭХ ОРНОО МӨЛЖИГЧИД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДААС ЦЭВЭРЛЭЭД ӨГ СЭТГҮҮЛЧИД ЯРИЛЦЛАГА ӨГӨХ НЭГ ӨӨР БИЕ СЭТГЭЛЭЭРЭЭ ОЮУНААРАА ТЭМЦЭХ НЭГ ӨӨР ШҮҮ ДЭЭ

Зочин [202.9.46.120] 2021-04-15 10:43:40

АН-ын энэ нөхөр өөрсдийн Өдрийн сониноороо дамжуулан 3 өдөр 3 шөнө сууж бэлтгэсэн сөрөг сурталчилгаагаа хүргэж байна. Юуных нь ярилцлага байхав дээ. Бичлэгээс нь харахад илт байна.

Зочин [66.181.184.74] 2021-04-15 10:42:44

Хэхэ. Өөрсдөө доторхи асуудлаа шийдчихээд. Эрх баригч намаа шүүмжлээч эргүү хүүрээ.

Зочин [202.9.46.96] 2021-04-15 10:32:56

KOVID 19 HYSTERIA AVTAGDSAN BOLOHOOS BISH HIISEN ZUIL ERDOO BIHGUI MONGO IDEED ARD TUMNIIG DOROMJILOOD JENHENE YADUURAL BOLOVROLGUI BOLGOLOOODOO

Зочин [202.126.88.176] 2021-04-15 10:19:09

хүрэлсүх 100 жил илтгэл дээрээ хөрш орнуудаа муулсан үг хэлсэнээс болж вакцин баыхгүй экспорт байхгүй боллоо доо

Зочин [202.179.21.252] 2021-04-15 10:18:03

МАН МАХН ууд 100 жилээ аймаг сумгүй тэмдэглэж архидаж ко-19 тараасан нь үнэн шдээ троллууд боож үхлээ шдээ хахахахаха Урвагч жанжин утсан хүүдэлдэй тэй төрөөс горьдох найдваргүй болж байх шиг

Зочин [64.119.16.215] 2021-04-15 10:17:04

чи дарга уу ёё ёё ёё үхлээ элий минь

Нямаа [103.26.194.231] 2021-04-15 10:15:50

Чи зайлаа

Зочин [202.179.8.4] 2021-04-15 10:04:11

surug huchin bj bulgeeree huraldaad ard irgeded iim bn ingesen bn gedgiig ni ilchleed uguuch

Зочин [64.119.23.12] 2021-04-15 10:01:43

Тэгээд юунд нь баярлаав лалараа?. АН-ыхан байсан бол бүр ноднин балрах байсан.

Зочин [192.82.72.198] 2021-04-15 09:58:17

Чи хамсаатан нь гэдгээ мэдэж бна у малаа

Иргэн [66.181.189.171] 2021-04-15 09:54:09

Ковидод төр буруугүй ээ!!тэнэг малаа авах арга хэмжээ авсаар байхад албаар гэмээр байдлаар өвчин тараагаад байгаа малнуудаа яах гээв? 100 жил бүү хэл 30 жил гээд та нар яаж хөөрцөглөж байснаа мартаа юу МАЛАА!!

Зочин [203.91.115.47] 2021-04-15 09:53:54

танай хогийн сахилга батгүй завхарсан АН наманцар чинь төрд байсан бол Цогтгэрэл хүүрээ чи өөрөө аль хэдийн коронагаар үхээд шаацан байгаа.

зочин [103.57.94.53] 2021-04-15 09:43:06

Вакцин авах нь зөв байсан

Цо [103.212.116.77] 2021-04-15 09:40:43

Энэ муу одоо юү вэ. Өөрийгөө дарга гээд зүүдэлчихсэн.

иргэн [192.82.91.108] 2021-04-15 09:30:57

Нийлж асуудлыг шийдвэрлэн, даван туулхын оронд энгэж улстөржих гэж ........


103 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
103 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.