Алба хаагчид эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа, эрт илрүүлэг, оношлогоо хийх зорилгоор эрүүл мэндийн үзлэгийг “Асралт мед” эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Үзлэгээр цусны ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, рентгэн, цусны даралт, зүрхний цохилт хэмжиж, эрдэс амин үзүүлэлтийг үзэх юм. Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд НОБГ, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалтын төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчид хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-07-27 06:42:46
хувийн эмнэлгээр үзүүлж байгаа бол хууль бус үйлдэл мөн байна. сайд нь хаана гударч суугаа бол энийгээ шалгуул
zochin [202.55.182.219] 2021-07-27 06:27:30
torin tusgai albani emnleg ug uzeh estoi bishu