Хадгалалтын горим алдагдсан 2637 тун вакциныг устгажээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн нэвтрэх цэгээс эхлээд тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулалт хийгдэж буй эцсийн цэг хүртэл бүх шатанд хяналт тавьж байгаа юм.

Хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд таван улсаас нийт 31 удаагийн нислэгээр дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 35 удаагийн импортолсон 5222580 хүн тун вакцинд хяналт шалгалтыг хийсэн байна.

Вакцинжуулалттай холбоотойгоор 2637 хүн тун вакцины хорогдол гарчээ. Тодруулбал, хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг шошгогүй, савлагааны бүрэн бүтэн байдал алдагдсан, унаж хагалсан, задалснаас хойш хэрэглэх хугацаа нь дууссан гэх мэтчилэн шалтгаануудтай байжээ. Чанарын шаардлага хангаагүй 939 тариурыг устгалд оруулсан хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас танилцууллаа.


Сэтгэгдэл

HUSUT buruutai [202.55.188.81] 2021-07-28 00:49:32

Baktsinii asuudliig HUSUT hariutsdag. Getel ulsiin hurungiig hog bolgoj haydag yvdald hariutslaga tootsdoggui bolohoor iim baidal on udaan jil urgeljilj baigaa. 2010 ond gehed hugatsaa duussan tomuugiin vaktsin 342 000 hun tun buyu 1 terbum 200 say garui tugrug haygdsan ch HUSUT d ymar ch arga hemjee avalgui ungursun.

УОК буруутай [64.119.19.60] 2021-07-28 00:26:27

Иргэд вакцинжуулалтап идэвхитэй оролцож байгаа. 5 хоног очерлож байж тариулж байна. УОК вакцинжуулалтын цэгүүдийг зохион байгуулж чадахгүй, вакцинаа тасралтгүй хангаж чадахгүй байна. Үүнээс болж ийм асуудал гарч байна

Зочин [122.201.21.181] 2021-07-27 22:30:56

Манай Монголчууд хянаж цагдуулж, загнуулж байж ажил хийх дуртай сонин хүмүүс шүү.

Зочин [202.179.26.59] 2021-07-27 15:40:06

ард иргэдийг вакцин бол хор гэж турхирч байгаа оросын хужааүр төл ч байхгүй Zanaa Jurmed мэтэд арга хэмжээ авах хэрэгтэй.., ийм малуудыг дагаж байгаа нөхдүүдэд бас арга хэмжээ авч төлүүлэх хэрэгтэй,вакцин авчраад өчнөөн л хүлээлээ,хийлгэхгүй удсанаас л ийм байдалд орсон болохоос төрд юуны буруу байдгийн

зочин [124.44.184.129] 2021-07-27 13:42:45

ХАЙРАН МӨНГӨ, 1318 хүнийг вакцинжуулах боломжийг хогонд хаяж дээ. Хэмнэх, гамнах, хаягдалгүй ашиглах, зөв зохистой ашиглах гэдгийг мэддэггүй юм байх даа? Яана аа...

иргэн [202.9.46.163] 2021-07-27 10:53:02

цамаан монголын үнэн нүүр царай


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.