Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”,
-шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”,
-шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”,
-шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж зохион байгуулагчаар оролцсон...” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд нэр бүхий яллагдагч нараас холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
3. Шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялын саналыг,
4. Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус санал болгосныг нэр бүхий шүүгдэгч нарт хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулж болно...” гэж заасан.
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг хянана...” гэж,
4.1-т Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,
4.2-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.3-т Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.6-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянана гэж заасан бөгөөд мөн хуулийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан.
Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ зөвхөн прокурорын саналын хүрээнд прокурорын санал болгосон ял, албадлагын арга хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч Д.Хаянхярваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна...” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хүнийг дээд тал нь 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 сая төгрөгийн торгуулийн ял...”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...Нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 төгрөгийн торгуулийн торгуулийн ялд, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, Зорчих эрх хязгаарлах ялын нийт хэмжээг 8 жилийн хугацаагаар,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 30 хоногийг Зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, нийт Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
3. Шүүгдэгч Ш.Доржрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
4. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Уртнасангаас байршуулсан 150.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 65.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Доржрагчаагаас байршуулсан 35.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн Иргэний хариуцагч Б.С-с 92.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Эрдэнэс Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.32] 2021-12-06 02:53:58

Neg shiitgesen bolool dur esgeed ungurluu do odo neg medehed elchin said bolood taliij uguh bailgui de

Kommunist Namaas Bolgoomjtoi Baih tsag irsen shuu !!! [202.9.40.104] 2021-12-05 02:37:56

MAN - chin " Kommunist " nam yum chin - Olon olon Hyniig Shoend hiin biz de !!! Ene Nam bol Alban esonii " Kommunist " - nam shuu !!! Ard - Tumen bolon Ard irged Uurstnuu Bolgoomjtoi baihgui bol Ene MAN - nam Kommunistuud Neg l medhed Shoend baij medeh yum shuu !!!

Зочин [103.212.119.46] 2021-12-03 14:14:38

"Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэдэг нь хууль тогтоогчид хийсэн хэрэгээ илрэхийн цагт ял шитйгэлгүй өнгөрөх зорилгоор өөрсөддөө зориулж бичсэн "заалт" гэж ойлгогдож байна.

Зочин [148.60.92.227] 2021-12-03 09:30:46

Mongolchyyd ene metiin abilgagchidaar dyyren hegjil gej byy yari!!!!!ta nariin yiliin yr dyysah boloogyi degee,ene metiin abilgagchid chaasaa harsan tohioldold Mongol oron hegjinene erhbis deerdeh baih aa!!!Odoo terd ajillaj baigaa MAN-iin teleeleliig erhbis abilgagchid ni baga baigaa byeen daasan gisyyd darga nar baigaa gej yzej baigaa syy!!!ene byhen nemegdeh abaas MAN-iin ner hynd byyrah baih syy!!!enyyn deer tor barij baigaa nam ni sain anhaarah biz ee!!

Баяр [66.181.161.102] 2021-12-03 08:46:22

Хөнгө ял авлаа гэхдээ нэг ч гсэ заваан хог шаар монгл төрөөс арчгдалаа гэж бдож бна

Erdene [90.242.185.39] 2021-12-03 05:55:39

Хохь нь Монголчууд. Ийм хувалзнуудын намаар бөлдөгдүүлж насан туршдаа боолоор амьдар. Яаж энэ бузар газраас холдсон юм ашгүй.

зочин [122.201.19.99] 2021-12-03 04:33:29

Бүх хөрөнгийн хурааж ЦААЗЛАХ ёстой тэгэж гэмээн Ардын намын АВЛИГАЧИД авлигал авхаа болиноо

zochin [202.9.46.165] 2021-12-03 03:53:32

Шударга шүүгч нар чинь монголын ард түмэн биднийг доромжлоод байна даа

zochin [202.9.46.165] 2021-12-03 03:42:48

Ийм ч хуультай байх гэж дээ, даанч ....Одоо тэгвэл хулгай хийсэн гээд хоригдож байгаа бүх ялтангуудаа шоронгоос нь чөлөөл сулла новш юм ааа. Хэлэх ч муу үг олдохгүй нь ээ. Нөгөө авилгын эсрэг хатуу тэмцэнэ гээд сүр юм яриад байсан ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хаана байна аа.

Иргэн [139.5.216.122] 2021-12-03 02:09:52

Торгоод өнгөрч болохгүй !!!!!!! жирийн хүн утас хулгайлахад та нар хориж шорождог биздээ.!!!!!!авилгчидаа хорь за МАН ийнхан!!!!!! Энэ шударга шүүлт гэх үү !!!!!!!!

Зочин [64.119.20.34] 2021-12-03 01:50:17

Жаргаж байнаа Монголчууд.

Өө [202.55.188.88] 2021-12-03 01:34:25

Одоо ч цагаандаа гарч дээ. Луйвар хийгээд л торгуулиа гардаг.

зочин [202.21.117.58] 2021-12-03 01:21:36

Энэ хүмүүс УИХ-д байхдаа санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтийнхөө үр шимииг үзэж байна даа , одоо ч зөндөө гарна бүгд завшина олон жилийн өмнөөс бэлдсэн зохион байгуулсан ажлынхаа үр шимийг хүртэв . ингэх л гэж энэ дээшээ зүтгээд байдаг вм шүү дээ одоо энэ хүмүүс насаараа идэх хөрөнгөтэй юм чинь санаснаараа амьдрана , хууль эргэж үйлчилдэггүй учраас бүх юм дуусаа,,,,,,

Зочин [66.181.160.112] 2021-12-03 01:09:55

Хулгайч нь яаж шийтгүүлэхээ өөрөө зааж өгөөд л. За сайхан юм аа. Өө миний асуудлыг ингээд л шийдчих би та нарт сайхан гое гое юм өгнө чиний чиний амьдарлыг тэгэж тэгэж баталгаатай болгоод өгье их л бодож ажлаа өгнө биз тэр цагт чи ингэж ингэж тансаг амьдарна гээд л за за яаж яаж , юу юу гэж сайхан мултарч байгаа бол доо

ZOCHIN [203.23.49.64] 2021-12-03 00:11:57

ENE HOGIIN ZABHANII ZABHAI GOLOGNUUD ZABHAI AIMGAA OCHIJ HOGJUUL ZABHAN GEJ HOGJLOOS HOL TASARSAN AIMAG BDAG UM BNALEE ODOO BOLTOL UURIIN ZUUHTAI

Зочин [66.181.161.94] 2021-12-02 22:35:44

Ийм хувалзнууд хүмүүсийг муу юманд гаргуун сургадаг юм. Олон "шавьтай" байгаа даа. Хорь гучаад жил ажилласан гэхээр бодоод үздээ. Монгол улс авилгын индексээр доогуур явдаг нь иймэрхүү хувалз шавь нар нь газар бүр шургалж аалзны тороор бүтээсэн байдгийнх..

Zochin [64.119.27.70] 2021-12-02 21:58:11

Novsh ymda

Зочин [148.60.92.227] 2021-12-02 17:38:31

abilgag heel hahyylitai temzej baigaa ni ene yy?....

Зочин [148.60.92.227] 2021-12-02 17:38:00

Mongoliin hyyli yneheeriin siitgel ni yamar hachin yum be?....ynench sydraga zyil dytagdaad bna daa!!!

Зочин [107.77.229.235] 2021-12-02 16:45:27

Iim novshiin huulitai bhad yaj ene mongol hogjhiin ve. Nuguu umhii hyatad ulsiig har yaj hogjij bgaan. Huuli n guuli bolson uls xezee ch hogjihgui sdaanuud

Зочин [66.181.185.132] 2021-12-03 00:17:32

Өөрсөддөө зориулсан хууль гаргаад бгаа шүүдээ. Төрийн толгойд суусан хулгайчууд

Зочин [107.77.229.235] 2021-12-02 16:37:54

Huuli gj bhgui ym bnldaa novsh gj. Ene heden shunlii setgeltei heden sdaa gaa shorond hiigeech

Зочин [103.212.119.46] 2021-12-02 15:59:20

Хуулийнхан гэгчдийн сүржигнэхийг алийг тэр гэх вэ дээ. Сүр дуулиантай зарлаад хэдэн төгрөгөөр торгосон болоод өнгөрнө, эсвэл хэрэг болно гээд оруулсан хуулийн цоорхойгоороо зүгээрл гулгуулаад хээв нэг гаргачихн.. Тэгээд буцаагад өөр нэг газар өндөр сэнтийд залчихдаг зуршилтай ш дээ. Шудрага хуульчидтай, зөв хуультай байсан бол Хонгорыг хордуулахад нь л Хаянхярваа гэгчийг гянданд хатаах байсан даа.

Зочин [172.58.143.209] 2021-12-02 15:10:58

Hyalbarshuulsan juram gedeg ni huuli shuuhiinhentei hulgailsanaa huvaaltsahiig heldeg yum bna

зочин [192.82.70.118] 2021-12-02 14:57:34

Ичиж амьдраасай даа, 1980-аад онд Дарханы татварын байцаагч байсан биз дээ? одоо хүртэл татварын байцаагчийн ажлаа хийсээр үү? Ёстой өөдгүй, хүн чанаргүй муухай хүн биз дээ?

Зочин [172.58.143.209] 2021-12-02 15:06:58

Tegeed l shuuh prokurortoi nasaaraa zuuraldaj bgaa bizdee

ХАН [103.57.92.62] 2021-12-02 13:18:26

Хаянхярваа Зорчих эрхээ хасуулаад, 23 саяаар торгуулаад болчихдог гэнээ. Хаха

ХАР ОТГОНБААТАР ГЭДЭГ НЬ ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ СУГАНЫ ҮС ЭНЭ ОТГОНБААТАР ГЭЖ ШИВЭЭ ОВООГИЙН УУРХАЙН ДАРГА Б [202.126.89.176] 2021-12-02 13:06:32

Энэ ОТГОНБААТАР ГЭДЭГ НЬ ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ СУГАНЫ ҮС ШИВЭЭ ОВООН УУРХАЙН ДАРГА ХИЙЖ БАЙСАН КҮКШҮ ОТГОО ГЭЖ СУМОГИЙ БАТБАЯРЫН ХАМАГ ЮМЫГ ЛУЙВАРДСАН БАС НЭГ ХУЛГАЙЧ ТОГЛООМЧИН БАЙДАГ ЮМ

ub [150.129.142.18] 2021-12-02 12:41:50

bidniig doromjlohoo hezee bolih ve hiisen hergees ni iluu shiitgeh estoi bizdee huuli gedeg chih

Erka [64.119.26.172] 2021-12-02 12:25:05

Ard irgedee odoo ene tor zasag nertei ene hulgaichuudaas sain um shudrga shuuh gej goridood nemergui bolloo araich de ingej ard tumnee doromjilj baidag mongol toriin esreg ajillaj baigaa huuli busaar horongjson yl nertei ard tumnee doromjilj baigaa nobshnuudiig ur undeseerne ustgay oor ymarch arga alga ymarch eronhiilogch eronhii said garaad nemer alga shuud horboogoos ybuuliy

Зочин [202.126.88.45] 2021-12-02 12:20:09

Яанаа, Хятадад бол 15 жил шоронд хорих ялаар шийтгүүлэхээр хэдэн зуун саяын авилга авсан Хаянхярвааг хялбаршуулсан аргаар хэдэн төгрөгөөр торгоод, хэдэн сар зорчих эрхийг нь хасаад шийтгэх гэнээ, одоо албан тушаалтнууд авилгыг их хэмжээгээр аваад бай, илэрвэл хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлээд хорих ялгүйгээр, торгуулаад ялгүй гараад бай, авилгаа аваад бай, эрх мэдэлтнүүдээ, аваад бай, хялбаршуулсан арга гэдэг нь МАН-ын том авилгачдад зориулж гаргасан хууль ш дээ

зочин [43.228.130.188] 2021-12-02 10:48:30

пээ бараг 1,5 тэрбум төгрөг төрийн санд орох нээ

Зочин [192.82.72.157] 2021-12-02 10:39:44

Хар Отгоо гэгч матсан уу?Үхчийсэн новш Хаянхярваа их баяжих байж дээ.Бид ер нь яаж амьдраад байгаа юм дээ.Хулгайч авилгачид баярлаад өнгөрөх шивдээ...

Зочин [202.126.89.63] 2021-12-02 10:27:42

Buud shuud yin torguul ve malaas dor novshnuud himaa

Зочин [64.119.22.214] 2021-12-02 10:12:53

Эрх баригчил болон эрх мэдэлтэнгүүд Хууль гаргаж хуу хамнана,хууль батлаж ял звшина

зочин [103.9.90.100] 2021-12-02 10:06:05

хэлэх үг алга, Овоо юм байх гэж бодож явтал Овоолсон бааснаас доор амьтан байжээ. Бид яаж ч амьдраад байгаа юм,...

Зочин [66.181.161.69] 2021-12-02 10:04:46

Сайхан ч юм уу ...


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.