УОК: Гадаадын иргэдийг хүлээж авахгүй улс орны жагсаалтад өөрчлөлт орлоо

Aдмин / Хууль

Улсын Онцгой Комиссын шийдвэр

SARS-CoV-2 вирусын Омикрон анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой УОКомиссын 29 хуралдааны дагуу дараахь улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглож байна. Үүнд ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави,Мозамбик, Зимбабве ба Нигер улс орно. Дээр жагсаасан улсуудаас ирж байгаа мөн сүүлийн 14 хоногт зорчсон ба дайран өнгөрсөн иргэдэд мөн хамаарна. Энэхүү хорио 2021 оны 11 сарын 27 өдрийн шөнийн 12 цагаас эхлэж үйлчилнэ.

Энэхүү хоригт Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч иргэдэд хамаарахгүй ба дээрх улсаас ирж байгаа Монгол улсын иргэд болон тус улсад байнга эрх бүхий гадаадын иргэд дараахь шаардлагыг биелүүлнэ.

  • бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх
  • 10 хоног УОКомиссоос бэлдсэн байранд тусгаарлагдах
  • тусгаарлах байранд байх хугацаандаа 2 удаа бх-ПГУ тест өгөх

(Тодруулга: 4 наснаас доошхи хүүхэд тест өгөхгүй гэхдээ тусгаарлагдана)

Бусад улсуудаас ирж буй Монгол Улсын иргэн ба бусад улсын иргэдэд тавигдах шаардлага хэвийн үргэлжилж байна, үүнд :

  • бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх, вакцины бүрэн тунгийн гэрчилгээтэй байх
  • вакцингүй иргэд улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ба бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх
  • ирмэгцээ онгоцны буудал дээр тест өгөх

(Тодруулга: 4 наснаас доошхи хүүхэд тест өгөхгүй)

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү...


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-12-06 11:46:09

УОК гэж байгаад байх хэрэг байгаа юм уу? дельтаг хүчээр оруулж ирсэн. ашгүй дельта нь өөрийгөө устгачихлаа. амралт суьиллаар тарааж байгаад хүмүүсийг гаргаад туусан............... гээд барагдахгүй их баримт байна. хариуцлага нэхэж хохирсон хүмүүст нөхөн төлбөр гаргуулж өг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.