Эрээнээс-Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн дундаж ханш 5 сая төгрөг байна

Aдмин / Хууль

Эрээн-Замын-Үүд боомт нээгдэж, 10 хоногийн хугацаанд 418 тээврийн хэрэгсэл, 549 чингэлгээр 9157 тонн ачааг нэвтрүүлсэн байна. Өчигдөр гэхэд улсын хилээр 994 мянган тонн ачааг 57 чингэлгээр нэвтрүүлжээ.

Эрээний гаалийн хяналтын талбайгаас тэг цэг хүртэлх тарифийг БНХАУ-ын тал 440 юаниар / монгол мөнгөөр 1.8 сая төгрөг/ тогтоосон. Тэг цэг дээр худалдан авагч тал нэг ачаатай чингэлгийг шилжүүлэн ачих төлбөрт 65000 төгрөг төлж байгаа. Эрээнээс-Замын-Үүд хүртэлх зайд 2 сая орчим төгрөг төлж байна.

Замын-Үүдээс-Улаанбаатарын чиглэлд тээврийн жолооч нар худалдан авагчтай үнэ хөлсөө тохироод явж байгаа. Өчигдрийн мэдээллээр 2.5-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байна. Ингэхээр Эрээнээс-Улаанбаатар хүртэлх авто тээврийн дундаж ханш 5 сая төгрөг байгааг албаныхан мэдээлж байна.

Ачаа барааг Хятадын талын гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар татаж авч байгаа аж. Одоогоор гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд хүлээгдэж байна.

Харин төмөр замаар өнөөдрийн байдлаар 47 чингэлгийг татан аваад байна. Эрээн өртөөнөөс төмөр замын өргөн царигаар ачаа татан авах чиглэлээр Хөх хотын төмөр замтай ярилцаж, боломжийг судалж байна. Мөн нарийн царигаар БНХАУ болон бусад орон руу экспортын бүтээгдэхүүн гаргахаар Хөх хот, Бээжингийн төмөр замтай ярилцаж байна. Одоогоор шийдвэр гараагүйг УБТЗ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [64.119.24.223] 2022-01-22 01:47:18

Arai l bn aaa . Hedhen baraa 3say garj bn . Ireed achaa taraah daa zadalsan mungu gd 30.0 abch bn . Heterch bnaaa.

Зочин [66.181.161.52] 2022-01-21 16:40:10

Хотруу хэдээр нь түлш хийж явах юм бол доо түлш бараг 3000 субботник хийхээр юм байна даа

Иргэн [202.9.46.50] 2022-01-21 14:59:10

Ямар мэдээлэл өгөөд байгаа нь ойлгогдохгүй байна шүү дээ. Эрээн дээр иргэдийн 1 м куб ачааг 2000-2500 юаниар үнэлэн зуучлагч хятад иргэд аваад чингэлэгт ачиж байгаа гэж Замын Үүдийн гаалийн бүрдүүлэлт хийж буй иргэд ярьж байна. Өөрөөр хэлбэл 1 ачааны машинд ачиж байсан ачааг 3-4 чингэлэгт ачиж байгаа гэсэн. 2021 оны 10-р сарын үeд нэг машин ачааг 30 гаруй мянган юаниар ачиж байсан бол одоо тийм хэмжээний ачааг 100 гаруй мянган юаниар ачиж байна гэсэн. Тэр ачааны үнийн зөрүү нөгөө л амь амьдралаа аргацааж яваа аж ахуйн нэгж, ард иргэдийн санхүү төлбөрийн чадварт "ноцтой аюул, сүйрэл, дампуурал, үгүйрэл" авчирч байна шүү дээ. Манай засгийн газар, БНХАУ дахь элчин сайдын яам, Эрээн дэх консулын газар ямар ч арга хэмжээ авахгүй байнх шүү дээ. Төчнөөн чингэлэг, төчнөөн тонн ачаа яриад год асуудлаа шийдвэрлэхгүй, арга хэмжээ авахгүй ард иргэдийг хууран мэхэлж байнм шүү дээ.

Davka [66.181.161.11] 2022-01-21 10:49:31

Za bolio 7 m3 achaag maina 7say togrogoor irj bna sh dee hudal medee tavij darag nariig doloohoo bolik doo

Irgen [202.126.89.116] 2022-01-21 08:16:40

Boditoi medeelel tawimaar yumaa 1mkvb achaa 2500¥ neg chingeleg achaa 70-75 say bolj bnashde

irgen [202.9.41.17] 2022-01-21 07:16:43

Mashinaar ih zardal gargaj bhaar TZ aar zuuh heregtei.MAN yagaad avilgiin hereg hiisen Puntsagiig yagaad TZ d dargaar tavisan.Gadni meregjiliin bus taviuluud TZ iig bhgui bolgoloo shuu.TZaar erteg hymd.hurdan tatah heregtei


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.