Нэгдүгээр хороолол орчимд агаар хамгийн их бохирдолтой байна

Aдмин / Нүүр

Нэгдүгээр хороолол (267), Толгойт (110), Монгол газар (112), Баянхошуу (122) орчимд агаар бохирдолтой, бусад цэгүүдэд хэвийн байна.

Нэгдүгээр хороололд хүхрийн давхар исэл 267 буюу маш өндөр хэмжээтэй байна. Мөн Таван буудалд агаарын чанарын үзүүлэлт 16 байхад Богд хааны ордон музей орчимд 19 байна гэж agаar.mn мэдээлэв.

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлж, дээрх үзүүлэлтийг гаргадаг.

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр нийслэлийн агаарын чанар Хайлааст орчим “Их бохирдолтой”, I хороолол, Баруун дөрвөн зам орчим “Бохирдолтой”, бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд хүрчээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.251] 2022-01-23 14:22:49

Бүх газар бохир байна.

Зочин [122.201.24.56] 2022-01-23 12:27:57

Дахиад өвөл болно шдээ

ЭМЭЭ [202.126.88.162] 2022-01-23 07:36:17

ОДОО УРЬ ОРЛОО ДОО 10 ХҮРЭХГҮЙ ГРАДУСТ АЙЛУУДЫН ГАЛЛАГАА БАГАСНА ГЭДГИЙГ БҮГД Л МЭДДЭГ БАЙМААР ЮМ . ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ БОЛСОН ДЭЭДСҮҮД МИНЬ ДЭЭ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.