Өнөөдрөөс орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Aдмин / Эдийн засаг

"Улаанбаатараас орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан.

Орон сууцны хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэд өнөөдрөөс эхлэн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банканд хандаж хүсэлтээ өгөх боломжтой" хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэв.

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөлд зааснаар орон нутагт ипотекийн зээл 6%-ийн хүүтэй байх бөгөөд эхний гурван жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлэх юм байна.

зураг

Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжсэн иргэд ипотекийн 3 хувийн зээл авч болно. Өмнө нь ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийн өрийн үлдэгдэлгүй байх шаардлагатайг тэрбээр онцолж байв.

Ипотекийн 8%-ийн зээлд хамрагдчихаад хөдөө очоод 3%-ийн хүүтэй зээл давхар авч болохгүй аж.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.41] 2023-03-24 10:44:34

8 хувиа 6 болгоочээ шударга бус байна.

Зочин [203.23.49.170] 2023-03-23 16:14:41

Сонгуулийн шоу аймаар шаажийн шүү. Уг нь 8%-тай иргэдийнхээ хүүг бууруулж ядаж 6% болгоно гэсэн бол бүр илүү л үнэлгээ авна даа

Зочин [202.9.46.82] 2023-03-23 16:04:34

Уул нь зөв л дөө. Тэгээд хөдөө орон нутагт ажлын байр бас барь.

зочин [202.126.89.11] 2023-03-23 15:17:54

ардын нам юу л зохиож шаагаад байна даа сонгууль дөхөө юуу даа пизданууд чинь

Зочин [66.181.161.96] 2023-03-23 16:08:45

Uhelee yu ulun shees min


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.