ГЕГ: Малын яс, өөх тос, уургийг БНХАУ-д экспортолж байна

Aдмин / Нүүр

ГЕГ: Монгол Улсаас 60 үйлдвэр, аж ахуй нэгж угаасан ноос, ноолуур, 4 аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолж байна. БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд 2024 оны 06 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд Монгол Улсын угаасан ноос, ноолуурын 3 үйлдвэр, малын яс, өөх тос, уураг үйлдвэрлэж буй 4 аж ахуй нэгж, шинээр эрх хүссэн малын яс, үйлдвэрийн бус техникийн тос, уураг үйлдвэрлэж буй 6 аж ахуйн нэгжид тус тус эрсдэлийн хянан магадалгаа хийлээ

Эрсдэлийн үнэлгээгээр хоёр улсын хооронд байгуулсан Протоколын хэрэгжилт, мал эмнэлгийн хяналт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн түүхий эдийн ул мөрийг мөшгөх тогтолцоо, үйлдвэрийн үйл ажиллагааны менежмент, түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээ, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Монгол Улсаас БНХАУ-д 60 үйлдвэр, аж ахуй нэгж угаасан ноос, ноолуур, 4 аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг экспортолж байна.

Хятад Улс нь гадаад улсаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлохдоо экспортлогч улсын үйлдвэрийн бичиг, баримтыг хяналтын хуудсаар хянан, цахимаар эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт бодит байдалд эрсдэлийн хянан магадалгаа хийсний үндсэн дээр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын цахим сайтад бүртгэж бараа бүтээгдэхүүнийг хүлээн авдаг журамтай. Ингэснээр БНХАУ-д уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу малын гаралтай түүхий эдээс гарган авсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээ нэмэгдэх юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.152] 2024-06-22 22:50:29

Байгаа жоохон юмаа дандаа хятадруу гаргах юм , өөрсдөө саван , гахай , тахианы тэжээлийн үйлдвэр хийгээч дээ.

batuaj [66.181.188.195] 2024-06-22 00:59:22

Хятад аваад эхэлбэл дуусгаж байж ханадаг. Хачиндаа. Ясыг нь өөрснөө ашигламаар байна? Яах вэ?

Юү хийж чадахаа бодитоор тооцоол. [103.57.94.91] 2024-06-23 10:58:25

Чадахгүэй! Монголчууд ясыг боловсруулж барахгүй. Боловсруулах нь эхний шат. Гэтэл ясныхаа бүтээгдэхүүнийг муутгахгүй хадгалах, рекламдах, гэрээлэх, борлуулах, тээвэрлэх чинь монголчуудын барах зүйл биш.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.