Санал өгөх байр бүрд ТОМРУУЛДАГ ШИЛ, БРАЙЛЬ хавтас бий

Aдмин / Улстөр

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр маргааш болно. Тиймээс санал өгөх байранд очихоос өмнө сонгогчийн мэдвэл зохих дараах мэдээллүүдийг хүргэж байна.

  • Сонгогч танд 2 ширхэг саналын хуудас өгнө. Нэг нь нам, эвслийн нэртэй, нөгөө хуудас нь нэр дэвшигчийн нэртэй байна
  • Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн нэг нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ
  • Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ
  • Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно
  • Хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллана
  • Хяналтын тооллогыг Камерын дор зохион байгуулна
  • Санал хураалтын дараа бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ
  • Санал хураалтын дараа бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ

Мөн сул хараатай хүмүүст зориулж санал өгөх байр бүрд томруулдаг шил байршуулж байгаа юм. Тодруулбал санал тэмдэглэх бүхээг бүрд томруулдаг шил байгаа гэсэн үг. Түүнчлэн санал өгөх байр бүрд брайль хавтас байгаа аж.

Харин сонгогч таныг саналын нууцлалаа хадгалахын тулд хавтас ашиглахыг Сонгуулийн ерөнхий хорооноос санууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.