Өнөөдөр 10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн санал хураалтын ирц 12.3%-д хүрчээ
![](/files/htp6qenddjcojecdfrd5/3/songuuli.jpg)
Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 10:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 12.3%-д хүрчээ.
Улаанбаатарт:
- Багануур, Багахангай дүүрэгт 13.9%
- Баянгол дүүрэгт 12.3%
- Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт 12%
- Налайх дүүрэгт 11.9%
- Сонгинохайрхан дүүрэгт 11.8%
- Баянзүрх дүүрэгт 11.8%
- Чингэлтэй дүүрэгт 11.5%-тай байна.
Харин орон нутгийн хувьд Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар аймгийн иргэд сонгуулиа идэвхтэй өгч, ирц хамгийн өндөр буюу 14.9-15.7%-тай байна.
Монгол Улсын 2,238,360 иргэн энэ удаагийн сонгуульд саналаа өгөх бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Санал хураалтын ирцийг цаг тутамд шууд дамжуулан хүргэж байна.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.182.101] 2024-06-29 10:27:38
9 цагаам хойш автомаатаар санал хулгайлагчид орсон л байна даа маш Хурдан гялалзсан Шалгаарай !!!!!!!
ЗОЧИН [66.181.161.144] 2024-06-28 14:53:16
ЗАЛУУС МАШ ИДЭВХТЭЙ САНАЛАА ӨГЧ БАЙНА. ШИНЭ ХҮМҮҮС ШИНЭ СОНГОЛТ ХИЙЖ БАЙНА.
Иргэн [139.5.216.139] 2024-06-28 12:51:17
Ашгүй дээ, иргэд минь саналаа өгцгөөгөөрэй’