Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4100 орчим чингэлэг байна
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
Аравдугаар сарын 1-нээс 28-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг гарчээ. Харин Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 8200TEU буюу 4100 орчимд чингэлгүүдийн үлдэгдэл хэлбэлзэж байна.
Тяньжин боомт дээр автаар гарахаар хүлээгдэж буй 400 чингэлэг, Эрээн-ээс Замын-Үүд дээрхи автын чингэлэг 500 орчим байна.
2024 оны МУ болон БНХАУ ачаа тээврийн D бичиг дууссан тул олгох боломжгүй гэж АТҮТ мэдэгдсэн бөгөөд холбогдох Яам, газрууд шийдвэрлэхээр ажиллаж байгаа мэдээлэлтэй байна. Мөн хилийн цагийн хязгаарлалтыг буцаагаад 24 цагийн дэглэмд шилжүүлэх талаарх хүсэлтүүдийг бид тасралтгүй тавьсаар байна. Эдгээр асуудлаар Засгийн газрын түвшинд анхаарч ажиллана гэж найдаж байна. Хэрэв хил дээр дахин 24 цагийн үйл ажиллагаа эхэлбэл тээвэрлэлт, нийлүүлэлтийн баланс үүсэж үнийн өсөлтийг тогтворжуулах боломжтой юм. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-150 хонож гарч байгаа бол боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 8-10 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 4-8 хоногт тээвэрлэгдэж байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайнуудад нийт 1520 чингэлэг байгаагаас Ачаатай: 978, Хоосон: 542 чингэлэг байна.
Сэтгэгдэл
иргэн [66.181.160.105] 2024-11-01 07:43:52
Нүүрс тээх ачаагаа хүлээж ядаж байгаа 20 м машинаасаа 5 м машин нэг удаа явуулаад л аваад ирж болдоггүй юм уу. Удах тусмаа зээлээр бараа авсан хүмүүс ААН ийн үнэ нь нэмэгдэж юмны үнэ өснө биз дээ.
Зочин [66.181.160.92] 2024-10-31 21:43:21
ичиж үхэээсэй
Зочин [202.126.89.192] 2024-10-31 19:32:10
derlgersaihan ochogdor 300 baigaa gej medegdeed baisan hud uu
Иргэн [202.179.2.122] 2024-10-31 07:49:52
4200 машин ирж байгаан байна даа, түгжрэлд ч хөөрхөн нэмэр болх байх, дугаар олдохгүй , дугаарын үнэ өсөхнээ ккк