Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Тав хоногийн өмнө болсон дараалсан хоёр хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад Засгийн газраас үзүүлэх тусламж дэмжлэг хангалтгүй байгаад Венесуэл даяар иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Нурангин доороос хүмүүсийг эсэн мэнд аврах найдлага улам бүр багасаж байгаа бөгөөд даваа гаргийн байдлаар амиа алдсан хүний тоо 1700-гаас давжээ. Газар хөдлөлтийн улмаас АНУ-аас албадан гаргасан хүүхдүүдийг оруулаад 140 орчим хүн хүн амиа алдсан байж болзошгүй байна. Эдгээр хүмүүс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт дараалж болсон 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан нэгэн зочид буудалд байрлаж байжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад Венесуэлд туслахаар нэгдэж байгаа бөгөөд тусламжийн ихэнх хэсгийг газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Ла-Гуайра мужид илгээж байна.

Газрын тосоор баялаг, Өмнөд Америкийн тус улсад 30 орноос тусламж дэмжлэг ирсэн бөгөөд 1000 тонн хүмүүнлэгийн тусламж, 3600 гаруй аврагч, дэмжлэг үзүүлэх ажилтан, 118 эрэлч нохой илгээжээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн дүү бөгөөд Үндэсний Ассамблейн дарга Хорхе Родригес даваа гарагт мэдээлэл өгөхдөө, амиа алдсан нь батлагдсан хүний тоо 1719-д хүрч, 5034 хүн бэртэж гэмтсэн бол 15 866 хүн орон гэргүй болсон гэжээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.