COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны 18 дугаар хуралдаан боллоо

Aдмин / Эдийн засаг

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны 18 дугаар хуралдаанаар өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлт болон бэлтгэл ажлыг Онцгой горимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалттай холбоотой нийт найман асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал, Ногоон бүсийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, Цэнхэр бүсийн павильоны түрээсийн нөхцөл, ашиглалт, үйлчилгээний менежмент, өндөр, дээд түвшний оролцогчдыг дагалдан ажиллах албан хаагчдын бүртгэл, сонгон шалгаруулалт, зочид, төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалт, соёлын хөтөлбөр, зэрэгцээ арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав. Үндэсний хорооны 18 дугаар хуралдааныг Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир удирдан явуулж байгаа бөгөөд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон холбогдох байгууллага, дэд хороодын ажлын уялдаа холбоог хангах, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг өглөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.