УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Зардлын өсөлт, төсвийн тэлэлт эдийн засагт сөргөөр нөлөөлөх гээд байна. Инфляц хоёр оронтой тоонд хүрэх бодит эрсдэл байна. Төгрөгийн ханшийг сулруулах эрсдэл байна. Гадаад вальютын нөөц багассан гэж байгаа. 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай байна. Тэгж байж ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлмээр байгаа юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж байна. 2025 оны төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр зээл таван их наядаар нэмэгдэж, 40.5 их наяд, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөгт хүрч байна. Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчихоод байна. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акцыг эхлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ асуудлыг жижиг эрх ашгийн эрэмбийн хүрээнд сенсацад төөрөгдөж ойлгож болохгүй шүү. Эдийн засагт эрсдлээ бодох цаг болсон" гэлээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.187] 2024-11-05 09:26:22
ТА НАРЫГ ДЭМЖСЭН АРД ТҮМЭН БАЙГАА БИД ТЭМЦЭЛД БЭЛЭН УРИАЛААД ӨӨРЧЛАЛТ ХИЙЕ ХУЛГАРУУДААС САЛЬЯ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА
Зочин [66.181.161.3] 2024-11-04 15:30:17
Болвол тэгмээр байна Үүний төлөө жагссан ч яахав. Бэлэн байна. Зардлыг 28 их наядаас дээш гаргаж болохгүй. Нүүрсний экспортын биет хэмжээг 65 сая тонноор тогтооё. Нүүрсний тонн тутмын үнийн доод хязгаарыг 95 долларт авъя. Ам долларын ханшийг 4500₮. Зэсийн үнийн доод хягаарыг 6500$, Инфляц 18%, Днб-г 20 тэрбум доллар байхаар төсөөлье.