Үндэсний олимпын хороодын холбоо ны 27 дахь удаагийн ерөнхий ассамблей эхэллээ

Aдмин / Спорт

206 орны Үндэсний олимпын хороод /ҮОХ/ болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Олон улсын спортын холбоод, Олимпын наадмыг Зохион байгуулах хороод зэрэг байгууллагуудын 850 гаруй төлөөлөл Португал улсын Каскайс хотноо ҮОХХ-дын 27 дахь удаагийн ерөнхий ассамблейд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

ҮОХХ-ны Ерөнхий ассамблейн нээлтийн ажиллагаанд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Португал улсын парламентын ерөнхийлөгч Хосе Педро Агуиар-Бранко, Каскайс хотын захирагч Карлос Карриера, Португалын ҮОХ-ны Ерөнхийлөгч Артур Лопез, ҮОХХ-ны Ерөнхийлөгч Робин Митчелл нарын хүндэт зочид нээлтийн ажиллагаанд оролцож, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын эхний өдөр ҮОХХ-ны үйл ажиллагааны тайлан, 2023 оны санхүүгийн аудитын тайлан, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэж улмаар “Парис 2024” олимпын наадам, “Лос Анжелес 2024” олимпын наадмыг Зохион байгуулах хорооны тайлан, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн товч мэдээллийг тус тус танилцуулав.

May be an image of 3 people, newsroom and text that says 'SEYO AMDECOS Vin al SLOVAKIA SLOVAKIA MONGOI MONGO1'

Мөн Ерөнхий ассамблейн үеэр тухайн жилд спортын салбарт онцгой амжилт үзүүлсэн тамирчин, баг, ҮОХ, спортын зүтгэлтнүүдэд ҮОХХ-ны тэргүүн дээд шагнал олгох ёслол зохиогддог бөгөөд энэ удаад “Парис 2024” олимпын наадамд оролцогчдод тус шагналыг гардууллаа. 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү хуралд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа нар оролцож байна.

ОУОХ-ны Эв санааны нэгдлээс 2025-2028 онуудад хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн танилцуулга, ҮОХХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааны тайлан, Стратеги төлөвлөгөө, тогтвортой байдлын төлөвлөгөө болон Милан-Кортина 2026 өлийн олимпын наадам, Дакар 2026 залуучуудын IV олимпын наадмын бэлтгэл ажил зэрэг сэдвүүдээр хурал үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.