Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчид

Aдмин / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлэхээр заасны дагуу Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, сонгон шалгаруулах зарыг нийтэд хүргүүлжээ.

Мөн сонгон шалгаруулах зарыг 2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас 18-ны өдрийн 17.30 минут хүртэл УИХ-ын Төсвийн байнгын хороо хүлээн авчээ. Нэр дэвшигч тус бүрээр санал хураахад олонхын санал авсан хүн гараагүй тул уг асуудлыг дахин хэлэлцэхээр тогтов.

Ц.Бархас. 1989 онд төрсөн 35 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” ҮЦК-д гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажилладаг.

Л.Батзориг. 1988 онд төрсөн 36 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн бакалавр, Шихихутуг Их Сургуулийн эрх зүйн бакалавр, санхүүгийн менежмент, эрх зүйч мэргэжилтэй. 2009-2019 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2022 онд “Мод хөтөлбөр” ХХК-д гүйцэтгэх захирал, 2011 оноос “Ар анд түнш” ХХК-д захирлаар ажилладаг.

З.Батмөнх. 1982 онд төрсөн 42 настай. ШУТИС-ийн Компютер, технолог, мэдээллийн сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Япон Улсын Сайтамагийн Их Сургуулийн эдийн засгийн магистр, үйлдвэрлэлийн удирдлага мэргэжилтэй. 2005 оноос Сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж буй.

Ж.Эрдэмзаяа. 1984 онд төрсөн 40 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн магистр, санхүүгийн менежмент мэргэжилтэй. 2006-2011, 2020 онд СЭЗДС-д багш, 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн судалгааны төвд гүйцэтгэх захирал, 2014-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд статистик судлаач,

2016-2020 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах референт, 2024 оноос “Ди би эм ассет менежмент” үнэт цаасны компанид дотоод зөвлөх буюу төсөл хэрэгжүүлэгч нэгжийн санхүүгийн эрсдэлийн мэргэжилтнээр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилладаг.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

DR. ADITY [102.89.83.255] 2024-12-26 16:15:31

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL ADDRESS: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.