“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал,

Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.

“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:

Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал


Сэтгэгдэл

huz [103.168.34.92] 2025-05-02 16:46:18

bogino ergelttee hiigeechee malnuudaa niseh shine nyalhas hureed buzdag baimaar yumaa hotiin tugjreld nemertee bizdee

Зочин [203.98.77.101] 2025-05-02 15:16:06

ОНГОЦНЫ НИСЛЭГИЙН ХУВААРИА ХАРЖ АВТОБУСНЫХАА ЦАГИЙН ХУВААРИЙГ ГАРГАЖ ТАВЬ Л ДАА...

Батаа [66.181.160.75] 2025-05-02 10:53:12

цагийн хуваарь байна уу

mr [203.98.76.176] 2025-05-02 10:52:20

saihan medee bna. Taxi unetei baisan , yarahgui bol dajgui shuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000