Суррон унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Aдмин / Нүүр

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсчээ.

Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.

Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.

Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.

img

Тийм


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.57] 2025-04-29 16:18:03

манайд угаасаа бүтэхгүй ээ, зориулалтын явах зам байхгүй, зам хийе ч гэсэн зай талбай байхгүй, явган хүний замаар явж мэдээж болохгүй, машин замаар явна гэхээр тэр нь ямар байдаг билээ дээ !?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000