ХӨСҮТ: Уурхайн ажилчдын хоол хүнснээс нян илэрсэн

Aдмин / Эрүүл мэнд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн үеэр Өмнөговь аймгийн уурхайн ажилчид удаа дараа хордлогод орсон талаар тандалтын албаны дэд захирал Э.Одмаа мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 16-наас хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг Өмнөговь аймгаас ирүүлсэн. Бид дөрөвдүгээр сарын 10-нд тэнд мэргэжлийн багийг томилон ажиллуулсан. Нийт гурван том дэгдэлт уул уурхайн компаниудад гарсан. Эхний үед 548 хүн, дунд үед 970, сүүлд 802 хүн гээд олон хүн хордлогод өртсөн. Асуумж судалгаа авч, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүн нь 15-33 хувьд илэрсэн. Нийт 46 хувьд шинж тэмдэг илэрч, 74 хувийг шинжилгээнд хамруулж чадсан. Хоол хүнснээс нян илэрсэн байгаа. Өмнөговь аймгаас ХӨСҮТ-д 70, 119, 117 тохиолдол ирж хэвтэн эмчлүүлсэн бол ихэнх нь 20-30 насныхан байсан. Хүндэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Сүүлд Хэнтий аймгийн Норовлин суманд 128 хүнийг хамарсан хоолны хордлого 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн. Голомтод тандалт судалгаа хийж, 59 хүнд шинж тэмдэг илэрснээс найман хүнийг хүндэвтэр гэж үзэн сумын эмнэлэгт эмчилж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.212.162.131] 2025-04-25 17:58:37

эмээлтээс үхсэн малын мах авч хоол хийгээ биз


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000