Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ

Нийслэл хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг энэ сарын 28-нд нээв.
Уг тендерт долоон улсын 27 аж ахуйн нэгж материалаа ирүүлжээ. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлсэн байна. Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг тавдугаар сарын 5-нд зарлана. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх аж.
Улаанбаатар метроны шугамын урт нь 19.4 км байх бөгөөд 15 ширхэг өртөөнөөс бүрдэх юм. Цагт 17.206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40.4 хувиар нэмэгдэх боломжтой.
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлэх ажлын нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм.
Сэтгэгдэл
Зочин [86.85.55.114] 2025-04-29 19:54:45
Хятадаас илүүгээр барьж чадах улс байхгүй болсон доо. Хятад бол эрс түрүүлсэн. Оросын метро Сталины үед л үзэсгэлэнтэй гоо бүсгүй шиг метро байсан. Ажиллагаа технологи бол тэр үеэрээ
зочин [66.181.190.199] 2025-04-29 19:52:17
Япончууд хаачив? яагаад оролцсонгүй вэ? ЯПОНЧУУДААР БАРИУЛАХ ЮМСАН. Нарны зам, нарны гүүр, Japan town... шиг л барина шүү дээ.
Зочин [86.85.55.114] 2025-04-29 19:56:09
Япон улс маань бага багаар хөгшрөөд байхгүй болж байгаа шүү дээ. ХҮн ам нь өвгөн эмгэн болсон, залуучууд нь хүйс нь тодорхой биш робот шиг болоод гэр бүл зохиохоо больсон. Япон илт чимээгүй болсныг анзаараагүй юу. Найдаад хэрэггүйээ
дашцогт [202.55.188.122] 2025-04-29 19:05:16
оролцох компануудыг арай томоор бичиж харуулвал зүгээр байна. жижигхэн бичихээр харагдахгүй байна.