Оросын тал Ялалтын баяраар гал зогсоохоо мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд гал зогсоох шийдвэр гаргасан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

"ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путиний шийдвэрээр, хүмүүнлэгийн үүднээс, Ялалтын 80 жилийн ойн өдрүүдэд тавдугаар сарын 7-8-нд шилжих шөнийн 00:00 цагаас тавдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэл Оросын тал гал зогсоохоо зарлаж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Мэдэгдэлд дурдсанаар, Оросын тал энэ хугацаанд “байлдааны бүх ажиллагаагаа” зогсоох ажээ. Москва мөн гал зогсоох санаачилгад нэгдэхийг Украины талд уриалаад, хэрэв Украины тал Москвагийн зарласан гал зогсоох дэглэмийг зөрчвөл "тохирох хариу арга хэмжээг авах болно" гэдгийг мэдэгдсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский В.Путиний мэдэгдлийг "хууран мэхлэх ээлжит оролдлого" гэжээ. "Украины тал дайныг зогсоохын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаа боловч Оросын тал бүхнийг няцааж, АНУ-ыг төөрөгдүүлж, хууран мэхлэхийг оролдож байна" гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд түр зуур бус бүрмөсөн гал зогсоохыг хүсэж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгдсэн байна.

Оросын тал өмнө нь Улаан өндөгний баярын үеэр буюу дөрөвдүгээр сарын 19-21-ний хооронд гал зогсоохоо мэдэгдэж байсан бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхийг зөвшөөрч, сунгах санал тавьж байсан юм. Гэвч талууд гал зогсоох дэглэмийг зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгаж байв.

Д.Жаргал


Сэтгэгдэл

ЗОЧИН [122.201.31.100] 2025-04-29 11:29:33

ЭНЭ БОЛ УКРАЙНД ТОМ БОЛОМЖ. ПУУЖИНДААД ДРОНДООД БАЙ ЭСЭРГҮҮЦЭЛ АЛГА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000