”ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“ХААН Банк” ХК-ийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2025 оны 4-р сарын 24-ний өдөр ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт амжилттай болж өндөрлөлөө.
Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Үүнд:
• “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
• “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
• 2024 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
• “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-иас “Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан”-гийн дүгнэлтийн танилцуулга.
Мөн тус хуралд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болно. Үүнд:
1. “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааныболон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийндүгнэлтийг батлав.
2. ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийг батлав.
3. “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлторуулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг батлав.
“ХААН Банк” ХК
Сэтгэгдэл