Усны ослын дуудлага 28.3 хувиар өсчээ
Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар усны ослын 118 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин усны ослын улмаас 82 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос шалтгаалжээ.
Иймд иргэд та бүхэн:
Сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх;
Цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх;
Бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх;
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх
Цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.




















































.png)















Сэтгэгдэл