Д.Трамп: Дайн тун удахгүй дуусна

Aдмин / Гадаад мэдээ

Ормузын хоолойг бид бүрэн хянаж байгаа бөгөөд Ирантай хийж буй дайн “тун удахгүй дуусна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ.

Тэрбээр продюсер Гленн Бекийн хөтөлбөрт утсаар ярьж оролцох үеэрээ ийнхүү ярьсан байна.

Д.Трамп цааш нь ярихдаа “Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг АНУ хэрхэвч зөвшөөрөхгүй, бид Венесуэлд ялалт байгуулсан, одоо энд ч гэсэн томоохон ялалтыг байгуулах болно” гэлээ.

Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойг бүрэн хянаж байгаа бөгөөд тус хоолойд тавьсан бүх минаг өчигдөр бүрэн цэвэрлэж дууссаныг тэрбээр мэдэгдэв.

“Ормузын хоолой одоо нээлттэй болсон, өнгөрсөн шөнө бид 22 завийг устгасан. Тус хоолойгоор 10 сая баррель нефть тээвэрлээд байна” гэж Трамп хэллээ.

Ираны удирдагч Мужтаба Хаменеи нас барсан уу гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “түүнийг нас барсан гэж бодохгүй байна, харин маш хүндээр шархадсан болов уу” гэв.

Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл

Зочин [188.162.249.16] 2026-08-27 21:42:17

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.