“Хар сарнай” хамтлагийн туг Эверестэд мандлаа

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн дээвэр, 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд 20 жилийн дараа дахин гарчээ.
Тэрбээр Эверест ууланд энэ удаа Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ, С.Сүхбаатарын хүү, МУГЖ, “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч С.Амармандах андынхаа “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг мандуулаад ирсэн байна.
Монголын Рок поп, Хип хоп шилдэгийн шилдэг хамтлаг дуучид, хөтлөгч уран бүтээлчид оролцсон “Хар сарнай” 35 “GOLDEN HITS ALL STSARS” тоглолт 2025 оны тавдугаар сарын 24-нд Socialpay park буюу HIT PARK-д KING шоу тоглолтоо өргөн барих юм байна.
МУГТ Г.Өсөхбаяр Тэнгэр заяат анддаа зориулж зүрх сэтгэл, хөлс хүч, урам зоригоо бадраан “Хар сарнай” хамтлагийн тугийг Эверест ууланд мандуулсан талаараа өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.
ХАР_САРНАЙ GOLDEN HITS ALL STARS ХАМТДАА…
Билет худалдаанд гарлаа! Хэзээ: 2025.05.24
Хаана: Socialpay park /Хуучнаар Hit Park/.
Ticket available:
Shoppy: https://shoppy.mn/products/golden-hits-250524
Ticket: https://www.ticket.mn/event/2571/
#allstar #Хамтдаа #хуучны_дуу #Хамтдаа #хуучны_дуу #хар_сарнай #дуу #Дуучин #Дуучид #МОНГОЛ #дуучин_ариунаа #Ариунаа #goldenhits
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.67] 2025-04-24 19:34:30
Инээдтэй байна.
иргэн [103.9.89.103] 2025-04-24 18:23:55
эврэстийн ёроолд нь мандуулжээ.. болж болж яг таарч гэхдээ л гоё