ЧУУЛГАН: “Цаашид бие биеэ үзэн ядсан 3.5 сая хүн бий болох вий дээ"

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хэвлэл мэдээллийн салбар гэх үү, сошиал орчны асуудалд ямар бодлого барих ёстой юм бол. Алив зүйл сайн, муу талтай. Сайн тал нь иргэдэд хурдан мэдээлэл хүргэдэг, ил тод байдал, үг хэлэх эрх чөлөө гэх мэтчилэн бий.

Сөрөг тал нь юу вэ гэдгийг бодох ёстой юм болов уу. Сошиал идэвхтэй болсноос хойш 10 жилийн хугацаанд Монголын нийгэмд юу болж буйг дүгнэж байгаа болов уу. Эрүүл байсан хүн СЭМҮТ-д очиж, шоронд хоригдож, эрэгтэй байсан хүн эмэгтэй болоод хувирчихлаа.

Монголын сошиалын дараагийн 10 жилийг яаж харах вэ. Сошиал бол албан бусаар Монгол Улсын хэвлэл болсон. Зүгээр байгаа хүний нүүрэнд гар утсаа тулгаад хүссэн хариултаа авах гэдэг хүмүүсийг яаж зохицуулах вэ. Цаашид бие биеэ үзэн ядсан 3.5 сая хүн бий болох вий дээ" гэв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл орж ирж байгаа нь сайшаалтай. Өргөн барьснаас хойш салбарынхан олон байр суурь илэрхийлж байНа. Нэр төр хамгаалах зохицуулалтыг субъектийнх хувьд хөндөгдөж байгаа эрх ашгийнх нь хувьд ялгаж, салгаж чадсан уу” хэмээн асуусан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө сэтгүүлчдийн дунд дөрвөн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон улсын байгууллагатай хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн. Байгууллагын талаар бага оруулахыг хичээсэн.

Ямартай ч эрх зүйн зохицуулалтын үндсийг нь тавьчихъя. Гомдол гаргаж байгаа хүн хэвлэл мэдээллийн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад хандаж болно. Цаашлаад шүүхэд хандах эрх нь нээлттэй” гэлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хэвлэл мэдээллийн салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулахаас өөр замгүй. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллага бий. Гэхдээ жижигхэн салбар шүү дээ. Төр юу хийх гэж байгаа, юу хийж байгаагаа олон нийтэд түгээх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.121] 2025-04-24 20:54:38

Монгол эрчүүд нууц амрагтай болоо гээд яах юм бэ! Тэртээ тэргүй монгол эрчүүд маш жижиг бэлэг эрхтэнтэй тул хэнтэй секс хийнэ үү хэн ч юу ч мэдрэхгүй.

Зочин [202.126.88.67] 2025-04-24 19:49:07

Ардачлал, Эрх чөлөө, хүний эрх гэж 30 гаран жил ярилаа.Эцэст нь улсаараа тоглосон улс төрчид,үг сонсдоггүй хүүхдүүд,( хүүхдийн хүмүүжил гэдэг үг бүр үгийн сангаас хасагдлаа) .Хэвлэлийн эрх чөлөө бүүүүр дэндлээ. . Тусгаар улс оронд нууж хаах юм бас байх ёстой.Фейсбүүк, олон телевизүүдийг хаагаад өгөөч. Монгол хүн Монгол ухаанаараа сэтгэж Монголоороо төвийг сахиад амьдармаар байна.Урд хормойгоороо хойт хормойгоо нөхөөд ч гэсэн амьдарий. Хүн бүхэн баяжвал Монгол сөнөнө.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.