ШИНЭ МЭДЭЭ: АНГЛИ ОРОСТ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ

Aдмин / Гадаад мэдээ

The Times сонинд мэдээлснээр Их Британийн Засгийн газар Украинд цэрэг илгээх анхны санаачилгаа орхихоор шийджээ. Үүний шалтгаан нь Оростой дайн улам даамжрах өндөр эрсдэлтэй гэж үзсэнийх гэнээ. Хулчийж дээ.

Их Британийн олон мянган цэрэг илгээх төлөвлөгөөг хэт аюултай гэж дүгнэсэн бөгөөд цэргийн болон улс төрийн удирдлагууд одоо Украинд дараах байдлаар дэмжлэг үзүүлэх стратегийг илүүд үзэж байна:
• Цэргийн тусламжийг нэмэгдүүлэх
• Аюул багатай бүсүүдэд сургалтын ажиллагаа явуулах
• Агаар, тэнгисийн хамгаалалтад холбоотон орнууд (Их Британи, Франц, Турк гэх мэт)-ын дэмжлэгийг нэмэгдүүлэх

Энэхүү чиг өөрчлөлт нь Оростой шууд мөргөлдөөнд хүрэхээс болгоомжилж байгааг илтгэж байна. Ялангуяа өргөн хүрээтэй НАТО-гийн аюулгүй байдлын баталгаа байхгүй үед энэхүү эрсдэл улам нэмэгдэж байгаа аж.

Кейр Стармерын тэргүүлсэн Их Британийн Засгийн газар Украиныг дэмжих байр сууриа хадгалсаар байгаа ч газар дээрх цэргийн оролцоог зайлсхийхэд чиглэсэн бодлогыг тэргүүнд тавьж байна.

Ц.Буянцогтоо


Сэтгэгдэл

Шоронгийн амьдралын зарчмаар явах гээд бүтдэггүэй. [66.181.183.203] 2025-04-25 16:48:05

Англи аа гэж. Шоронгийн хөгширчихсөн хоригдол шиг залуу хулгайчуудыг хооронд нь муудалцуулж мөргөлдүүлэх гээд үзээд л байх юм аа. Даан ч Америк нь Трамп гэдэг хөгшин Ерөнхийлөгчийнхөө үгээр байгаад байх юм. Кх!

Хоосон сүр бадруулахын мастер юмдаа. [66.181.183.203] 2025-04-25 16:39:56

Англичууд Украйныг хошгируулах гэж, мөн АНУ-г энэ дайнд хөөргөн оруулах гэж “Их британи дайнд өөрөө биечлэн орно” гээд анхнаасаа худлаа яриад л байсан. Гэтэл Америк нь энэ дайнд орохгүй гэдэг дээр баттай зогсоод байхлээр Английн хулхи нь буучихлаа. Кх!

Зочин [103.212.162.147] 2025-04-25 15:36:32

Мэдөээж тэгнэ шүү дээ. Оростой тулалдана гэж зүрхлэхгүй ээ. Украйн ялначууд одоо яана аа хэхэ

Ip [202.55.188.42] 2025-04-25 16:07:44

Украин ялна гэсэн монгол, орос ялна гэсэн та 2 яадын. Өвчигнөсөн малууд.

Зочин [185.36.195.206] 2025-04-25 11:48:44

Украйн очиж үхэх тэнэг Англи цэрэг байхгүй.

Зочин [202.126.90.37] 2025-04-25 09:20:06

hulchiij dee ch geh shig. medee niitelj baigaa humuus gudamjindaa yaridag yariagaa tendee orhiod irmeer bn

Зочин [66.181.177.111] 2025-04-25 14:22:45

Хулчийжээ хулчийж .Нэмж мөргөөн гарах , дайнд татагдан орох , арал улсаа далай доогуур оруулахыг хэн бодох билээ. Их далдагнаад байсан даа Ккккккк


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000