ШИНЭ МЭДЭЭ: АНГЛИ ОРОСТ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ

Aдмин / Гадаад мэдээ

The Times сонинд мэдээлснээр Их Британийн Засгийн газар Украинд цэрэг илгээх анхны санаачилгаа орхихоор шийджээ. Үүний шалтгаан нь Оростой дайн улам даамжрах өндөр эрсдэлтэй гэж үзсэнийх гэнээ. Хулчийж дээ.

Их Британийн олон мянган цэрэг илгээх төлөвлөгөөг хэт аюултай гэж дүгнэсэн бөгөөд цэргийн болон улс төрийн удирдлагууд одоо Украинд дараах байдлаар дэмжлэг үзүүлэх стратегийг илүүд үзэж байна:
• Цэргийн тусламжийг нэмэгдүүлэх
• Аюул багатай бүсүүдэд сургалтын ажиллагаа явуулах
• Агаар, тэнгисийн хамгаалалтад холбоотон орнууд (Их Британи, Франц, Турк гэх мэт)-ын дэмжлэгийг нэмэгдүүлэх

Энэхүү чиг өөрчлөлт нь Оростой шууд мөргөлдөөнд хүрэхээс болгоомжилж байгааг илтгэж байна. Ялангуяа өргөн хүрээтэй НАТО-гийн аюулгүй байдлын баталгаа байхгүй үед энэхүү эрсдэл улам нэмэгдэж байгаа аж.

Кейр Стармерын тэргүүлсэн Их Британийн Засгийн газар Украиныг дэмжих байр сууриа хадгалсаар байгаа ч газар дээрх цэргийн оролцоог зайлсхийхэд чиглэсэн бодлогыг тэргүүнд тавьж байна.

Ц.Буянцогтоо


Сэтгэгдэл

Зочин [185.36.195.206] 2025-04-25 11:48:44

Украйн очиж үхэх тэнэг Англи цэрэг байхгүй.

Зочин [202.126.90.37] 2025-04-25 09:20:06

hulchiij dee ch geh shig. medee niitelj baigaa humuus gudamjindaa yaridag yariagaa tendee orhiod irmeer bn


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.