АНУ, Украин чухал ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурлаа
АНУ, Украин “эдийн засгийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурж, Украинд хөрөнгө оруулалтын сан байгуулсан байна. Үүний хариуд Вашингтон тус улсын газрын ховор элементүүдийг ашиглах боломжтой болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээс хойш АНУ, Украины талууд байгалийн баялгийн тухай гэрээ байгуулахыг эрмэлзсээр ирсэн.
Энэхүү хэлэлцээрийг олон долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний дүнд байгуулсан бөгөөд зарим үед ширүүн маргаан дэгдэж, Вашингтоноос Украинд үзүүлэх тусламжийг түр зогсоож байв.
АНУ-ын Сангийн яам лхагва гарагт "Хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан" гэж мэдэгджээ. Сангийн сайд Скотт Бессентийн мэдэгдэлд “Ерөнхийлөгчийн хэлснээр, АНУ харгис хэрцгий, утга учиргүй дайныг зогсооход туслах үүрэг хүлээсэн” гэж дурдсан байна.
С.Бессент “Энэхүү гэрээ нь Трампын засаг захиргаа Украинд урт хугацаанд эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын төлөө тууштай байгааг Оросын талд тодорхой харуулж байна” гэж мэдэгджээ.
Мөн "Оросын дайны машиныг санхүүжүүлсэн, эсвэл нийлүүлэлт хийсэн ямар ч улс, хувь хүн Украины сэргээн босголтоос ашиг хүртэхийг зөвшөөрөхгүй" гэж тодорхой хэлсэн байна.
Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко Украины Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурахаар Вашингтонд очжээ. Тэрбээр лхагва гарагт Х хуудастаа "Хэлэлцээрийн нөхцлүүдийн дотор "Украинд бүрэн эзэмших, хянах эрхийг хэвээр үлдээх” заалт бий гэж нийтэлсэн байна.
Мөн “Манай нутаг дэвсгэр болон усан доорх бүх баялаг Украинд харьяалагддаг. Хаанаас юу олборлохыг Украин улс тодорхойлно. Газрын баялаг Украины эзэмшилд хэвээр байна гэж гэрээнд тодорхой заасан” хэмээн бичжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрдугаар сард Вашингтонд айлчлах үеэр энэхүү гэрээг байгуулна гэж таамаглаж байсан боловч Зууван танхимд болсон уулзалтын үеэр маргаан үүсэж, айлчлалын хугацааг богиносгосон тул гэрээнд гарын үсэг зурж чадаагүй билээ.
Хэлэлцээрийн гол асуудал бол аюулгүй байдлын баталгаа болон АНУ үүнийг хэлэлцээрийн нэг хэсэг болгож өгөх эсэх асуудал байв. Трамп эхэндээ татгалзаж, Украиныг эхлээд гэрээнд гарын үсэг зурж, дараа нь баталгааны талаар ярихыг хүсч байна гэж мэдэгдсэн.
Тухайн үед Зеленский гэрээний төслийг "эх орноо худалд” гэсэн тулган шаардалт гэж тодорхойлсон. Украины эрх баригчид "АНУ-ын хөрөнгө оруулалттай болон Америкийн компаниуд Украинд байгаа нь АНУ-ыг Украины аюулгүй байдалд илүү анхаарал хандуулна гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Трамп Цагаан ордонд эхэлсэн ч бүтэлгүйсэн айлчлалын дараахан АНУ-ын Украинд үзүүлэх тусламжийг түр зогсоох тушаал өгсөн. Хэдийгээр Тусламжийг сэргээсэн ч Украин улсад үзүүлэх тусламжаа эрчимжүүлэхээ амласан Украины Европын холбоотнуудын хувьд энэ явдал томоохон "сэрэмжлүүлэг" болжээ.
Эх сурвалж: CNN, DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
хүмүүс [103.57.93.37] 2025-05-01 14:37:56
АНУ-ын хөрөнгө оруулалтыг Украйнд хамгаалахын тулд хэрэв Украйн дахь АНУ-ын өмч хөрөнгөд орос хохирол учруулахаар дайны үйл ажиллгагааг орос явуулбал АНУ өмч хөрөнгөө болон хүнээ хамгаалах сөрөг арга хэмжээ авч оросд шахалт үзүүлэх, эсрэг үйлдэл хийх нөхцөл бүрджээ. Зелинский сэргэлэн байна, АНУ-Оросын хооронд хамтын ажиллгаа гэхээсээ илүүтэй АНУ-Украйны хоорондын хамтын ажиллагаа сэргэх нэг нөхцөл бүрдэж орос чацга тавих болжээ хөөрхий. Пүтин эхэлсэн харгис дайныхаа үйлийг эдлэх цаг дөхлөөдөө. Укранй тал дайныг зогсоохыг хүсч байхад хүний газар нутгаас тасдаж авах санаархлаа орос хадгалж дайн үргэлжлүүлбэл орос дэлхийд улам шившиг болно. ялагдал хүлээнэ. олон улсын шүүхээр яллуулах Пүтиний цаг иржээ
хохол [202.70.38.67] 2025-05-01 15:26:20
Улсаа сүйрүүлж дуусгалаа даа
Зочин [202.9.46.236] 2025-05-01 14:05:04
Зелинскии сэргэлэн юм баина
Зочин [106.102.142.94] 2025-05-01 15:20:11
Овсгоотой бнаа
Зочин [103.168.34.198] 2025-05-01 11:59:22
Зелинский тэнэг юм байна.